Киргизид ерөнхий сайд асныг барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Киргизид ерөнхий сайд асныг барьжээ

Игорь Чудинов. Фото ©AFP

Киргизийн тусгай албаныхан Курманбек Бакиевын үеэр Засгийн газрыг толгойлж байсан Игорь Чудиновыг баривчилсан тухай "Интерфакс" мэдээлжээ.

Үндэсний аюулгүй байдлын эх сурвалжид түшиглэн "24.kg" хэвлэл энэ тухай мэдээлсэн байв. Одоо ерөнхий сайд асны толгойлдог Киргизийн хөгжлийн сангаас мэдээлэхдээ түүнийг бариагүй, тэр өөрөө хууль хяналтын байгууллагад сайн дураараа очсон гэжээ.

Тусгай албаныхан Чудиновыг мөрдөн байцаалтад сайн дураараа ирээгүй учир барин саатуулсан гэж байна.

Игорь Чудинов Киргизийн Засгийн газрыг  2007 оны арванхоёрдугаар сараас  2009 оны аравдугаар сар хүртэл толгойлж байв. Огцорсныхоо дараа тэрээр Киргизийн хөгжлийн сангийн ерөнхий захирал болсон байлаа. Сангийн удирдлагын эсрэг Бакиевыг засгаас зайлуулсны дараа прокурор мөнгө хөрөнгийг зориулалтаар зарцуулаагүй, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийг үүсгэсэн юм.

Ерөнхий сайд болохоос өмнө тэрээр "Кыргызгаз” компанийг толгойлж байсан билээ. Өнгөрсөн тавдугаар сард тэрээр байгалийн хийн наймаанаас 3,71 сая ам.долларыг завшсан нь тодорхой болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж