ЭМЯ: 2400 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.06.20-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 2400 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барав

Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос /УОК/ Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.20) ээлжит мэдээллээ хийлээ.


Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, June 19, 2021

УОК-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.БАЯРХҮҮ:

Сүүлийн 24 цагт 2400 хүнээс халдвар илэрч, 507 хүн эдгэрч, 11 хүн нас баржээ. Нийт батлагдсан тохиолдол 93 мянга 551 болж өссөн байна. Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас Улаанбаатарт 1557 орон нутагт 843 бүртгэгдсэн. Нас барсан хүмүүсийн тухайд 58-93 насны хүмүүс бөгөөд архаг суурь өвчин болон зүрх судас артерын даралт уушгины хатгалгаа, олон эртний дутмагшил гэсэн хавсарсан оноштойгоор нас барлаа.

Мөн гэрийн хяналтаас 2689 хүн гарсан бол эмнэлэгт 11 мянга 668 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн хэлбэрийн 7428, хүндэвтэр 2896, хүнд хэлбэрийн 1125, маш хүнд 229 хүн хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 18 мянга 311 байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт  843 тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг задалч авч үзвэл:

  • Архангай аймагт 72
  • Баян-Өлгий аймагт 12
  • Баянхонгор аймагт 68
  • Булган аймагт 11
  • Говь-Алтай аймагт 42
  • Говьсүмбэр аймагт 14
  • Дархан-Уул аймагт 54
  • Дорнод аймагт 3
  • Дундговь аймагт 17
  • Завхан аймагт 55
  • Орхон аймагт 53
  • Өвөрхангай аймагт 36
  • Сүхбаатар аймагт 32
  • Сэлэнгэ аймагт 41
  • Төв аймагт 157
  • Увс аймагт 53
  • Ховд аймагт 19
  • Хөвсгөл аймагт 68
  • Хэнтийн аймагт 36 тохиолдол тус, тус илэрчээ.

Зургадугаар сарын 19-ны 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд вакцины эхний тунд 4040 хүн хамрагдсан. Үүнээс нийслэлд 2586, хөдөө орон нутагт 1554 хүн хамрагдсан байна.

"Их Британи улс насанд хүрсэн хүн амынхаа 60 хувийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан боловч халдварын тохиолдол тавдугаар сарын дунд үеэс дахин нэмэгдсэн байна. Үүнийг дэлхий дахинд тархаад байгаа Энэтхэгийн буюу "Дельта" мутацийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор өвчлөлийн тоо өссөн гэдэг мэдээлэл өгч байна. Мөн ОХУ-д энэ төрлийн вирусийн тархалт нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн мэдээлэл байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж