Сүхбаатар аймгийн бүх суманд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Энэ сарын 20-ны өдрийн мэдээллээр, Асгат суманд шинээр хоёр халдвар бүртгэгдсэнээр тус аймаг улаан бүс болсон байна.
Өмнө нь Баруун-Урт, Наран, Асгат, Уулбаян суманд нийт 32 тохиолдол нэмж бүртгэгдэж, Сүхбаатар аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 622 болжээ. Энэ хугацаанд 26 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан бол халдвар авсан 270 иргэн хэвтэн эмчлүүлж буйн дотор 58 хүүхэд байсан аж.
Тус аймагт энэ сарын 19-ний өдөр Covid-19-ийн 33 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 590 хүн халдвар авсан нь батлагджээ. Тодруулбал, тус аймгийн Баруун-Урт 18, Наран 11, Онгон хоёр, Халзан, Баяндэлгэр суманд тус бүр нэг тохиолдол нэмэгдсэн байна. Эдгээр нь бүгд ажиглалтад байсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтагчид аж.
Сүхбаатар аймагт тусгаарлах байр, гэрийн ажиглалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс авах тандалтын шинжилгээ үргэлжилж буй юм байна. Халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул иргэд хөл хорио тогтоох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Гэвч тус аймгийн Онцгой комиссоос ямар нэг шийдвэр гаргаагүй, улмаар "Улсын Онцгой комиссын шийдвэрийг харж байна" гэсэн хариу өгсөн байна.
Б.ЖАРГАЛ
👴👵🏻 2021-06-21 202.21.108.225
АРД ТҮМЭН МИНЬ БИД ГАР БАРИХГҮЙ МЭХИЙН ЁСОЛДОГ БАЙСАН ШҮҮДЭЭ! ИЙМ ХҮНД ҮЕД ТЭР ЁСЫГ Ч СЭРГЭЭЖ ХИЙЕЭ❗🙏
оюуны тураалтай монголчууд 2021-06-21 66.181.161.118
зурагтаар сүхбаатар дундговиинхон ХҮРЭЛСҮХ хувилгаантай гар барих гэж дайрцгаасан одоо гороо амсдаа нөгөө 100000төгрөг чинь дууссана уу ЭНХБАТАД өгсөн бол олон сайхан шинэчлэл ирэх байлаа гадаадад байгаа монголчууд монгол гэхээс ичиж байна гэнэ ядаж шүүх цэвэрлэгдэх байлаа одоо 6 жил хүрэлсүх оюунэрдэнэ хоёрыг мангартахыг харах болжээ залуус сэрээчээ дээрх 2 АЙМАГ ДЭЭР ХЭНТИИ ГОВЬАЛТАЙГ нэмэхэд
Зочин 2021-06-21 202.179.26.170
Чи гэсэн Хүрэлсүх гээд гүйгээ л биз дээ. Одоо хэн хэнийгээ гэх юм өнгөрсөн. Олон долоон юм донгосолгүй ковидоосоо сал.
Зочин 2021-06-21 203.91.115.49
Ухаантайгаар нь чамайг л нэр дэвшүүлдэг байж дээ. Даанч жорлон гэрээсээ холдож үзээгүй залхуу болохоор тань нэг ч хүн танихгүй