Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Улсын онцгой комисс (УОК)-оос өнөөдөр (2021.06.21) цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Covid-19-ийн тохиолдол их байгаа тул вакцинд хамрагдаагүй иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэртээ зочин урихгүй байхыг Улсын онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа. Мөн вакцинд хамрагдаагүй иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалав.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11295 сорьцод шинжилгээ хийхэд 2268 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 95819 боллоо. Батлагдсан нийт тохиолдлын дийлэнх хувийг 20-40 насны залуус эзэлж байна.
Халдвар авагсдын 81,2 хувь нь буюу 1404 нь нийслэлд, хөдөө орон нутагт 864 тохиолдол бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 247 хүн эмнэлгээс гарч, нийт 63945 хүн эдгэрчээ. Түүнчлэн Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр 42-80 насны 11 хүн нас барсан байна. Нийт нас баралт 447 боллоо. Covid-19-ийн бус шалтгаант нас баралтаар (61, 71 настай) хоёр хүн нас барлаа.
Улаанбаатар хотод 1404 тохиолдол нэмэгдэж, нийт 78682 боллоо. Орон нутагт 864 тохиолдол нэмэгдэж нийт 16351 боллоо. Тодруулбал:
Дархан-Уул аймагт 96,
Орхонд 40,
Сэлэнгэд 33,
Хэнтийд 50,
Сүхбаатарт 37,
Дорнодод 47,
Говьсүмбэрт 25,
Төв аймагт 98,
Дундговьд 22,
Өвөрхангайд 31,
Булганд 34,
Баянхонгорт 131,
Хөвсгөлд 67,
Завханд 43,
Говь-Алтайд 24,
Ховдод 32,
Увс аймагт 49,
Баян-Өлгийд 5 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 12145 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
хөнгөн 7757,
хүндэвтэр 2993,
хүнд 1169,
маш хүнд 226 хүн байна. Мөн гэрийн хяналтад 19 734 хүн байна.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Sunday, June 20, 2021