"Шүлсний оношлуур мэдрэг чанарын хувьд 5-8 дахин илүү"

Хуучирсан мэдээ: 2021.06.20-нд нийтлэгдсэн

"Шүлсний оношлуур мэдрэг чанарын хувьд 5-8 дахин илүү"

"Шүлсний оношлуур мэдрэг чанарын хувьд 5-8 дахин илүү"

Эрүүл мэндийн яамны  мэдээлэл шинэчлэгдэж их аварга Д.Дагвадорж АСА станц “нэвтрүүлэг”-ээрээ иргэдтэй уулзаж буй билээ. Нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, Г.Батбаатар оролцов.

Аса аварга түүнээс монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсний оношлуур хэсэг хэвлэлээр шуугиад намжсан.  Тэр асуудал юу болсон бэ хэмээн асуув. Хариуд  нь тэрбээр “Өнөөдрийн байдлаар бид 43 мянган оношлуур хийсэн. Нэг хэсэг Эрүүл мэндийн яамны захиалгаар дүүргийн эмнэлгүүдэд өгсөн. Манай сургуульд өдөр бүр 400-500 хүнд шүлсэн оношлуур ашиглан шинжилгээ хийж байна. Эрэлт ихтэй байгаа.

Эрүүл мэндийн яам захиалж манай оношлуурыг худалдаж авахгүй байгаа болохоор ихээр үйлдвэрлэж чадахгүй байна. Төсөв мөнгө мэддэг хүмүүсийн шийдвэрлэдэг асуудал байх. Бид бүтээгдэхүүнээ гарган, танилцуулж, үр дүнг баталгаажуулсан.

Эрүүл мэндийн яам мөнгө төгрөг нь бага байдаг юм байлгүй. Эсвэл Хятад, Өмнөд Солонгосын оношлуурыг авах сонирхолтой байдаг юм уу би мэдэхгүй. Гэхдээ нэг ач холбогдол гарсан. Энэ PCR шинжилгээ 80-90 мянга байсан. Бид оношлуураа 30 мянгаар гаргаж эхэлснээр импортоор нийлүүлж байсан компаниуд үнээ буулгаад оношлуураа  27 мянга болгосон.

Шүлсэнд, хамар залгиурт нь хоёуланд нь PCR шинжилгээ хийж буй. Шоглоод хэлэхэд нэг нь нусанд нь нөгөө нь шүлсэнд нь хийж байгаа. Нусаа ухуулсан дээр үү. Шүлсээ нулимаад өгсөн дээр үү. Мэдрэг чанарын хувьд шүлсний оношлуур илүү сайн.

Хамар залгиурын шинжилгээ буюу PCR-ийн мэдрэг чанар тухайн хүнд 100-200 вирусийн хуулбар байхад илрүүлж чаддаг бол, шүлсний оношлуур бол 12-20 вирусийн хуулбар байхад илрүүлж байгаа. Мэдрэг чанар нь 5-8 дахин илүү.

Халдварыг бүр эрт үед нь илрүүлдэг. Хариу нь цаг 30 минутын дотор гардаг. Уг нь асуудал алга байна шүү дээ” гэлээ. Мөн тэрбээр вакцины гурав дахь тун ярих болоогүй. Одоо хийгдэж буй вакциндаа бүрэн хамрагд. Гурав дах тунгийн талаар олон улсын судалгаа явж байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг ярих болоогүй гэдгийг тодотголоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж