“Согтуу” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 309 зөрчил илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

“Согтуу” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 309 зөрчил илрүүлжээ

“Согтуу” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 309 зөрчил илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг 2021.06.17-19-ний өдөр зохион байгуулжээ. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 219, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 129 зөрчил илрүүлсэн байна.

Тухайлбал, гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 177, орон нутагт 132, улсын хэмжээнд нийт 309 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Мөн тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон бол орон нутгийн замд 6 хүн гэмтэж, 6 хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байна.

Иймд жолооч та бүхэн Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байх, хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын зогсолтын тэмдэг тэмдэглэгээг дүрэмд заасны дагуу байрлуулан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган  зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж