Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.21-2021.VI.27/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.21-2021.VI.27/

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.21-2021.VI.27/

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.21-2021.VI.27/

Хонь

Энэ долоо хоног шинэ бизнес эхлүүлэхэд таагүй учир шинэ бизнесийн санаа бий бол тохиромжтой үеийг хүлээгээрэй. Олон асуудал тулгарч магадгүй тул бүх зүйлд бэлтгэлтэй, зоригтой байгаарай. Мөн ажил, амьдралыг шийдэх том шийдвэр гаргахгүй байхыг од эрхэс сануулж байна. Тиймээс сэтгэл санааны тайван байдлаа хадгалахын тулд йог, бясалгал, дасгал хөдөлгөөн зохимжтой. Гэр бүлийнхээ гишүүдтэй маргаан үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй. Сэтгэл санаа тайван байхад бүх асуудал долоо хоногийн сүүлээр зөв шийдэгдэнэ.

Үхэр

Бизнес эрхэлдэг үхрийн ордныхон өрсөлдөгчтэйгөө таагүй харилцаатай болж болзошгүй. Иймд ирэх долоо хоногт хянамгай, болгоомжтой байгаарай. Ажилтан үхрийн ордныхон ажлын хамт олонтойгоо таарамж муудаж болзошгүй. Энэ долоо хоногт үхрийн ордныхон элдэв зүйлд мөрий тавибал алдах эрсдэлтэй. Хосуудын хувьд харилцаа тогтуун сайхан байж элдэв асуудал үүсэхгүй. Од эрхсийн байрлалаас үүдэн энэ долоо хоногт өөртөө илүү итгэлтэй болж, бусдад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, элдэв асуудалд мэргэн шийдэл олж чадна.

Ихэр

Ажилсаг ихрийн ордныхон өөрийн авьяасыг бусдад харуулахаас айсны хэрэггүй. Энэ үед түргэн хоол, халуун ногоотой хоол идэхээс зайлсхийж, эрүүл хоолож, дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Хамаатнуудтайгаа эерэг харилцаагаа сэргээх хэрэгтэй. Бизнесменүүд том гэрээ хэлэлцээр хийж магадгүй. Гэвч энэ долоо хоногт өр, зээл тавихаас татгалзах хэрэгтэй. Мөн шаардлагагүй зарлага бүү гаргаарай. Гэр бүлийн асуудлууд өөрсдөө шийдэгдэнэ. Энэ долоо хоногт нүднийхээ эрүүл мэндэд онцгой анхаараарай.

Мэлхий

Бизнесмен мэлхийнүүдийн хувьд түншүүдтэй холбоотой хэцүү асуудал үүсч болзошгүй. Ганц бие мэлхийнүүд энэ долоо хоногт хайртайгаа учрах боломж гарч ирнэ. Нэгэнт учирсан бол та хоёрын үерхэл, хайр дурлал цаашид ямар ч асуудалгүй цэцэглэх болно. Эрүүл мэндийн хувьд элэг, ходоодтой холбоотой асууудал тулгарч болзошгүй. Тиймээс ямар нэг шинж тэмдэг илэрмэгц эмчтэйгээ уулзаж, зөвлөгөө аваарай. Мөн өөрийн чинь шийдвэрт хэн нэгэн, ямар нэг зүйл нөлөөлөхийг бүү зөвшөөрөөрэй.

Арслан

Шинэ ажилд орохоор төлөвлөж буй арслангийн ордныхонд тохиромжтой цаг үе тохиож байна. Энэ долоо хоногт мөн гадуур хөөцөлдөх ажлууд мундахгүй. Ажил дээрээ хамт олонтойгоо муудалцахаас сэргийл. Мөн хүүхдүүдтэйгээ харьцахдаа найз шиг нь байж, тэднийг гомдоохоос болгоомжил. Арьсны халдварт өвчин болон харшилд өртөх эрсдэлтэй тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Дайсагналцдаг хүмүүсээ ялан дийлэх сайхан боломжуудыг од эрхэс танд энэ долоо хоногт өгнө.

Охин

Бизнесменүүд долоо хоногийн эхний болон сүүлийн өдрүүдэд санхүүгийн байдлаа маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Энэ долоо хоног чухал уулзалтуудаар дүүрэн байх бөгөөд улмаар та бизнесээ амжилттай өргөжүүлж чадна. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал тогтвортой сайн байх нь. Эрүүл мэндээ бодож, түргэн хоол идэхгүй байхыг хичээгээрэй. Учир нь энэ долоо хоногт таны хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хямарч болзошгүй.

Жинлүүр

Шинэ төсөл, бизнес эхлүүлэхээр төлөвлөж байсан бизнес эрхлэгчид энэ долоо хоногт төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна. Эцэг, эх болохоор төлөвлөж буй жинлүүрийн ордныхонд сайн мэдээ дуулдана. Хостой жинлүүрүүд хосдоо хувийн орон зай олгож, тэднийгээ өмчлөх гэж оролдохоо болих хэрэгтэй. Стресстэж бухимдсан үедээ хүүхэдтэй цагийг өнгөрөөж стрессээ тайлахыг танд зөвлөж байна. Ажил дээрээ хэцүү нөхцөл байдалд орох, дээд тушаалтнуудтайгаа ойлголцоход асуудал үүсч магадгүй. Сэтгэл хөдлөлөө хянаарай.

Хилэнц

Бизнесменүүд оффисынхоо аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах хэрэгтэй. Энэ долоо хоногт хилэнцийн ордныхны санхүүгийн байдал маш муу. Улмаар та амьдралын хэв маягаа алдагдуулахгүйн тулд найзууд болон хамаатнуудаасаа мөнгө зээлж магадгүй. Гэхдээ хэцүү зүйлс дуусахад ойрхон байгаа тул тэвчээртэй байгаарай. Үүссэн нөхцөл байдалд тааруулан өөрийгөө тайван байлгавал хэцүү бүхэн илүү хурдан дуусч, бүх зүйл эргээд сайхан болно. Хэцүү асуудлуудын дундаас хурц ухаан сийлж, гарах гарцыг өөрөө олж авбал бүр ч сайн.

Нум

Тушаал дэвшихийг хүсч байсан төрийн албан хаагчид энэ долоо хоногт сайн мэдээ сонсоно. Хувьцааны бизнес эрхэлдэг нумын ордныхон энэ долоо хоногт ашиг сайн олно. Эрүүл мэндийн хувьд арьсны элдэв өвчинд өртөж болзошгүй. Санхүүгийн хувьд ирээдүйд зориулж мөнгө хадгалахад энэ долоо хоног тохиромжтой. Хайртынхаа эцэг, эхтэй таарамжгүй байдал үүсгэж болзошгүй тул хянамгай байхыг од эрхэс зөвлөж байна. Энэ долоо хоногт бичиг цаасанд гарын үсэг зурахдаа сайн уншиж судлахыг зөвлөж байна.

Матар

Бизнесменүүд энэ долоо хоногт хэд хэдэн гэрээн дээр гарын үсэг зурж магадгүй. Санхүүгийн талаар таны төлөвлөсөн бүхэн энэ долоо хоногт саадгүй бүтнэ. Мөн гэртээ цахилгаан бараа худалдан авч магадгүй. Энэ долоо хоногт хэд хэдэн үл ойлголцолд орооцолдох эрсдэлтэй. Тэр үеүдэд аминч үзэл гаргах гэсний хэрэггүй. Уучлаарай гэх шидэт үгийг бүү харамлаарай. Эрүүл мэнддээ онцгой анхаарч, эрүүл хооллох шаардлагатай. Сүүлийн үед нэлээд савлагаатай байсан хайр дурлалын асуудлууд энэ долоо хоногт жигдэрнэ.

Хумх

Шинжлэх ухаан, технологитой холбоотой ажил хийдэг хумхынханд энэ долоо хоног ээлтэй. Хостой хумхынхан хайртдаа анхаарал халамж, цаг зав гаргаарай. Санхүүгийн хувьд орлого, зарлагаа маш сайн тооцож, шаардлагагүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Түргэн хоол их идвэл ходоод хямрах эрсдэлтэй. Хэрвээ та сүүлийн үед жин нэмсэн бол өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Мөн чихэрлэг хүнсний хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Энэ долоо хоногт та ажилдаа анхаарах их эрч хүчийг олж, үр дүнг нь харамгүй хүртэх аж.

Загас

Загасны ордныхон энэ долоо хоногт ажилдаа нухацтай хандах шаардлагатай. Санаандгүй алдаанууд санхүүгийн хүндрэлд хүргэж магадгүй тул болгоомжтой байх хэрэгтэй. Эцэг, эхийн зүгээс мөнгөн тусламж үзүүлж магадгүй. Бизнесменүүд гадаад дахь түншүүдтэйгээ харилцаагаа сэргээх хэрэгтэй. Өмнө нь эхлүүлсэн хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгч эхэлнэ. Гэрлэсэн загасны ордныхон жижиг асуудлуудаас болж бага зэрэг маргалдаж болзошгүй. Шалтгаан нь шалихгүй байсан ч үзэл бодлын ялгаа том асуудал болох аюултай. Уучлах, мартах эрдэмд суралцахыг хичээгээрэй. Энэ долоо хоногт таныг шаналгаж байсан сэтгэц, биеийн эрүүл мэндийн асуудлууд ор мөргүй алга болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж