Хүүхдүүдэд вакцины урамшууллын 50 мянган төгрөг олгоно | News.MN

Хүүхдүүдэд вакцины урамшууллын 50 мянган төгрөг олгоно

Хүүхдүүдэд вакцины урамшууллын 50 мянган төгрөг олгоно

Хүүхдүүдэд вакцины урамшууллын 50 мянган төгрөг олгоно

Засгийн газар вакцинд хамрагдсан иргэдээ урамшуулж, 50 мянган төгрөг олгож буй. Вакцинжуулалт үргэлжилж байгаа ч иргэдийн идэвхи оролцоо буурсан тул ийнхүү урамшуулахаар болсныг Сангийн яам өнгөрсөн сард мэдэгдэж байв. Салбарын сайд Б.Жавхлан  "Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дархлааг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн витаминжуулалтын багц бэлдэж байсан. Гэхдээ үүнийг вакцинд хамрагдсан иргэдийг урамшуулах хэлбэрээр бэлэн мөнгөөр тооцож олгох шийдвэр гаргалаа" гэж Засгийн газрын тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдааны үеэр мэдэгдэж байв. Энэ дагуу вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэд тавдугаар сарын 6-наас урамшууллын мөнгөө авч эхэлсэн билээ. Мөн удалгүй вакцины эхний тунгаа тариулсан иргэдэд ч 50 мянган төгрөг олгохоор болсон юм.

Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амын зорилтот бүлгийн 60 хувь нь буюу 2.1 сая хүн вакцинд хамрагдах тооцоо бий.

Тэдний 1.8 сая буюу 88.6 хувь нь вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаж, 50 мянган төгрөг авчээ. Өнгөрсөн долоо хоногоос жирэмсэн эмэгтэй, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байна. Вакцинд хамрагдсан хүүхдүүдэд урамшууллын 50 мянган төгрөг олгоно гэж Сангийн яамнаас мэдээлэв. 

Энэ талаар тус яамнаас тодруулахад “Монгол Улсын иргэн бүрт вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг дансаар олгоход ямар ч асуудалгүй. Өмнө нь 300 мянган төгрөг олгосон данс буюу хүүхдийн мөнгөний дансаар олгоно”  гэсэн юм.

Монгол Улс 1.1 сая хүүхэдтэй. Тэдний 219 мянга орчим нь 15-18 насныхан. Статистик мэдээллээр, 10-14 насны 299512, 5-9 насны 388928, 0-4 насны 381639 хүүхэд бий. Цар тахлын үед эрсдэлд байгаа хүүхдүүдээс эхний ээлжинд ийнхүү 16, 17 настнуудыг вакцинд хамруулж эхэлсэн бол удалгүй 12 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар Эрүүл мэндийн яам, Засгийн газар төлөвлөөд буй.

              ИРГЭДИЙН 98.9 ХУВЬ НЬ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨ АВЧЭЭ

Иргэдэд вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг олгохоос өмнө Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-нд хөл хорио тогтоохтой зэрэгцэн 3.4 сая иргэн бүрт 300 мянган төгрөг олгож эхэлсэн юм. Энэхүү мөнгийг Оюутолгойн татварын орлого болох нэг их наяд төгрөгөөс тарааж байгааг Засгийн газраас мэдээлж байв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 3.3 сая иргэн буюу 98.9 хувь нь 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгээ авчээ.

Сангийн яамнаас мэдээлснээр 3.379.025 хүнд 300 мянган төгрөг олгох ёстой. Үүнээс 3.368.106 иргэний данс руу мөнгө шилжүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт дансны мэдээлэл нь шинэчлэгдсэн 2790 хүн 300 мянган төгрөгийн дэмжлэгээ авсан байна. Мөн дансны мэдээлэл зөрүүтэй, е-баримтад холбогдоогүй зэрэг шалтгааны улмаас 139 хүний мэдээлэл буцжээ.

Үүнтэй адил олон шалтгаанаар өнөөдрийг хүртэл 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгээс хоцорсон олон хүн бий. Гэхдээ харилцдаг банкны дансаа е-баримт системд бүртгүүлж шинэчилснээр 300 мянган төгрөгөө авах бүрэн боломжтой бол хүүхдүүдэд хүүхдийн мөнгөний дансаар 300 мянган төгрөг олгосныг холбогдох албаны хүмүүс мэдээлж байгаа юм.

Засгийн газар иргэддээ мөнгө тарааж буйг эдийн засагчид тийм ч оновчтой шийдвэр биш хэмээн үзэж буй. Тухайлбал, хүн бүрт 300 мянган төгрөг олгох нь хөл хорионы хугацаанд 14 хоног айл өрхийг хоосон хонуулахгүй ч нэг удаад олгож буй олговрууд өрхийн төсөвт бодит дэмжлэг үзүүлдэггүй болохыг хэлж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

3 2021-06-21 202.126.89.18

Монгол хүний амь насыг 50000-иар үнэлж байгаа юм уу. Дэндүү бага юм биш үү

Avatar

Зочин 2021-06-21 202.131.245.243

Хүүхдүүдийг туршилтанд оруулсны мөнгө чинь хэтэрхий бага л байна даа.

Avatar

ЗОЧИН 2021-06-21 43.231.113.84

ЭРХ БАРИГЧ НАМ ЗАСГИЙН АЛДААНААС БОЛЖ ӨДИЙ ОЛОН ХҮН ӨӨД БОЛЖ БАЙНА. АНХНААСАА НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ МАШ САЙН АНХААРЧ ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ БАЙСАН. ӨӨРӨӨР ХЭБЛЭЛ АРД ИРГЭДИЙН ДИЙЛЭН ОЛОНХ НЬ ЯМАР ВАКЦИН ХҮСЧ БАЙНА ТҮҮНИЙГ НЬ ОЛЖ ӨГСӨН БОЛ ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ИЛҮҮ ДЭЭР БАЙХ БАЙЛАА. ХАРИН МАНАЙ АРД ИРГЭДИЙН 98% НЬ ОРОСЫН СПУТНИК-V ТАРИУЛАХ ХҮСЭЛ СОНИРХОЛТОЙ БАЙСАН. ГЭТЭЛ МАНАЙ НАМ ЗАСАГ ӨӨРСДИЙН АШИГ СОНИРХОЛДОО ХӨТЛӨГДӨН ТУРШИЛТЫН ҮНЭГҮЙ ВАКЦИН БОЛОХ ХЯТАДЫН ВЕРОСЕЛЛ (ХҮСЭЭГҮЙ ВАКЦИН) ХИЙСЭН.

Avatar

Chingis 2021-06-21 66.181.180.112

Sputnik bol china vaktsinaas doloon dor! Hamgiin sain ni pfizer, moderna!

Avatar

зочин 2021-06-21 103.80.210.111

тэнэгт хүүхдийнхээ ирээдүйг 50 төгрөгөөр солих юмуу

Avatar

зочин 2021-06-21 103.9.90.108

насанд хүрсэн хүн 2 дах тунгаа хийлгээд 30 хонож байна 50000 төгрөг ордогүй ээ хаанаас лавлах вэ зөвлөгөө өгнө үү

Avatar

Зочин 2021-06-21 150.129.142.187

Шуналтай монголыг үзэн ядаж бна

Avatar

Зочин 2021-06-21 202.126.89.134

ХЯТАД УЛС 1 ТЭРБУМ ИРГЭНДЭЭ ВАКЦИН ХИЙЖЭЭ…МАНАЙ УЛС ЯАВАА ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж