НҮБ-ын даргаар Антонио Гутерресийг улираан томилжээ | News.MN

НҮБ-ын даргаар Антонио Гутерресийг улираан томилжээ

НҮБ-ын даргаар Антонио Гутерресийг улираан томилжээ

НҮБ-ын даргаар Антонио Гутерресийг улираан томилжээ

Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийг улираан ажиллуулахаар Ерөнхий ассамблейн хурлаар өнгөрсөн Баасан гаригт томилжээ. Түүнийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн дахин таван жилийн хугацаагаар НҮБ-ыг удирдуулах саналыг энэ сарын эхээр Аюулгүйн зөвлөлөөс санал болгосон юм.

Антонио Гутеррес хэлэхдээ “Том жижиг улсуудын хооронд гүүр болж, тэдний дунд итгэлцлийг бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ зориулна” хэмээн Ерөнхий ассамблейн хуралд хэлсэн байна.

Тэрбээр 2017 онд Бан Ги Мүнийг залгамжлан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгээр ажиллаж эхэлсэн юм. Албан үүргийн эхний жилд тэрбээр НҮБ-ын үнэт зүйл, даяаршлын үйл явцад сорилт болсон АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад голчлон анхаарч байв.

АНУ нь НҮБ-ыг санхүүжүүлэгч гол орон бөгөөд байнгын төсвийн 22 хувийг бүрдүүлдэг төдийгүй энхийг сахиулах ажиллагааны төсвийн 25 орчим хувийг дангаар бүрдүүлдэг. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны эхээр албан үүрэгтээ орснооср НҮБ-ын агентлагуудад олгох санхүүжилтийн хэмжээг эргээн сэргээж эхэлжээ.

Өдгөө 72 настай Антонио Гутеррес 1995-2002 оны хооронд Португалын Ерөнхий сайдаар ажилласан ба 2005-2015 оны хооронд НҮБ-ын дүрвэгсдийн агентлагыг даргалж байв. Түүнчлэн тэрбээр цаг уурын өөрчлөлт, Covid-19 –ийн эсрэг вакцин, дижитал хамтын ажиллагаа зэргийг хариуцсан НҮБ-ын агентлагуудыг хамтран даргалдаг.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж