"Шүлсний оношлуур мэдрэг чанарын хувьд 5-8 дахин илүү" | News.MN

"Шүлсний оношлуур мэдрэг чанарын хувьд 5-8 дахин илүү"

"Шүлсний оношлуур мэдрэг чанарын хувьд 5-8 дахин илүү"

"Шүлсний оношлуур мэдрэг чанарын хувьд 5-8 дахин илүү"

Эрүүл мэндийн яамны  мэдээлэл шинэчлэгдэж их аварга Д.Дагвадорж АСА станц “нэвтрүүлэг”-ээрээ иргэдтэй уулзаж буй билээ. Нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, Г.Батбаатар оролцов.

Аса аварга түүнээс монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсний оношлуур хэсэг хэвлэлээр шуугиад намжсан.  Тэр асуудал юу болсон бэ хэмээн асуув. Хариуд  нь тэрбээр “Өнөөдрийн байдлаар бид 43 мянган оношлуур хийсэн. Нэг хэсэг Эрүүл мэндийн яамны захиалгаар дүүргийн эмнэлгүүдэд өгсөн. Манай сургуульд өдөр бүр 400-500 хүнд шүлсэн оношлуур ашиглан шинжилгээ хийж байна. Эрэлт ихтэй байгаа.

Эрүүл мэндийн яам захиалж манай оношлуурыг худалдаж авахгүй байгаа болохоор ихээр үйлдвэрлэж чадахгүй байна. Төсөв мөнгө мэддэг хүмүүсийн шийдвэрлэдэг асуудал байх. Бид бүтээгдэхүүнээ гарган, танилцуулж, үр дүнг баталгаажуулсан.

Эрүүл мэндийн яам мөнгө төгрөг нь бага байдаг юм байлгүй. Эсвэл Хятад, Өмнөд Солонгосын оношлуурыг авах сонирхолтой байдаг юм уу би мэдэхгүй. Гэхдээ нэг ач холбогдол гарсан. Энэ PCR шинжилгээ 80-90 мянга байсан. Бид оношлуураа 30 мянгаар гаргаж эхэлснээр импортоор нийлүүлж байсан компаниуд үнээ буулгаад оношлуураа  27 мянга болгосон.

Шүлсэнд, хамар залгиурт нь хоёуланд нь PCR шинжилгээ хийж буй. Шоглоод хэлэхэд нэг нь нусанд нь нөгөө нь шүлсэнд нь хийж байгаа. Нусаа ухуулсан дээр үү. Шүлсээ нулимаад өгсөн дээр үү. Мэдрэг чанарын хувьд шүлсний оношлуур илүү сайн.

Хамар залгиурын шинжилгээ буюу PCR-ийн мэдрэг чанар тухайн хүнд 100-200 вирусийн хуулбар байхад илрүүлж чаддаг бол, шүлсний оношлуур бол 12-20 вирусийн хуулбар байхад илрүүлж байгаа. Мэдрэг чанар нь 5-8 дахин илүү.

Халдварыг бүр эрт үед нь илрүүлдэг. Хариу нь цаг 30 минутын дотор гардаг. Уг нь асуудал алга байна шүү дээ” гэлээ. Мөн тэрбээр вакцины гурав дахь тун ярих болоогүй. Одоо хийгдэж буй вакциндаа бүрэн хамрагд. Гурав дах тунгийн талаар олон улсын судалгаа явж байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг ярих болоогүй гэдгийг тодотголоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Misns 2021-06-20 197.211.59.58

Энэ нь олон нийтэд эрүүл, эрүүл, эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдээлэл өгөх зорилготой юм
Бөөрөө зарахад 100 хувь нухацтай хандвал яаралтай Доктор Коллинзтэй холбоо бариарай
Эмнэлгийн цахим шуудан: doctorcollins3@gmail.com |
одоогоор бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа хүмүүс
санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломж
бид түүний бөөрөнд 800,000 ам доллар олгоно. бас бидэнд hiv байдаг
/ танд тусламж хэрэгтэй бол тусламжийг одоо бидэнд имэйлээр илгээнэ үү, EMAIL:
doctorcollins3@gmail

Avatar

Хүрэл 2021-06-20 192.82.89.51

Ийм юмнуудыг "их мэдэгч" алианууд гэдэг юм!!
Бас өөрийгөө "дархлаа судлаач" гэчихжээ, муу манкурт чинь

Avatar

Иргэн 2021-06-20 202.126.90.122

Хохо хо

Avatar

Зочин 2021-06-20 202.21.108.225

Циркийн барилга яаж сэргэх бол?…….
.

Avatar

тархвар судлаач 2021-06-20 112.72.9.42

Ихэвчлэн сөрөг мэдээлэл бна. Эерэгээр харвал эрдэмтэд маань праймерийн дарааллыг өөрсдөө олоод мэдрэг чанар сайтай оношлуур бүтээжээ. Огт юм хийхгүй байснаас хамаагүй дээр. Хэрэв хэрэглэхэд хүндрэлтэй байгаа бол хамар залгиураас авдаг оношлуур болгоод л салбарынханд нийлүүлээ. Ямар нэгэн зарчмын өөрчлөлт хийхгүй миний бодож байгаар зарим шингэнийг хайлуулах уусмалаа хасаад, цэр авах савныхаа оронд Swab хийгээд л болоо. Хямдхан, хэрэглэхэд энгийн, мэдрэг чанар өндөр. Дараа нь улам сайжирна…

Avatar

Батбаатар 2021-06-20 150.129.142.187

Батбаатар дандаа давс нэмж дөвчигнөж худлаа ярина болиосой

Avatar

Зочин 2021-06-20 192.82.73.184

За энэ бол яг амьдрал дээр жаахан худлаа л мэдээлэл байна даа. Үнэндээ бол иргэд шүлс өгөхдөө маш дургүйцдэг. Айлуудаар явж шинжилгээ авахад маш хүндрэлтэй. Шүлсний сав нь зориулалтын биш шинжилгээ хийдэг нэгж дээр ирэхдээ асгарч ирдэг. Хуурамч сөрөг хариу маш их гардаг их л хэцүү оношлуур даа. Юм хийх гээд байгаа эрдэмтэн багш нарыг үгүйсгэх гэсэнгүй.Энэ оношлуураа арай боловсронгуй болгож байж лабораториудад нийлүүлбэл сайн байна.

Avatar

Зочин 2021-06-20 203.91.115.49

Мэдрэг чанар гэдэг чинь амьд организм, бодьгалд л яригдах зүйл биз дээ? Хариу үйлчлэл, илрүүлэлтийн зэрэглэл гэх мэтээр ярьвал яадын. Яах гэж энэ махан толгойд хамгийгаа тайлагнаж суугайн бэ?

Avatar

Зочин 2021-06-20 66.181.187.44

Бусад улс орон яагаад ийм хямд юмыг хэрэглэхгүй байгаа юм бол доо.

Avatar

Зочин 2021-06-20 150.129.142.187

Худлаа болоод л тэр

Avatar

Irgen 2021-06-20 66.181.161.106

Өөлөөд байгаа газруудын шигээ дэлхийн байгууллагар нь ядахдаа батлуулбал хүмүүс бөөндөөд авна даа, үнэхээр баталгаатай бол

Avatar

Sain 2021-06-20 66.181.161.106

Olon ulsad huleen zuvshuurugdsen yumaa yam n avbal manid arai deer bailgui, ene yugaar yaj hiisen n medegdehgui baahan hyamd une yarisan umiig n ter yaam n avahgui baiigaa n buruu yu , ter delhiin baiguullagaas n huleen zuvshuurugdchuul irged buunduud aviisht

Avatar

Зочин 2021-06-20 122.201.21.80

тэгээд элбэг хэрэглээж хэн байг гээд байгаа юм.

Avatar

эрдэмтэн эхлээд агаар шингэн хоёроо ялгаасаа 2021-06-20 45.153.160.135

Вирус шүлсэнд биш агаар амьсгал уушиг дотор байна вакцин хийж чадахгүй бид оношлуур хийдэг байсан бол юу гэж хамрын уг хүртэл ш****г оношлуурыг вакцин хийгээд байгаа улс орнууд бүтээгээд байдаг юм. Шүлс бол амны хөндийн шүлсний булчирхайнуудаас ялгардаг шүүслэг шингэн харин амьсгал бол хамрын нүхээр ороод хойлоогоор дамжаад уушигт хүрдэг шингэн агаар хольц бараг байхгүй. Хамарт жаахан ус цай орохоор хахаж цацаад байгаа биз дээ ийм байхад яаж шингэн шүлсээр амьсгалын замын өвчинийг оношлон гэж.

Avatar

Зочин 2021-06-20 202.179.26.19

зс… чи дут, чадахгүй байж юун илүү үгтэй юм. Вирус агаар дусалаар тархан. Тиймээс маск зүүж байгаа юм. Ойлгомжтой хэлээд байна. Нус, шүлсэнд гээд…

Avatar

Zochin 2021-06-20 192.82.72.222

Хамраараа амьсгалаад амаараа гаргадаг биздээ. Амьсгалын нэг л зам шүү дээ. Шүлсэнд мэдрэг онрошлуур гээд битгий худлаа шаагаад бай Батбаатар гуай. Ковидын рнк ийн өвөрмөц дарааллыг чиний праймер чинь өвөрмөцөөр таньж чадаж л байвал наад гинж чинь пгу аар хэдэн сая дахин олширох л естой. Зарчим бол тэр шүү. Молекул генетикийн мэдлэг багатай хүмүүсийн тархийг угаах гэсний хэрэггүй дээ, батбаатар аа.

Avatar

Зочин 2021-06-20 45.153.160.135

Чам шиг бах мэлхий хамраараа амьсгалаад амаараа гаргадаг байх би одоо амаа тас зуугаад хамраараа амьсгалаад хамраараа гаргаад болж байна цай ууж байхдаа амаараа амьсгалаад үз мэдэгдэнэ.

Avatar

Т.Батбаяр 2021-06-20 202.9.41.41

Юу ч хийхгүй худал ярьдаг нөхдүүд ичих хэрэгтэй. Тодорхой шинжилгээ судалгаанд тулгуурлан бүтээл хийж буй үндэсний эрдэмтэн судалаач нараа бахархан дэмж. Мундаг байна. Амжилт хүсьеэ. танай багт

Avatar

Зочин 2021-06-20 150.129.142.187

Чи ДНХ РНХ гэж мэдэх үү кх кх кх

Avatar

Зочин 2021-06-20 51.15.59.15

Өвчин зовлонгоор бизнес хийсэн бас нэг шуналтай н**ш гараад ирлээ шүү. Оном сангийн хулгайчаа яаяа гэж байхад энэ мэт бааснууд зүгээр зайлаад өгч болдоггүй юм байхаа. Эд нарыг нэн яаралтай зайлуулахгүй бол өвчнөөс салахгүй ээ.

Avatar

Зочин 2021-06-20 202.126.90.118

За. даа. Энэ хүн ч олон удаа ярилцлага өгсөндөө.
Жаахан залаад байх шиг ээ.

Avatar

иргэн 2021-06-20 202.126.88.201

худалч өвөө дөө. ковидийг хамгийн анх жирийн ханиадтай зүйрлэсэн хөгшин өлчөг. наад новшоосоо нас барсан 400 хүний алтан амийг нэх. нөхөн төлбөр нэх

Avatar

ББ 2021-06-20 103.26.195.251

Үхлийн хувь жаахан өндөртэй л болохоор жирийн л ханиад ш дээ. 2019-2020 оны өвлийн ханиадаар 400 хүн нас барсан.

Avatar

Zochin 2021-06-20 66.181.182.101

Батбаатар аа шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнууд ннад аргаар чинь оношлуур хийх гэж сэтгээгүй л юм байхдаа. Хий л тулгаад байх юм. Хэн ч өөрийнхөө бүтээлийг сайн л гэдэг. Энэ том асуудлыг ингэж ч ярихгүй дээ. Гадаадын ямар орны эрдэмтэд, судалгааны байгууллага чиний хийснийг дэмжээд байгаа юм бол

Avatar

Зочин 2021-06-20 202.179.26.19

япон

Avatar

иргэн 2021-06-20 202.126.88.201

наад худалчаа одоо битгий ОНМХ гаргаад байгаач.Иймэрхүү доктор нэртнүүдээс болоод л манайх сүйрч байна даа. Энэ Батбаатарын бизнесийг шалга

Avatar

zochin 2021-06-20 202.126.89.133

kovid ashiglaj mongojij bgaa ta nar udahgui shalgagdah bolno, haanaas materialaa avch bgaa gedgee heleh l bolno doo, utaanii buziness shig chi nohoor covid batbaatar bolloo

Avatar

ESUIGEN 2021-06-20 197.210.29.117

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж