Ирэх сарын 1-нээс зогсох долоон төрлийн хөнгөлөлт

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Ирэх сарын 1-нээс зогсох долоон төрлийн хөнгөлөлт

Covid-19-ийн улмаас улс орны эдийн засаг болон нийгмийн олон салбарт хүндрэл үүсч буй. Хоёр он дамжин үргэлжилж буй цар тахлын улмаас цөөнгүй аж ахуйн нэгж орон тоогоо цомхотгох, цаашлаад үйл ажиллагаагаа зогсоож, ард иргэд хоногийн хоолоо залгуулж чадахгүй хэмжээнд хүрсэн нь ч бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хогны төлбөрийг тэглэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэх зэрэг долоон төрлийн шийдвэр гаргасан.

Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн долоон сарын хугацаанд хэрэгжсэн дээрх шийдвэрийн хугацаа дуусахад арав хоног үлджээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас эрсдэлийн шинжилгээ хийж байгаа аж.

Ерөнхийдөө Засгийн газар дулаан, цахилгаан, хог, усны чөлөөлөлтүүдийг долдугаар сарын 1-нд зогсоож, хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шийдвэрийг төсвийн орлоготой уялдуулж гаргах бодлого барьж буй.

Сангийн сайд Б.Жавхлан “Цаашдаа бид халамжаас хөдөлмөр рүү шилжих ёстой. Олон давхардсан халамжаас татгалзаж, бодит хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилсан төсвийн шинэчлэл рүү шилжинэ. Гэхдээ энэхүү бодлогын шилжилтийг хийхдээ нийгмийн эмзэг хэсгийг орхихгүй” гэж онцолсон билээ. 

ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЗОГСОХ ДОЛООН ТӨРЛИЙН ХӨНГӨЛӨЛТ, АРГА ХЭМЖЭЭ 

2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна.

  • 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж байгууллагыг алданги торгуулиас чөлөөлнө.

2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд, уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлнө.

  • 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл худалдааны төв болон үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээсэлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон түрээсийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хувь хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах,

2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортоор орж ирэх бүх хүнсний будаа, ургамлын тос, өвлийг давахад шаардлагатай өвс, мал амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын барааны гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх,

  • 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл  төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах,

2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэн тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт учруулахгүйгээр зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцүүлэн, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахтай холбоотой зохицуулалт хийх зэрэг долоон төрлийн хөнгөлөлт зогсоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж