"Түр хугацаагаар парадын бэлтгэлээ цуцалсан"

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

"Түр хугацаагаар парадын бэлтгэлээ цуцалсан"

"Түр хугацаагаар парадын бэлтгэлээ цуцалсан"

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг цуцалсан. Уг ёслолд 32 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангаж эхэлсэн ч цар тахлын нөхцөл байдлын улмаас цуцалж байгаагаа албаныхан мэдэгдээд буй. Олон нийтийн сүлжээнд цэргийн жагсаалын бэлтгэлд оролцсон алба хаагчдаас Covid-19 илэрч байгаа тухай мэдээлэл цацагдах болсон билээ.

Энэ талаар ЗХЖШ-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Бид түр хугацаагаар цэргийн жагсаалын бэлтгэлээ цуцалсан тухай мэдэгдэл гаргаад байна. Ер нь Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй гэж шийдвэрлэсэн. Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар тэргүүтэй нийт 32 салбарын 3200 цэргийн хамтарсан бэлтгэлээ өнгөрсөн долоо хоногоос зогсоосон.

Цэргийн жагсаалд оролцох алба хаагчид бүрэн вакцинд хамрагдчихсан. Бэлтгэлийн улмаас халдвар авсан тохиолдол байхгүй. Улсын хэмжээнд цар тахлын халдвар нэмэгдэж байгаа учраас цэргийн жагсаалын бэлтгэлийг цуцалсан. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын талаар УИХ-аас тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Тангараг өргөх ёслолд цэргүүд парадаар жагсахгүйгээр жагсч хүлээж авч магадгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Одоогоор энэ талаар тодорхой шийдвэр гараагүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж