Topic-ийн шалгалтыг ирэх сарын 11-нд зохион байгуулахыг шаардав | News.MN

Topic-ийн шалгалтыг ирэх сарын 11-нд зохион байгуулахыг шаардав

Topic-ийн шалгалтыг ирэх сарын 11-нд зохион байгуулахыг шаардав

Topic-ийн шалгалтыг ирэх сарын 11-нд зохион байгуулахыг шаардав

УОК-ын шийдвэрийн улмаас хоёр жилийн турш Topic-ийн шалгалтаа өгч чадахгүй байгаа 3000 гаруй иргэний төлөөлөл өнөөдөр (2021.06.21) 11.00 цагаас БШУЯ-д шаардлага хүргүүлэв.


Энэ үеэр иргэдийн төлөөлөл "Өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сараас хойш Topic-ийн шалгалт таван удаа хойшилсон. Улсын онцгой комисст хандахад Topic-ийн шалгалтыг хойшлуулах шийдвэр гаргаагүй гэсэн. Бидний сурч боловсрох эрхийг зөрчиж байна. Тиймээс аргаа бараад БШУЯ-д шаардлага хүргүүлэхээр ирээд байна. Өнгөрсөн хугацаанд МУИС-иас ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ асуудлаар маш олон иргэн санал хүсэлтээ ирүүлсэн.
Ойролцоогоор 3300 оюутан залуус гадаадад суралцах боломжгүй боллоо. Бид энэ шалгалтыг өгснөөр Солонгос улсад суралцах эрх нээгдэх юм. Миний хувьд Тopic-ийн хоёрдугаар түвшний шалгалт өгөхөөр 2019 оны арваннэгдүгээр сард бүртгүүлж, хоёр жилийн хугацаанд олон сургалтад сууж бэлдсэн. Хэрвээ шалгалтаа өгсөн бол чартер нислэгээр гадаадад суралцах бүрэн боломжтой байсан. 
Бид БШУЯ-д хандан Монгол Улсад солонгос хэлний Topic-ийн шалгалт өгөхөөр бэлтгэж буй залуус шаардлага хүргүүлж байна. Монголд жилд хоёр удаа зохион байгуулдаг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад оролцогчид нь шалгалтаа өгч тэнцээд,  Солонгосын их, дээд сургуульд суралцах эрхтэй болдог. Гэтэл сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас урт хугацаагаар удаа дараа цуцлагдаж байна. Үүний улмаас гадаадад сурч, ажиллах хүсэлтэй байгаа олон мянган залуусын цаг зав, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, санхүү эдийн засгийн байдалд томоохон хүндрэл учруулж, сурч хөгжих эрхийг хязгаарлаж байна.
Энэ жилийн Topic-ийн шалгалтыг долдугаар сарын 11-нд товлосон ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны аравдугаар сарын 17-нд шалгалтыг зохион байгуулахаар өөрчилсөн шийдвэрийг эсэргүүцэж байна. Салбар яамнаас үүссэн нөхцөл байдлыг судалж, энэ шалгалтыг долдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахыг шаардаж байна" гэв.
БНСУ-ын Элчин сайдын яамнаас солонгос хэлний түвшин тогтоох шалгалт зохион байгуулах хугацааг товлодог. Энэ талаар Элчин сайдын яамнаас тодруулахад "Шалгалт зохион байгуулах өдрийн товыг Улсын онцгой комиссын шийдвэрээр хойшлуулсан. Бидшалгалтын материалаа өгөхөд бэлэн байна" гэсэн хариу өгчээ. Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэн гарын үсгээ зурж, БШУЯ-д шаардлага хүргүүлж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-21 66.181.161.16

Наадам цахим юм чинь топик авахад болно шд Залуусаа дэмжээч

Avatar

Зочин 2021-06-21 66.181.161.16

Зохион байгуулах боломж бна шд ЭЕШ зохион байгуулаад л бга юм чинь Топик өгч болохгүй юм алга

Avatar

Зочин 2021-06-21 66.181.161.16

Зөв зөв Хугацаа алдаж бга юм бна 2 жил шахам бараг л суралцаад төгсөх дөхөж бх хугацаа бна шүү дээ

Avatar

ҮНЭН 2021-06-21 103.26.195.153

ЭНЭ ТЭНЭМЭЛ ХҮҮРНҮҮДИЙГ ЗАЙЛУУЛААД ЭРГҮҮЛЖ ОРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛДОГ БОЛОВ УУ

Avatar

zochin 2021-06-21 122.201.24.183

khutsdag durakuud bas 11-nd genee , yakh ch argaguy an- yn orkuudyn zakhialga ,

Avatar

Зочин 2021-06-21 192.82.85.20

haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж