АНУ-аас Тайваньд нийлүүлэх “Covid-19” цар тахлын эсрэг вакцины хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлснээ мэдэгджээ. Тус улсаас Тайванийг цар тахлын эсрэг тэмцэлд дэмжихийн зэрэгцээ Бээжингээс ирэх дарамтаас хамгаалах зорилгоор дээрх арга хэмжээг авсан байна.
АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Нед Прайсын мэдээлснээр Вашингтоноос 2.5 сая тун вакциныг Тайвань руу тээвэрлэн хүргэжээ. Тайвань нь цар тахлын эхэн үед халдварын тоог амжилтай барьж байсан ч өдгөө вакцинжуулалтын хувь хангалтгүй байгаагаас халдварын давалгаанд өртжээ. Арлын хэмжээнд 14 мянган хүн халдвараар өвчилж, 538 хүн нас бараад байна. Тайваньд 100 мянган хүн тутамд ердөө зургаан тун вакцин оногдож байгаа аж.
Тайванийг Хятадын газар нутгийн нэг хэсэг хэмээн Бээжин үздэг бөгөөд удаа дараа вакцин нийлүүлэх санал тавьсан. Гэвч Тайванийн эрх баригчид Хятадын вакцины чанарт эргэлзэж, арлын олон улсаас вакцин худалдан авах замыг хааж байгаад Бээжинг буруутгажээ.
АНУ нь анх зургадугаар сарын 6-нд Тайваньд 750 мянган тун вакцин хандивлахаа мэдэгдсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ВВС