МАН даргын үүрэг гүйцэтгэгчээ томилж, Их хурлаа хойшлуулах уу? | News.MN

МАН даргын үүрэг гүйцэтгэгчээ томилж, Их хурлаа хойшлуулах уу?

МАН даргын үүрэг гүйцэтгэгчээ томилж, Их хурлаа хойшлуулах уу?

МАН даргын үүрэг гүйцэтгэгчээ томилж, Их хурлаа хойшлуулах уу?

Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургадугаар сарын 25-ны өдөр тангаргаа өргөнө. Тангараг өргөснөөр тэрбээр намын даргаасаа, намаасаа түдгэлзэх хуулийн зохицуулалттай.

Тиймээс МАН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж буй. Тиймээс МАН Их хурлаа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой зэрэгцүүлэн томилсон байсан ч тодорхой хугацаагаар хойшлуулах санал яригдаж эхэлжээ. Тодруулбал, намын Их хурлын төлөөлөгчид цахимаар бус биечлэн оролцох хүсэлтүүд гаргаад байгаа бөгөөд намын даргын сонгуульд өндөр ач холбогдол өгч байгаа гэнэ.

Тиймээс намын Их хурлаа хойшлуулж, энэ удаад намын Бага хурлаа хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох санал яригдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурлыг хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох гэнэ.

Харин намын Их хурлыг covid-19-ийн халдварын нөхцөл байдал, халдварын тархалт намжих үеэр хийх нь зөв гэдэг саналыг намын гишүүд нь гаргаад байгаа гэнэ. Хэрэв намын Их хурлыг хойшлуулбал энэ удаад Бага хурлаа цахимаар хийж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох гэнэ.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОХ УУ?

МАН-ын дүрмээр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох ёстой. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон цагаас эхлэн МАН-ын дараагийн дарга хэн болох, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн нь болох вэ гэсэн таамаг өрнөх болсон. Тэдний хэн хэн нь намын дарга болох боломжтой бас эрхтэй. Гэхдээ сүүлийн өдрүүдийн улс төрийн өрнөлийг харвал Д.Амарбаясгалан Ерөнхий сайд нь намын дарга болох нь зөв гэдэгтэй санал нэгдэж, Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох асуудлыг намын тодорхой хүрээнд ярьж эхэлсэн гэнэ. Тэд хоёулаа нам дотроо залуу лидерүүд учраас өрсөлдөхгүйгээр хамтдаа урагшлах, нэгнээ дэмжиж, намдаа тэргүүлэх байр сууриа хадгалаад явах боломжтой хэмээн ярилцсан гэх яриа ч гарах болжээ.

Н.ЭНХБАЯРТАЙ ХИЙСЭН ТОХИРООГОО ХОЙШЛУУЛАХ УУ?

Хэрэв МАН намын Бага хурлаар үүрэг гүйцэтгэгчийг томилж, Их хурлаа хойшлуулбал Н.Энхбаяртай хийгдсэн тохироо мөн хойшилж магадгүй. Учир нь МАН Н.Энхбаяртай Удирдах зөвлөлд найман гишүүн, Бага хуралд мөн гишүүдийнхээ төлөөллийг оруулах, цаашлаад намд 2200 албан тушаалтантай болно гэсэн тохироо урьдчилан хийсэн ч намын дүрмийн дагуу заавал Их хурлаар хэлэлцэх учиртай. Тиймээс МАН-ын Их хурал хойшилбол Н.Энхбаяртай хийсэн тохироо мөн хойшилно гэсэн үг. Энэ нь МАН-ын олон гишүүний хүсэл байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь Н.Энхбаяр өөрийн гэсэн улс төрийн тоглоглолтой, шунал нь хэтэрч, барьцаа ахиулсаар байгаад МАН-ын олон гишүүн дургүйцэж буйгаа ил далд илэрхийлсээр байгаа. МАН-д Н.Энхбаяр ба түүний нөхдөөс илүү шинэ залуу лидерүүд одоогийн төр, намыг удирдаж байгаа учраас тэдний хувьд Н.Энхбаяр жинэхэнэ “айдас”. Тиймээс ч цар тахлын үед цахимаар бус биечлэн оролцох хүсэлтийг намын гишүүд нь илэрхийлж байгаа бололтой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-21 103.229.123.45

Энхбаяр ЕС болно гээд тийчлээд хэвтчихвэл яах юмб ? Бодолцох л ёстой болно доо! Ккк.

Avatar

Tuguldur 2021-06-21 66.181.161.32

Oyunerdene namiin darga bokoh ni zuv bailtai. Amarbaysaglan gensekeeel hiiged bj bval barav

Avatar

МАН ын ахамад 2021-06-21 43.242.243.119

ковидоо ялж чадахгүй хоосон яригч Оюук итгэлийг минь алдуулаад бн. наадам ч будаа. аялал жуулчлал ч будаа. аудит хэрэг боллоо. ковидын зардалд аудит орох ёстой

Avatar

Зочин 2021-06-21 59.153.114.91

Энэ буруу шуу наад хэдэн хогшин чинь ар хударгаар чинь боон юм болгоно эртхэн шиг намын даргаа томилоод явах хэрэгтэй хойшлуулаж болохгуй шуу

Avatar

Зочин 2021-06-21 59.153.114.91

Оюун эрдэнэг намын даргаар тавиад явсан дээрээ

Avatar

Зосин 2021-06-21 59.153.114.91

Оюун эрдэнээ намын даргаар тавиад хурдан шийдээчээ энхболд бусад ноход ажиллана шуу

Avatar

Юндэн 2021-06-21 59.153.114.91

Чоно борооноор гэж хуучин ледирууд нь намын их хурлыг хойшлуулаж бгаад юм хороо найруулах гээд бна даа

Avatar

Зочин 2021-06-21 59.153.114.91

Одоо балай юм болгох гээд бна шуу хурдан их хуралаа хийгээд даргаа томилоод явсан дээр шуу дээ удах тусамаа дэмий эртхэн намын дарга бгаа дээрээ учрыг олоод явсан дээр

Avatar

Болд 2021-06-21 59.153.114.91

Хурэлсух эртхэн л энэ дуракуудын учрыг олоод Оюунэрдэнээ хурдан тавиад засагаа хурдан шуурхай ажилд нь оруул юун их хурал хойшлуулах вэ тэгвэл наад хэд чинь хор найруулаад улам л тогтворгуй болгоно шуу

Avatar

Зочин 2021-06-21 59.153.114.91

За Хурэлсух хэлсэндээ хурээд л хэдэн албан тушаал огоод хурдан шиг намын даргаа томилоод явах хэрэгтэй шуу дээ тэр олон тэтгэвэрийн овгод эмгэдээ суулгаад залуучуудад огох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-21 202.9.46.91

vndsen huulia vvrchlvvd ervnhiilvgch namyn darga ervnhii said baihaar huulichilcihbal negotiable mvsvn amar bbusuu tertei tergvi iim zamruu yabj baigaa busuu

Avatar

зочин 2021-06-21 202.9.41.63

шударга ёсыг мандуулсан 5 залуу бүгд жинхэнэ албан тушаал мөнгө горилогчид байсан. Цаг хугацаа сайхан шүүлтүүрдээд хэн бэ гэдгийг шүүгээд өгч байна. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд, Нямбаатар хууль зүйн сайд, Аюурсайхан их хурлын дэд дарга, Батзандан тендер аваад, Лу.Болд Хөгжлийн банкнаас баахан зээл авч амьдралаа сайжруулж албан тушаалд хүрч хүссэндээ хүрсээн.

Avatar

зочин 2021-06-21 202.9.41.63

шуналтай өвгөн Энхбаяр өөрөө мэхэндээ өвдөг шороодвол таарна ха ха. Болж

Avatar

Зочин 2021-06-21 202.179.8.46

оюун эрдэнийг томилох хэрэгтэй

Avatar

Nyamka 2021-06-21 68.249.160.193

Enk rii Kairt kuvsgal nam MANDTUGAI

Avatar

seRGln 2021-06-21 5.2.69.9

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж баха хангагдаг Хүүк болио одоо

Avatar

Зочин 2021-06-21 64.119.26.180

ЭНХБАЯР ГЭЖ ЭРГҮЙ ӨВГӨН ХУУРТАЖ ХАНАХГҮЙ.ОЮУК АМАРБАЯСГАЛАН НАР МАН-ЫГ УДИРДВАЛ 2024ОНД НАВСАРТАЛ НҮДҮҮЛЭХ ЗАМ РУУГАА ОРНО

Avatar

Зочин 2021-06-21 172.58.22.164

Oyunerdene gedeg hyn uls idirdah uhaan dutuu gedeg ne haragdlaa.hooson loozun yarihaas hetrehgyi hyn baina.5 zaluu jagsaal hiigeed yu gej olonii tarhi ugaalaa daa.odoo shudarga es haana bainaa

Avatar

Иргэн 2021-06-21 103.229.120.73

Оюун-эрдэнийг томил

Avatar

Зочин 2021-06-21 188.166.180.65

х***а нарын чуулгаас х***а хүн гарна. Ванга шиг хэлий дээ

Avatar

Зочин 2021-06-21 202.126.89.134

ЭЭЭ ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН ГЭЖ НАМ МАМ ОДОО ЧУХАЛ УУ…..???
ЭХЛЭЭД УЛС МОНГОЛ МИНЬ АЙХ АЙДАСГҮЙ АМАР ТАЙВАН БОЛООСОЙ ДОО…МОНГОЛ УЛС МИНЬ ГАЙ ЗОВЛОНГИЙН ШАЛТГААНААС ЭГНЭГТ ХАГАЦАХ БОЛТУГАЙ

Avatar

Зочин 2021-06-21 202.131.225.197

ХЭН Ч БАЙСАН САМРАХААС ХОЙШ ЯАСАН Ч ЯАДАГИЙН

Avatar

Бат 2021-06-21 192.82.68.239

МАН-ын даргаар БШУ-ын сайд Энх-Амгаланг дэмжиж байна! Хийсэн юмтай боловсролтой МУ-д стандарт тогтоох хүн дээ! Л.Энх-Амгаланг намын даргаар томилуулья!

Avatar

Зочин 2021-06-21 202.126.89.49

Hujaag uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж