Covid-19-тэй тэмцэж чадахгүй бол Уханиас баг урья! | News.MN

Covid-19-тэй тэмцэж чадахгүй бол Уханиас баг урья!

РЕДАКЦИЙН ЗУРВАС - COVID-19

Covid-19-тэй тэмцэж чадахгүй бол Уханиас баг урья!

Covid-19-тэй тэмцэж чадахгүй бол Уханиас баг урья!

Монгол Улс covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлээд дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт хүн амынхаа 95 хувийг вакцинжуулалт хамруулж, 16-17-насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулаад эхэлсэн. Олон улсын эрдэмтэн судлаачид, Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр вакцинжуулалтыг эрчимжүүлснээр халдварын тархалт буурах, халдвар авсан ч хөнгөн тусах боломжтой гэдгийг хэлж буй. Гэвч Монгол Улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо, нас баралт нэмэгдэх болсон.

 Сүүлийн 10 хоногийн дотор 21877 халдвар шинээр бүртгэгдсэн бол 101 хүн нас барсан байна.

СҮҮЛИЙН 10 ӨДРИЙН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДОЛ, НАС БАРАЛТ:

  • 2021.6.10: 1460 шинэ тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан.
  • 2021.6.11: 1622 шинэ тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барсан.
  • 2021.6.12: 1792 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан.
  • 2021.6.13: 2188 шинэ тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан.
  • 2021.6.14: 2263 шинэ тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барсан.
  • 2021.6.15: 2386 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан.
  • 2021.6.16: 2395 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан.
  • 2021.6.18: 2736 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан.
  • 2021.6.19: 2635 шинэ тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барсан.
  • 2021.6.20: 2400 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан.

Covid-19 халдвар дэлхий нийтэд 2019 оны арванхоёрдугаар сард анх бүртгэгдэж, Монгол Улсад 2020 оны нэгдүгээр сараас эхлэн бэлтгэлээ хангаж ирсэн. Чухам энэ цагаас эхлэн халдвар дотоодод бүртгэгдэх, эрүүл мэндийн салбар, Улсын онцгой комисс албан ёсоор байгуулагдаж, ажилдаа орсон. Өөрөөр хэлбэл, бүтэн жил гаруй хугацаанд бид covid-19-ийн халдвартай тооцоо судалгаа гаргаж, төлөвлөгөө стратегийн дагуу шийдвэр гаргаж, амьдрал дээр хэрэгжүүлж ирсэн.

Гэвч өнөөдрийн байдлаар бид халдвар бүртгэгдсэн тоогоороо Хятадын өмнө бичигдэж эхэллээ.

Covid-19 дотоодод бүртгэгдсэнээс хойш өнөөдөр нийт халдварын тоо 93,551 буюу 100 мянга болоход тун ойрхон иржээ. Халдварын тархалтыг бууруулахын тулд маш олон удаа хатуу хөл хорио тогтоох, Үндэсний их баяр наадам болон бусад олон хүн цуглардаг баяруудыг хориглох, үйлчилгээний байгууллагуудыг хязгаарлах гээд дэлхий нийтэд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээг дотооддоо авсан. Түүгээр ч зогсохгүй Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд гэсэн гурван Эрүүл мэндийн сайдын нүүр үзэв.

Энэ бүх арга хэмжээний хажуугаар Ерөнхийлөгч Х.Баттулгын тараасан шагнал, түүний залгамжлагчийг сонгох 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль зэрэгцэж, халдварын тархалтыг улам нэмэгдүүлэв. У.Хүрэлсүхийн Засгийн газар дөн өвлийн хүйтэнд дөнгөж төрсөн эхийг тавчигтай гадагш гаргасныхаа төлөө бүрэн бүрэлдэхүүнээр огцорч байсан бол өнөөдөр 436 эрдэнэт хүний амь нас эрсэджээ. Хэрэв 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахдаа иргэдтэй уулзалт хийхгүй, цахим хэлбэрээр зохион байгуулсан бол, Ерөнхийлөгч Х.Баттулга өдөрт хэдэн зуугаар нь шагнаж, Сүхбаатарын талбайд олноор нь цуглуулж, шагнал одонгийн найрыг хавтгайруулаагүй бол халдвар, нас баралтын тоо өнөөдөр өөр байж, бид Хятадын өмнө орохгүй байх байлаа.

Харин үүнд хариуцлага хүлээх хүн нь Ерөнхийлөгч болон дэвшиж, нэг нь дараагийн нөхөн сонгуульдаа бэлтгээд эхэлж.

1,4 тэрбум хүнтэй Хятад улс халдварын тархалтыг бууруулж, барьж чадсан байна. Нэг үе нас барагсдынхаа цогцсыг ч хийх газаргүй болсон Энэтхэг улсад ч шинэ халдварын тохиолдол буурч эхэлсэн бол ОХУ-д шинэ мутаци тархалт өндөр байгаа гэх боловч шинээр бүртгэгдэх халдварын тоо харьцангуй буурсан гэж байна. Дэлхийн олон улс орнууд халдварын тархалтыг бууруулж, өдөр ирэх тусам шинэ халдвар бүртгэгдэх тоо нь багасч байгаа бол зарим улс оронд халдварын шинэ тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа ч тэр бүрт тохирсон, тодорхой арга хэмжээнүүд авсаар байна. Өөдрөөс өдөрт нэмэгдэж буй халдварын тохиолдол, нас баралтыг бууруулахад монголчуудад юу хэрэгтэй, ямар гарц байна вэ.

Бид covid-19-тэй тэмцэхийн тулд хоёр Засгийн газар, хоёр Улсын онцгой комиссын дарга, гурван Эрүүл мэндийн сайдын нүүр үзсэн ч нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдөхгүй, цаашид өдөрт илрэх шинэ халдварын тоо 4000 хүрч болзошгүйг эрдэмтэд сануулах болов.

Цаашид бид дотоодын улс төр, ажлаа өгөх гэж байгаа Ерөнхийлөгч нь, шинээр томилогдож байгаа Ерөнхийлөгч нь ч 463 монгол хүний амь нас хамаагүй, цаашид ч эрдэнэт хүний амь эрсэдсээр байвал covid-19-ийн эсрэг маш сайн арга хэмжээ авч буй Израйл, Хятад, АНУ, Канад улсаас цар тахалтай тэмцэх баг авчрах хүсэлтийг ДЭМБ-д гаргая!

Covid-19 анх гарсан Хятадын Ухань хотоос мэргэжлийн, туршлагатай баг авчирч, covid-19-өө даруулъя. Үүнээс өөрөөр бидэнд боломжтой, зөв шийдэл алга.

Гуравхан сая хүнтэй улсын covid-19-ийг 1,4 тэрбум хүнийг эмчилж, халдвараас сэргийлж чадсан Хятадын эмч, эмнэлгийн ажилтнуудаас тусламж хүсье. Ирэх намар хичээл, сургуулиудаа эхлүүлэхийн тулд, ажил, амьдралаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудад хүсэлт тавьж, covid-19-ийг даван туулъя!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-21 202.179.26.219

Уханиас ирсэн вирус монголчуудыг устгаж байхад бас дахиад эмч нэртэй Ухан вирусүүд

Avatar

Зочин 2021-06-21 202.9.40.12

Дэлхийн шившиг болсон улс бараг тэр нь зөв биз дээ!!!

Avatar

Зочин 2021-06-21 202.126.90.140

Эргүү малнууд юм л бол төр засагруу буруугаа чихчихээд, өөрсдийн толгой дээрх бухлыг нуух санаатай. Төр засаг чинь иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай бай гэж хангалттай л сануулсан.

Avatar

Зочин 2021-06-21 202.126.90.140

ҮХЭР МОНГОЛчуудөд хэлээд сануулаад байхад л бөөн бөөнөөрөө нийлээд, зугаалаад, найрлаж наадамлаад, тэнээд байгаа нөхцөлд Уханийн эмч нар байтугай бурхан ирээд ч дийлэхгүй байх аа.

Avatar

Зочин 2021-06-21 103.57.94.169

Ichmeer yum, tur zasag n ard tumnii mungiig idehiin tuld albaar kovidyg tarhaasan bna geed l medej avna, uur yaah ve! MAN buzar!!!

Avatar

Зочин 2021-06-21 103.80.210.183

эмч нарт бол дэм болно. харин халдварын тархалтыг дарах тал дээр бол японоос эмчийн мэргэжилтэн авч ир.

Avatar

Зочин 2021-06-21 203.91.115.55

Уханаас бага орж ирвэл улам тараана болохгүй Оросоос тусламж гуйя Сонгууль шагнал хоёроос болж маш их эрсдэлд орлоо Одоо ямар ч наадам хэрэгүй Хэрэв наадам хийвэл мөхөж мэдэх нь Цахим наадам бүр ч хэрэгүй

Avatar

Зочин 2021-06-21 103.14.36.18

ЭМЯ-ны сайд Энхболд жулдаад байнаа. Мөнхсайхан нь хамаагүй сайн байсан шүү.

Avatar

Зочин 2021-06-21 64.119.22.227

Монголчуудын тэнэмэл байдал халдвар тарах гол шалтгаан болж байна. Дэмий тэнэхээ багасгаад, маскаа зүүж зайгаа баривал болмоор доо

Avatar

Зочин 2021-06-21 66.181.160.41

bie daan sudlagch dahiad yum bicheechee

Avatar

Zochin 2021-06-21 147.161.192.97

Эмчилж чаддаг болчихвол асуудалгүй гэж бодож байна. Бусад орон яаж эмчлээд байгаа юм болоо? Япон, Герман , Швецарь гэх мэт орнууд.

Avatar

Зочин 2021-06-21 202.55.188.45

Za bolij uzeerei. China-s bag urij Mongoliig ulam ustgah bodlogo barimtlaad baina uu ene MANgar chin. China-s bish USA-s bag urih heregtei.

Avatar

хүннү 2021-06-21 202.179.26.170

Өөрснөө ухамсартай гадуур тэндгээ боль. Тэгсэн цагт ковидоос сална. Одоогийнх шиг замбраагүй байхад ДЭМБ бүрэн бүрэлдхүүнээрээ ирээд ч нэмэргүй. Ковидоос салах салахгүй нь иргэн бүрээс шалтгаална.

Avatar

Иргэн 2021-06-21 192.82.69.27

Ухань ганцхан багийн хүчээр ялсан гэж бодож байгаа бол дутуу сэтгэж байна даа чи. Ард түмэн нь төр засгийнхаа үгэнд сайн орж байсан юм. Иргэдийн хариуцлага илүү чухал гэж харагдаал байхад. Манайхөн Олноороо цуглана, айл хэснэ, Хоолонд орно, шрудна, байр бүхний гадаа хүүхдүүдэд масктай маскгүй зайрмаг чихэр ундаа хувааж идэж уугаад. Ийм юмыг олж харчихаад илүү ярьж, донгод.

Avatar

Irgen 2021-06-21 66.181.185.193

Yhana gudamjind aa hun bitgii hel nohoi h haragdahgyi bolson baisan

Avatar

ЗОЧИН 2021-06-21 43.231.113.84

ЭРХ БАРИГЧ НАМ ЗАСГИЙН АЛДААНААС БОЛЖ ӨДИЙ ОЛОН ХҮН ӨӨД БОЛЖ БАЙНА. АНХНААСАА НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ МАШ САЙН АНХААРЧ ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ БАЙСАН. ӨӨРӨӨР ХЭБЛЭЛ АРД ИРГЭДИЙН ДИЙЛЭН ОЛОНХ НЬ ЯМАР ВАКЦИН ХҮСЧ БАЙНА ТҮҮНИЙГ НЬ ОЛЖ ӨГСӨН БОЛ ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ИЛҮҮ ДЭЭР БАЙХ БАЙЛАА. ХАРИН МАНАЙ АРД ИРГЭДИЙН 98% НЬ ОРОСЫН СПУТНИК-V ТАРИУЛАХ ХҮСЭЛ СОНИРХОЛТОЙ БАЙСАН. ГЭТЭЛ МАНАЙ НАМ ЗАСАГ ӨӨРСДИЙН АШИГ СОНИРХОЛДОО ХӨТЛӨГДӨН ТУРШИЛТЫН ҮНЭГҮЙ ВАКЦИН БОЛОХ ХЯТАДЫН ВЕРОСЕЛЛ (АРД ИРГЭДИЙН ХҮСЭЭГҮЙ ВА

Avatar

Зочин 2021-06-21 202.21.108.42

Мордохын хазгай болсон. Эхнээсээ вакцины туршилтад орсон нь МАН ын гэмт хэрэг байлаа. Одоо засах цаг хугацаа, хөрөнгө хүч аль нь ч алга. Муу вакцин дээр Хүкийг Еөөк болгох шоу Монгол улсыг нэгмөсөн хөнтөрчихлөө. Одоо халдвар яадгаа алдсан, бараг хүн болгон халдвартай болсон байж магадгүй хоолой өвдсөн, нус гоожоод байна Ковид гуссан байх гээд шинж тэмдгээр нь өөрсдийгөө эмчилж байна. ЗГ , ЕС -д ажлын чадвар даанч алга даа.

Avatar

Зочин 2021-06-21 74.36.134.247

Niit hun amiin 95 huviig vakziinjuulsan geder hudlaa shuu

Avatar

Зочин 2021-06-21 202.126.89.103

Нийт насанд хvрэгсдийн 95%, харин нийт хvн амын 50%+.

Avatar

Зочин 2021-06-21 202.126.89.103

Тэгээд л гуйлгачин царайлаад байгаарай. Чингисийн vр удам гээд цээжээ дэлдээд байдаг байж х***а нарт бас царай алдах дуртай.

Avatar

Зочин 2021-06-21 66.181.161.25

УХАНЫ БАГААР ЯАДГИЙН УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ БАЙХАД ,ВИРУСЭЭС АЙГАА ЮУ БЭРСИЙН ОЮУН-ЭРДЭНЭ БАЙХАД.

Avatar

Хятад судлаач 2021-06-21 202.9.40.199

нүдээр гэдэг болж байна. Өнгөрсөн зууны 80-аад оноос Өвөр Монгол, Уйгар, Түвд , Манжуурын байгалийн баялагийг цөлмөн ихээхн хожоо олсон бөгөөд 2010- оноос Монголын баялаг руу орж байгаа нь нөхөн төлөөсөө өгөх цаг нь ойртож байна.

Avatar

бие даасан судлаач 2021-06-21 202.9.40.199

гэдэг энэ нь нөгөө япон зэдсгийн төлөөс олон хятад цэргийн амиараа төлж байгаа нь юм. 50-60 онуудад Хятад улс ЗХУ, Социалист улсуудын хүчээр хурдан үйлдвэржиж , цөмийн зэвсэгтэй болсон ч 1965 оноос ЗХУ-тай түнжин хагарч АНУ, Герман, Англи,Франци, Япон улстай түншлэн шинэ технологитой болж эдийн засаг нь хурдан ахиж ихэд гайхуулах болсон, гэтэл одоо энэ бүх хэрэглэснээ төлөх цаг нь ирснийг барууны орнууд шаардаж эхэлсэн. Бас л нөхөн төлөөс, хаашаа ч гарах арга алга. Тарьсан нүгэл

Avatar

Иргэн 2021-06-21 66.181.161.29

Зөв дэмжэж байна. Засгийн газар арга хэмжээ авч чадахгүйн нь тодорхой байна. Олон улсаас тусламж авах хэрэгтэй!!!!

Avatar

бие даасан судлаач 2021-06-21 202.9.40.199

Бэлэнчлэх сэтгэлгээ хол явахгүй түүх баталдаг. Монголчууд өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй. Вакцин үйлдвэрлэхийн оронд бэлэн вакцин авсан нь зөв шийдэл үү? Зээл, тусламжийн ард нөхөн төлөөс заавал байдаг юм шүү. Түүхэн жишээ гэвэл 1945 онд Японы квантуны зэвсгийг ЗХУ хурааж авахад Хятадын коммунистууд гуйж аваад Чанкайшийг хөөж дийсэн ч хэдхэн жилийн дараа 1951 онд Хятад улс Сталины бодлогонд орж сайн дурын цэргээ Сологост явуулж Америктай байлдаж 1 сая цэргээ алдан

Avatar

zochin 2021-06-21 64.119.16.163

tahaliig hul horiogoor zogsoodog teheer hujaad yamar ymniih n mergejiliin bag bdiin tsereg tsagdaagiin hucheer l togtoodog bh,teheer mgl d yu orj iruuleh geed,henii sanaarhliig bicheed bn aa kuke…

Avatar

Иррэгн 2021-06-21 103.57.94.211

Засгийн газар огцрох нь зүйтэй Ерөнхийлөгчийг хариуцлагад татах хэрэгтэй Энэ этгээд Монголыг хорлосоор байгаад таарлаа

Avatar

Хотын уугуул иргэн 2021-06-21 66.181.184.155

Төр, засгийн төлөө амьдарч байгаа юм шиг дэмий балай юм их бичих юмаа. Юу ч мэдэхгзй хэвтэж. Одон, медалийн найр хийж өвчин тарааж байгаа байгаа ОРКуудыг төр засгаас яах ёстой юм. Маскаа зүүхгүй, вакцинаа хийлгэхүй байгаа 460,000 их мэдэгч нарыг төр засгаас яах ёстой юм. Хувь хүн өөрөө халвдар, хамгаалалтын дэглэмээ хатуу мөрдөх ёстой болохоос биш төр, засаг, хурмаст тэнгэрт хэмэг юмаа даатгаад хоосон дэмий юм чальчаад, нүүдэлчдийн баралган сэтгэлгээ бүү гаргаад бай…

Avatar

Зочин 2021-06-21 59.153.115.168

Chi bol hujaa bnaa!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж