Төрийн инновац бол хүйтэн технологи бус ХАЛУУН ДУЛААН ШИНЭЧЛЭЛ юм | News.MN

Төрийн инновац бол хүйтэн технологи бус ХАЛУУН ДУЛААН ШИНЭЧЛЭЛ юм

Төрийн инновац бол хүйтэн технологи бус ХАЛУУН ДУЛААН ШИНЭЧЛЭЛ юм

Төрийн инновац бол хүйтэн технологи бус ХАЛУУН ДУЛААН ШИНЭЧЛЭЛ  юм

ИННОВАЦ ГЭЖ ЮУ ВЭ?

Сүүлийн үед дэлхий нийтийн ирээдүйн чиг хандлага, хүн зоны амьдралын хэв маягийн өөрчлөлт, шинжлэх ухааны ололт амжилттай уялдаж цаг ямагт бичигдэж байгаа сэдэв бол яах аргагүй инновац. Шинээр сэдэх, санаачлах утгыг илэрхийлдэг энэ үгний эргэн тойронд хувийн хэвшил, технологийн салбарын өсөлт хөгжилт ихээр бичигддэг ч яг хөрсөн дээр нь буулгаад, амьдралд хэрэгжих үр ашиг талаас нь хараад үзвэл хүн бүр инновацын тэргүүн хөтөч болоод үйлдвэрлэгч болох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, та тухайн нэг ажлын ард гарахын тулд, шийдвэрээ үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд цаг хугацааг хэмнэж, санхүүгээ хэмнэж, хүч хөдөлмөрөө бага үрэхийг хүсвэл шинэ санаачилга гаргах хэрэгтэй, тэр санаачилгаа зөв цаг хугацаанд нь маш оновчтой хэрэгжүүлнэ ээ л гэсэн үг. Тиймээс ч Монгол Улсын хэмжээнд инновацын хөгжлийн тухай асуудал сүүлийн үед төр хувийн хэвшлийн түншлэлийн төвшинд ихээр яригдах болсон бөгөөд цахим шинэчлэлийг дагасан мэдээллийн технологийн шийдлүүд ч олноор нэвтэрч эхлээд байна. Мөн Засгийн газрын төвшинд Инновацын зөвлөл байгуулагдаж, Инновацын тухай хуулийн хэрэгжилтийг хангах шинэ орчин нөхцөл, зорилт ч тэргүүн эгнээнд яригдах болсон. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн хувийн хэвшлийн ололт амжилт, мөн мэдээллийн технологийн салбарынханд өмчлөгдсөн хязгаарлагдмал ойлголт биш бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бодлогын инновацийн тухай асуудал төрийн албанд ч мөн зүй ёсоор тавигдах болсныг онцлоё. Учир нь, Канадын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс “Бодлогын инновац” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь, “Бодлогын инновац” хэмээх шинэ ойлголтыг нутагшуулах цаашлаад төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй болгохын зэрэгцээ төрийн албын хаагчдыг орчин цагийн эрэлт хэрэгцээнд суурилсан мэдлэг боловсролоор хангах, тэдний ажлын ачааллыг бууруулах замаар жирийн иргэдийн үйлчилгээ авах хурдыг нэмэхэд чиглэсэн байдаг. Иймд бодлогын инновацыг нэвтрүүлснээр гарч болох эерэг сайн үр дүнг тодруулах үүднээс “Бодлогын инновац” шалгаруулалтад саналаа ирүүлсэн 54 төслөөс шалгарсан найман төслийн үр дүнгээс түүвэрлэн хүргэе.

БОДЛОГЫН ИННОВАЦ 1: ХАРИЛЦААНЫ ӨӨРЧЛӨЛТ

Энэ нийтлэлд зайлшгүй дурдах ёстой, олонд таниулах ёстой төсөл бол Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдын хэрэгжүүлсэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд олон нийттэй ойлголцох нь” сэдэвт төсөл. Уг төслийг хүрээнд цагдаагийн албан хаагчдын дунд сэтгэц, зан байдлын онцлогийг тодорхойлох оношлогоо, дадал эзэмшүүлэх нөлөөллийн сургалт, олон нийтэд зөвөөр таниулан сурталчлах нөлөөллийн ажил, сэдэлжүүлэх дасгал, тренинг хэрэгжүүлснээр “Цагдаагийн албанд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллах ёстой юм байна” гэдэг мессежийг салбартаа түгээж чадсан байдаг. Үүний үр дүнд өдгөө Цагдаагийн ерөнхий газар харьяа байгууллагууддаа албан ёсны сэтгэл зүйн нэгж ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ нь цагдаагийн албан хаагчдын стрессийг бууруулах, иргэд олон нийттэй эелдэг боловсон харилцах, цаашлаад гэр бүлийн уур амьсгалд ч эерэг нөлөө үзүүлэх бодлогын инновацийн амжилттай туршлага болж чадсан байдаг. Өөрөөр хэлбэл, инновац гэдэг зөвхөн технологи бус харин хүнийг танин мэдэх, цаашлаад тэрхүү таниж мэдсэн туршлага дээрээ үндэслэн хүн хоорондын харилцаанд эерэг өөрчлөлт авчрах арга зам гэдэг нь эндээс харагдана. Гол нь, хүн хоорондын ойлголцол нь өөрөө төрийн үйлчилгээг сайжруулах бодлогын өөрчлөлтөд хүрч болдгийн жишээ бол яах аргагүй энэхүү Хууль зүй, дотоод хэргийн яамны төсөл байсан юм.

БОДЛОГЫН ИННОВАЦ 2: ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ

Дараагийн үр дүнтэй бодлогын инновацын сайн жишээ болсон төсөл бол хөдөө орон нутагт буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олны хэрэгжүүлсэн “Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг сайжруулахад загварчлалын сэтгэлгээг ашиглах нь” төсөл. Уг төслийн хүрээд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны фейсбүүк хуудасны чатын хэсгийг автомат хариулагчтай болгосноор 14 хоногийн хугацаанд нэмж 2000 гаруй иргэн холбогдсон байдаг. Ингэснээр 10 мянга гаруй иргэн аймгийнхаа Тамгын газартай цахимаар шууд холбогдох боломжтой болсон. Үр дүнд нь төрийн байгууллагын иргэдээ сонсох чадварын үнэлгээ 0.48-аас огцом буюу шууд 6.04 оноо хүрч нэмэгдсэн төдийгүй нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаа өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад  6.2 хувиар буурсан байдаг. Өөрөөр хэлбэл, цахим технологийн инновац төрийн албыг хурдан шуурхай болгож чадахын баталгаа энэ юм.

БОДЛОГЫН ИННОВАЦ 3: ХҮНЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ

Тэгвэл дараагийн танилцуулах төслийн тухайд хүнлэг сэтгэлийн, хүнлэг үйлчилгээний инновац хэмээн нэрлэж болох бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан хаагчдын хэрэгжүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто зогсоолыг байгуулах нь” төсөл. Төслийнхөө хүрээнд албан хаагчид анх “Хүртээмжгүй нийслэл хот” гэдэг шүүмжлэлийг өрнүүлсэн байдаг. Улмаар Улаанбаатар хотын хэмжээнд 107075 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж амьдарч, 750 орчим шар тэмдэгтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй жолооч автомашин барьж байхад тэдэнд зориулсан зогсоолын үйлчилгээ, албан байгууллага руу орох өгсөх шатны нэмэлт бүтэц байхгүй байгааг өөрчлөхийг зорьсон юм. Тэд энэ хүрээндээ шинээр тэргэнцэртэй иргэдийн орох замыг Сүхбаатар дүүрэгт байгуулж, автомашины шар тэмдэглэлтэй зогсоолыг гаргасан. Жижиг, цөөн гэлтгүй энэ хоёр бүтээн байгуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн стандартад яв цав нийцсэн ажил бөгөөд цаашид Улаанбаатар хотын хэмжээнд энэхүү стандартыг мөрдөхөд шинэ жишиг болж өгсөн гайхалтай үр дүнтэй байлаа.

Харамсалтай нь, төсөл нэг бүрийн үр дүнг тоочин өгүүлэхэд зай талбай ихээр шаардагдах тул “Бодлогын инновац 2020” төслийн үр дүнгийн мэдээллийг энэ хүрээнд өндөрлөж болох ч төрийн инновац буюу бодлогын инновацитай холбогдох дараагийн ишлэл, мэдээлэл бас цөөнгүй байгааг дуулгая. Учир нь, хүн төрөлхтөн дэлхий нийтээрээ ковидын халдварт нэрвэгдэж, дэлхийн үечлэл бараг л ковидын дараах болон ковидын өмнөх гэсэн ангилалд хуваагдахад хүрчихлээ. Энэ тухай дэлхийн 115 орны 1250 төлөөлөгч, төр засгийн тэргүүн, сайд дарга нарын оролцсон “Ковид-19-ийн дараах төрийн алба” цахим чуулга уулзалтын үеэр маш тодорхой нэг асуудал хөндөгдсөн нь инновац, инновац бас дахин инновац байв. Жишээлбэл, “Цар тахлын дараагаар төрийн албан хаагчид өмнөхөөсөө илүүтэйгээр иргэдтэй харилцах шаардлагатай болсон уу” гэсэн санал асуулгад 92.3 хувь нь “Тийм” гэж хариулсан байдаг. “Улс орнуудын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа илүү чухал болсон уу” гэхэд мөн л 72 хувь нь зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн  RCA-ийн гүйцэтгэх захирал Мэттью Тейлор “Ковид-19”-ийн дараах төрийн алба”-аас хальж, хүлээгдэж буй тодорхойгүй ирээдүй рүү чиглэж чадвал Засгийн газар хурдан бөгөөд үр дүнтэй хариу арга хэмжээ авч чадна” гэж илтгэлдээ дурдсан нь мөн л инновац, тэр дундаа бодлогын инновацыг хөндсөн хэрэг бөгөөд бүх л улс орны Засгийн газар өдгөө хэрхэн яаж дахин бүтээн босгох вэ гэдэг шинэ нөхцөл байдлын өмнө тулаад зогсож байгаа нь бодит үнэн. Ингэхдээ “Засгийн газрууд илүү сайн бэлтгэлтэй, тэсвэр тэвчээртэй байж, сайн бэлтгэгдсэн ирээдүй рүү чиглүүлэхийн тулд тодорхой бус байдалд зориудаар оролцож, тодорхойгүй байдлыг судлах хэрэгтэй” гэсэн үг. Үүнийхээ ард амжилттай гарахын тулд инновацын засаглал, стратегийн алсын хараа, туршилт хийх аргууд, тодорхой бус байдалтай зориудаар холбогддог бусад хүмүүсийг сайтар сонсох хэрэгтэй. Шинэ тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, бодлого боловсруулахдаа иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг мэдэхийн тулд тэднийг гүнзгий сонсож, хамтран ажиллах нь хөгжлийн явц дахь тулгуур баганыг босгох хэрэгтэй. Үйлчилгээ, бодлогыг хүмүүсийг төвд нь байлгах тодорхойлж, тэдний сайн сайханд анхаарлаа хандуулж, ялангуяа Засгийн газрууд энэ боломжийг ашиглан эдийн засгаа илүү хүртээмжтэй сэргээх боломжийг ашиглах хэрэгтэй” гэдэг зөвлөмжүүдийг гаргасан байдаг. Эндээс харахад цаашид төрийн албаны шинэчлэл, бодлогын инновац нь цаг үргэлжид эрчимтэйгээр эн тэргүүнд тавигдаж, тэр бүртээ үүсэн бий болж болох ирээдүйн эрсдэлд бэлдэх суурь шинэчлэл, бэлтгэл бааз болох ёстой гэдэг нь тодорхой харагдана.

Тиймээс ч “ковид-19” цар тахлын үеэр Засгийн газраас хэрэгжүүлсэн “и-монголиа” цахим хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын өнцөг булан бүрээс 1.6 сая иргэн төрийн 516 төрлийн үйлчилгээг цахимаар авч чадсан бөгөөд энэ нь хоёр жил орчим үргэлжилсэн онцгой байдлын дэглэмийн үеэр төрийн үйлчилгээ саатахгүй хэвийн үргэлжилж, иргэд төрөөс шалтгаалах бэрхшээл чирэгдэлгүй ажиллаж амьдрах боломжийг нээж өгсөн юм. Энэ тухай Төрийн албаны зөвлөлөөс “Иргэдийг КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах ажил шуурхай явагдаж, төрийн алба дархлаажуулалтын дараах шат руу орж, цар тахлын дараах нийгмийн амьдралын шинэ хэв маяг (new normal)-т дасан зохицож ажиллах нь цаг хугацааны асуудал болж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд төрийн албан дахь дижитал орон зайн тэлэлт огцом нэмэгдэж, цахимжих үйл явц хурдаслаа. Төрийн албан хаагчдын ажил, амьдралын зохион байгуулалт, цахимаар ажиллах арга барилд чанарын ахиц дэвшил гарлаа” гэж дүгнэсэн бөгөөд цаашид ч төрийн албан дахь бодлогын инновацыг эрчимтэй хөгжүүлэх нь дамжиггүй. Дашрамд нь, инновацын тухай маш энгийн нэг ойлголтыг лавшруулан тайлбарлахад төрийн албанд хөгжүүлэхээр зорьж буй бодлогын инновац амжилттай хэрэгжлээ гэхэд дэлхийн улс орнуудаас дутах, хоцрох явдал нэгээхэн ч үгүй. Учир нь, XXI зууны энэхүү шинэ томьёоллыг бүх улс орон шинээр шинээр нэвтрүүлж буй туршлага, арга хэрэгсэл бөгөөд гагцхүү барианд хэн амжилттай очих вэ гэдэг нь төрийн албан хаагч таны хүчин чармайлтаас ихээхэн хамаарна гэдгийг тодотгоё. Үүний тулд инновацыг хүйтэн технологи бас харин халуун дулаан төрийн үйлчилгээ гэдэг талаас нь илүү бат гүн ойлгож гэмээнэ үр дүн нь иргэний төлөө байх нь дамжиггүй ээ.

Д.ЦЭНГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ESUIGEN 2021-06-20 41.231.5.35

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу

Avatar

Зочин 2021-06-20 202.21.113.238

Тэгээд хүйтэн хүмүүс хийж чадах уу

Avatar

Зочин 2021-06-20 64.119.26.155

Өмхий хар хятадын барааг худалдаж авахаа зогсоо. Хятадын 300 сая гуйлгачингуудын ядуурлыг дэмжиж, хятадыг эдийн засгийн хувьд хямралд хөтлөх хэрэгтэй. Үүний тулд монгол өөрийн гэсэн жижиг зах зээлээ эдгээр 300 сая хятадын боолын хөдөлмөрт бүү найр тавь. Хил гаалийн татвараа чангалж хятад барааг оруулах босго өндөр болго. Тоног төхөөрөмж голлон авч, монголдоо хүнсээ, түүхийн эдийн эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэртэй бол.

Avatar

ESUIGEN 2021-06-20 197.210.29.117

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?

Avatar

Зочин 2021-06-20 202.126.90.118

Иргэдтэй харьцахдаа дээрэнгүй зандрангүй байдал гаигах хандлага төрийн зарим яамдын мэргэжилтнүүд гарч байна .

Avatar

иргзн 2021-06-20 202.179.24.83

Өрөнд баригдсан Эдийн засагтай Дотоодын ганц ч Үйлдвэргүй, Боловсрол муутай Ядуу амьдралтай Иргэдтэй байж юун *Инноваци* энэ тэр вэ, Шударга хуулийн засаглалттай, Иргэд нь Боовсролтой, Баян чинээлэг Улс орнууд л Инноваци дэвшилтэт техник технологи ярьдаг болохоос манайх шиг Авилгачи Хулгайчид аа толгой дээрээ залсан Ард түмэнд бол бүтэшгүй Санаа шүү дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж