Тяньжинд гацсан 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

Тяньжинд гацсан 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн авчээ

Тяньжинд гацсан 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн авчээ

Зам, тээврийн яамнаас мэдээлснээр, БНХАУ-ын Тяньжин боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн авчээ.

Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хилийн Эрээн өртөөнөөс зургадугаар сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд буюу өнгөрсөн ес хоногийн хугацаанд импортын чингэлгийн 18 галт тэрэг хүлээн авсан байна. Энэ оны зургадугаар сарын 8-ныг хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг хуваарийн дагуу тогтмол илгээдэг байсныг ийнхүү хоёр  дахин нэмэгдүүлжээ.

Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн долоо хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирснээс энэ сарын 16-нд 41, 17-нд 33 вагон орж ирсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж