ЭМЯ: 2268 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 2268 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

ЭМЯ: 2268 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

ЭМЯ: 2268 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Улсын онцгой комисс (УОК)-оос өнөөдөр (2021.06.21) цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


Covid-19-ийн тохиолдол их байгаа тул вакцинд хамрагдаагүй иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэртээ зочин урихгүй байхыг Улсын онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа. Мөн вакцинд хамрагдаагүй иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалав.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ: 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11295 сорьцод шинжилгээ хийхэд 2268 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 95819 боллоо. Батлагдсан нийт тохиолдлын дийлэнх хувийг 20-40 насны залуус эзэлж байна.

Халдвар авагсдын 81,2 хувь нь буюу 1404 нь нийслэлд, хөдөө орон нутагт 864 тохиолдол бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 247 хүн эмнэлгээс гарч, нийт 63945 хүн эдгэрчээ. Түүнчлэн Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр 42-80 насны 11 хүн нас барсан байна. Нийт нас баралт 447 боллоо. Covid-19-ийн бус шалтгаант нас баралтаар (61, 71 настай) хоёр хүн нас барлаа.

Улаанбаатар хотод 1404 тохиолдол нэмэгдэж, нийт 78682 боллоо. Орон нутагт 864 тохиолдол нэмэгдэж нийт 16351 боллоо. Тодруулбал:

Дархан-Уул аймагт 96,

Орхонд 40,

Сэлэнгэд 33,

Хэнтийд 50,

Сүхбаатарт 37,

Дорнодод 47,

Говьсүмбэрт 25,

Төв аймагт 98,

Дундговьд 22,

Өвөрхангайд 31,

Булганд 34,

Баянхонгорт 131,

Хөвсгөлд 67,

Завханд 43,

Говь-Алтайд 24,

Ховдод 32,

Увс аймагт 49,

Баян-Өлгийд 5 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар 12145 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

хөнгөн 7757,

 хүндэвтэр 2993,

хүнд 1169,

маш хүнд 226 хүн байна. Мөн гэрийн хяналтад 19 734 хүн байна.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, June 20, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-06-21 103.26.194.153

халдвар авч хүндэрч байгаа, нас барж байгаа хүмүүсийн 99 хувь нь вакцин хийлгээгүй оркууд байна, хохин ээ, шинжлэх ухаанд итгэдэггүй хөранхуй бүдүүлэг, хардах сэтгэцийн өвчтэй оркууд амиараа төлөх болно.

Avatar

zochin 2021-06-21 103.26.194.153

hunderch nas barj bgaa humuusiin 99 % ni vaccine hiilgeegui orkuud bna, hohineee, hohine. Ailiin erhiin balai teneg huuhed shig, bas hardah setgetsiin gajig dontoi baival yu boldgiig ezej, amiarai tolj bna orkuud….

Avatar

Монгол 2021-06-21 150.129.142.187

Урааааааа Бид хятад улсыг коронавирусын халдвараараа гүйцэж түрүүллээ. Хүрэлсүхийн удирдсан МАН-д баярлалаа.

Avatar

Зочин 2021-06-21 66.181.180.110

Нас барсан монгол хүнийхээ амийг хятадаас нэхэх хэрэгтэй. Хятад энэ халдварыг албаар дэлхий даяар тараасан. Хэрвээ хятадын бузар өвчин тараагүйсэн бол Монгол хүмүүс энгийн амьдарч, эрүүл саруул байх ёстой байлаа. Яаж ийгээд хятадын хариуцлага гэж зүйл байх учиртай. Үүнийг хятадын удирдагч нар хүлээн зөвшөөрөхгүй бол бусад улсын хамт нэгдэж халуун амиа алдсан талийгаач нарынхаа үхлийн харууслыг тайлах алхам хийх учиртай шүү Монголын ард түмэн минь.

Avatar

Зочин 2021-06-21 66.181.180.110

🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

Avatar

Зочин 2021-06-21 150.129.142.187

Үхэр

Avatar

ХОЖУУ УХААРАХ ГЭМШИЛ 2021-06-21 192.82.68.31

ҮНЭХЭЭР ӨӨРСДИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХӨЛ ХОРИО Ч ТОГТООХГҮЙ, БҮР ЗӨНД НЬ ХАЯЧИХДАГ УЛС ТӨРЧДӨӨР БИД ЯАХ Ч БИЛЭЭ ДЭЭ. СОНГУУЛИЙГ ЦАХИМААР ЗОХИЦУУЛЖ БОЛОХ Л БАЙСАН, НААДМЫГ ХОЙШЛУУЛЖ БОЛОХ Л БАЙСАН, ШАГНАЛУУДЫГ ОЛОН ХҮН ЦУГЛУУЛАХГҮЙ ХИЙЖ БОЛОХ Л БАЙСАН.
ҮНЭХЭЭР АМИА ХИЧЭЭГСЭД ЮМ.
ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА ДАА.
ӨӨРСДИЙНХ НЬ ЭЦЭГ, ЭХ, ҮР САД НЬ БУРХАН БОЛСНЫ ДАРАА Л ТЭД ОЙЛГОХ НЬ ДЭЭ.
ҮНЭХЭЭР АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ГЭХ СЭТГЭЛ ЗҮРХ АЛГА.

Avatar

Зочин 2021-06-21 150.129.143.240

Халдварын ирч бууж байна. Дүгнэлт: 1) иргэд дэглэмээ илүү сахиж эхэлсэн гэх 2)Ер. сонгууль, сүүлийн шагнал өгсөн өдрөөс 7-10 хоног өнгөрлөө 3) Вакцины үр дүн гарч эхэлсэн 4) Ковидын эсрэг вакцин хийлгэсэн хүн ковид тусах бүрэн боломжтой харин хөнгөн туссах, амь насаа алдах магдлал бага.

Avatar

Харамсал 2021-06-21 66.181.161.51

Өнөөдөрийн халдвар дэлхийн дунджаас 15,7 дахин их, нийт халдвар дэлхийн дунджаас 1,34 дахин их, Энэтхэгийн халдварын хэмжээнээс ( хүн амын тоонд харьцуулсан)1,36 дахин их байна! Миний Монголд маань ямар гай дохиолдоод байнаа!

Avatar

Зочин 2021-06-21 147.135.36.175

Бүх орон нутаг ногоон бүс болоод хичээл сургууль хүртэл эхэлчихсэн байхад хэргээр тэгэж байгаа юм шиг УБ-аас гарах хөдөлгөөн яагаад нээсэн юм бэ? УБ дотроо бизнесээ нээгээд гарах хөдөлгөөнийг хаалттай байлгаж болоогүй юм уу? Юу бодож байдаг байна . Тэгээд 2024 оны сонгууль болохоор өнөөдрөө мартчихсан МАН8 МАН гээд саналаа өгөөд явж байх вий манайхан.!!!!

Avatar

зочин 2021-06-21 103.26.194.153

hunderch nas barj bgaa humuusiin 99 % ni vaccine hiilgeegui orkuud bna, hohineee, hohine. Ailiin erhiin balai teneg huuhed shig, bas hardah setgetsiin gajig dontoi baival yu boldgiig ezej, amiarai tolj bna orkuud.

Avatar

МАН ОДОО БОЛЬ 2021-06-21 64.119.27.209

манын одоо бөөн баяр болж байгаа байх даа. Олон мянган хүмүүсийн харуусал, гашуудал та нарт сайхан байна уу?

Avatar

Зочин 2021-06-21 66.181.160.102

Нийт нас баралт 447…яанаа…энэ бой нь дуусах болоогүй юу ЭМЯ

Avatar

МӨӨГИЙ 2021-06-21 202.137.131.165

ВАКЦИН ОГТ ХИЙЛГЭЭГҮЙ 300МЯНГАН ХҮНИЙГ ХААШАА Ч ОРУУЛАХГҮЙ ЧАНГАЛЖ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ ХОРЛООД ДУУСЛАА. ЧАДУУД 90% НЬ , ИЛРЭГСЭД 90% ОГТ ВАКЦИНГҮЙ БАЙНА Ш ТЭЭ, ХҮҮХДИЙНХЭЭ НАСЫГ16-17-ГАА ХУРДАН ДООШЛУУЛААЧЭЭ

Avatar

Зочин 2021-06-21 202.21.107.88

Вакцин 2 тунг хийлгэсэн хүнээсээ болгоомжлох юм биш үү. Тэр хүн чинь идэвхжээгүй корона тээж байгаа биз дээ.

Avatar

Зочин 2021-06-21 103.57.92.40

deer ni bas ihenh haldvar absan hvmvvs ni dandaa 2 dohi tungaa hiisen hvmvvs ch dee..

Avatar

Зочин 2021-06-21 64.119.25.138

Хатуу хөл хорио 20-30 хоног тогтоогоод ч халдвар төдийлөн сайн буурахгүй харин иргэдийн амь зуулга л хүндрээд байна. Иймд вакцинжилтэд идэвхтэй хамрах,тэгээд эмнэлэг УОК–оос өгч байгаа зөвлөмж,дэглэмийг л сайн биелүүлэх хэрэгтэй байна .Шаардлагагүй бол гэрээс бүү гар,бөөгнөрөх чихэлдэх хоорондоо их ярихаас зайлсхий,шоу цэнгээнээс татгалз,хүн хоорондын зай барь,амны хаалтаа зүү гараа сайн угаа,ажлын байр гэр орондоо хавьтлаас сэргийл,Хоосон улс төржиж бие биенээ хараахаа боль.Зөв зүйл бод

Avatar

хүннү 2021-06-21 202.179.26.170

Хөдөө орон нутагт халдвар буурахгүй байна. Тэнд халдвар хамгааллын дэглэм барьдаг хүн байхгүй байна. Хэнтий аймагт л гэхэд очсон хүн сэжиг хүрмээр заваан байна гэсэн. Энэ халдвар буурахгүй байгаа аймгуудын иргэд маскаа тогтмол зүү л дээ. Тэгвэл халдвар дороо буурна.

Avatar

НОВШИЙН ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ 2 ДАХЬ ТУНГАА ХИЙГЭЭЧЭЭ 2021-06-21 66.181.189.85

УОК Засгийн газар Интермедээс авсан иргэдийн 2 дахь тунг өгөөч.

Avatar

Үрдүн 2021-06-21 202.179.24.213

100 жилдээ 100 000 хүнээ өвчлүүлж зуу зуун хүн нас баруулж дээ МАН

Avatar

Зочин 2021-06-21 103.229.120.173

энэ 100 жил Монгол хүн бүрийн тэмдэглэх зуун жил шүү. Тусгаар тогтнолоо байлдан олж авсныг тэмдэглэж байгаа учир Монгол хүн бүрт хамаатай

Avatar

Зочин 2021-06-21 66.181.180.110

Ардын армийн 100 жил байж болох ч, Монгол улс гэж зарласан цагаас хойш 30 жил болж байна. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ОЙ 70 ЖИЛЭЭР ДУУССАН. Иймд хэний 100 жил вэ гэхээр Монгол ардын журамт цэргийн 100 жил юм.

Avatar

чөөа 2021-06-21 192.82.64.212

2 тун вакцин хийлгээд 14-өөс дээш хоносон, тэгээд ковидын шинж тэмдэг илэрч бие нь өвдөөд PCR өгөхөөр сөрөг гарч байгаа маш олон тохиолдол байна, ажлаас нэлээд хэдэн хүнд тэгж өвчлөөд байна, гэрийнхэн нь эерэг гараад байхад ганцаараа сөрөг гараад бие нь өвдөөд байгаа хүмүүсийг юу гэж бүртгэж байгаа вэ? бас бид яасан гэж ойлгох юм болоо???

Avatar

ИРГЭН 2021-06-21 202.9.46.223

ЭРХЭЭ ЭДЭЛЖ ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙГЭЭС БОЛЖ ҮХЭХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ ХҮЛЭЭЖ БАЙГААГ БАС ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ЮМДАА…………….

Avatar

ЗОЧИН 2021-06-21 192.82.88.4

вакциныг чинь хийлгэсэн хийлгээгүй ялгаа алга. харин хийлгээгүй нь эрүүл мэнд нь ашигтай байхөө

Avatar

Зочин 2021-06-21 202.179.26.170

тэгэж бодож байгаа бол түүгээрээ л яв

Avatar

Зочин 2021-06-21 202.126.89.102

Вакцины vр дvн алга. 20-40 насны хvмvvс бараг бvгд 2-р тунгаа хийлгэсэн байгаа. Хотыг дvvргээр нь ялгаж харуулмаар байна. БЗД-т халдвар хамгийн их байж магадгvй.

Avatar

Зочин 2021-06-21 66.181.188.55

Шаагаад байгаарай. 460 мянган хүн хийлгээгүй байна.

Avatar

za buraad bgaarai ho.. 2021-06-21 103.57.92.40

za buraad bgaarai bas haanaasai 0.4 say hvn gargaad irevee de. nasand hvregsediin 90 hubi ni 2 dohi tungaa hiisen malaa..

Avatar

Зочин 2021-06-21 202.126.88.43

Shaagaarai huuhduud hiylgeh zaaltgui 1.2 saya huuhed hiylgeegui baina. Munu hiylgehgui gesen malnuud 400 garui myanga bas baina

Avatar

Зочин 2021-06-21 103.57.92.40

buraad bgaarai malaa hvn amiin nasand hvregchidiin 90 hubi hiisen malaa… 16-17 nasanii 30000 garui hiilee malaa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж