Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сард болсон цэргийн эргэлтээс хойш армийн хүчирхийлэл, ард иргэдийн эсэргүүцэл, тэмцэлд олон хүн нас бараад байна. Тиймээс Мьянмарт нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүй байхын тулд НҮБ-аас тус улсад зэвсэг, цэргийн техник нийлүүлж, худалдахгүй байхыг уриаллаа. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейд Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг тогтоолын төсөл баталж, улс төрийн хоригдлуудыг суллах, ард иргэдийн тайван жагсаалын эсрэг хүч хэрэглэхүй байхыг шаарджээ. Тогтоолын төслийг Беларусаас бусад 119 орон санал нэгтэйгээр дэмжсэн байна. Түүнчлэн Мьянмарт зэвсэг нийлүүлэгч гол орнууд болох Хятад, ОХУ зэрэг 36 орон санал хураалтад оролцоогүй аж.
НҮБ дэх Мьянмарын тусгай төлөөлөгч Кристине Бюргенер Ерөнхий ассамблейн хуралд хэлэхдээ “Өргөн хүрээтэй иргэний дайн гарах эрсдэл өндөр байна. Цаг хугацаа маш эгзэгтэй байна. Цэргийн эргэлтийг өөрчлөх боломж улам бүр хумигдаж байна” хэмээн мэдэгджээ.
Мьянмарт өнгөрсөн онд болсон парламентын сонгуульд Аун Сан Су Чигийн тэргүүлсэн нам ялалт байгуулсан ч армийн удирдлагууд цэргийн эргэлт хийж, төрийн эрхийг булаан авсан юм. Цэргийн эргэлтээс хойш 860 гаруй хүн амь үрэглэж, 5000 орчим хүн баривчлагдан хоригдож байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ