Хотын захиргааны шинэ байрыг Сovid 19-ийн түр эмнэлэг болгоно | News.MN

Хотын захиргааны шинэ байрыг Сovid 19-ийн түр эмнэлэг болгоно

COVID-19

Хотын захиргааны шинэ байрыг Сovid 19-ийн түр эмнэлэг болгоно

Хотын захиргааны шинэ байрыг Сovid 19-ийн түр эмнэлэг болгоно

Хотын захиргааны шинэ байрыг Covid 19-ийн түр эмнэлэг болгохоор болжээ. Тодруулбал, Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг авч хэлэлцжээ. Хуралдаанд Улаанбаатар хотын төвийн бүсийн зургаан дүүргийн удирдлагууд биечлэн, бусад хэлтэс, албадын удирдлагууд цахимаар оролцсон байна.

Мөн УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр (2021.06.20) нийслэлийн зургаан дүүрэгт нэмэлтээр 1500 ор дэлгэж, хүчилтөрөгчийн хамгамжийг 1000 баллоноор нэмэх талаар мэдээлсэн билээ. Шадар сайдын мэдээллийн албанаас "Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхдүүд, 500 гаруй жирэмсэн эхчүүд Covid-19-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндрээд байгаа тул зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд Яаралтай тусламжийн төв байгуулж, 145 ор дэлгэж эхэллээ. Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэхийг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-21 122.201.24.250

97 ТЭРБУМААР БАРИСАН ГЭХЭЭР МӨНГӨ САЙН ШААСАН БАЙГАА ШҮҮ….

Avatar

Зочин 2021-06-21 122.201.24.250

БОХИРЫН ШУГАМ НЬ ХОЛБОГДООГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ… ОДОО СОРУУЛЖ БАЙНА ГЭЭД БААХАН ХАЛДВАР ТАРААХ ЮМ БАЙНА ДАА… ЁСТОЙ ШИВШИГ ЮМДАА!!!

Avatar

зочин 2021-06-21 64.119.22.178

Хотын дарга нар ч шуурхай байна шүү, Халдвар бас ч буурч байна.

Avatar

Зочин 2021-06-21 202.179.27.177

ТЭР ЧИГЭЭР НЬ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛА. ХОТЫН ХАМГИЙН АЙМШИГИЙН ТҮГЖРЭЛТЭЙ ГАЗАР ЯАРМАГ НИСЭХ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. ЭМНЭЛЭГ БОЛГОЧИХ. НАДАД ЭРХ МЭДЭЛ БАЙВАЛ ХОТЫН ЗАХИРГААГ 5 ШИРХЭГ ГЭР БАРИАД ГАРГАЧИХАД БОЛНО. ХОТЫН ЗАХИРГАА ЭНЭ 4 ЖИЛД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ХИЙСЭН ГАНЦ ЮМ НЬ ЭНЭ ХОТЫГ ЯАЖ ТҮГЖРЭЭХ ВЭЭ ГАЦААХ ВЭ ГЭДЭГ ДЭЭР Л ГОЛ ТОГЛОЛТ НЬ ЯВСАН. ТЭР ҮР ДҮНДЭЭ Ч ХҮРСЭН ГАЗАР. ШИЛЭН БАЙШИН ҮНЭНДЭЭ ГОЁДОНО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж