Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд И.К.Азизов нар санал солилцов | News.MN

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд И.К.Азизов нар санал солилцов

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд И.К.Азизов нар санал солилцов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай хоёр орны болон парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр уламжлалт, найрсаг хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол, Оросын стратегийн түншлэл иж бүрэн стратегийн түншлэлийн чанарын шинэ түвшинд гарч буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өргөжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлалын үр дүн хоёр улсын парламентын харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг илтгэж байна гэв.

Уулзалтын үеэр энэ сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хороотой хамтран дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хийх цахим уулзалтын талаар санал солилцож, бэлтгэл ажлыг хангах талаар ярилцлаа. Мөн хоёр улсын уул уурхай, тээвэр, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны талаар болон хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн явц, шинэчлэлийн талаар тэмдэглэж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-06-21 66.181.166.97

Төрийн хүн байж НҮҮР , НҮДЭЭ татуулсан БАТТӨМӨР гуайгаас ИЧЭЭД байх юмаа……..

Avatar

иргэн 2021-06-21 202.21.109.68

энэ нэг юманд элчин юу ярих бил ээ дээ…..элчин бол элчин..хаана .. хэнтэй ярихаа мэднэ..эээ

Avatar

Зочин 2021-06-21 43.242.243.119

сөгдөн мөргөж нэг мөр адис авчихгүй дээ.

Avatar

Зочин 2021-06-21 122.201.31.194

энэ баттөмөрийн сууж байгааг нээ. энэ элчингийн өмнө унаж аманд нь орох нээ. нөгөөдөх нь жишүү хараад суучихаж . нүдний булай. монголд суугаа элчин сайдуудын суугаа орондоо хэрхэн ажиллаж , хүмүүст нь хэрхэн хандаж байгаа нь нүдний өмнө ил байдаг . энэ элчин сайд сүүлээсээ нэг хоёрт л гэх байх . юу ч хийгээгүй , юу ч хийдэггүй элчин сайд .

Avatar

Монгол хүн 2021-06-21 202.131.225.197

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр их доль хүн байна ш дээ, нутагтаа байж… Суусан байгааг нь эээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж