"Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, 1500 ор дэлгэнэ" | News.MN

"Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, 1500 ор дэлгэнэ"

"Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, 1500 ор дэлгэнэ"

"Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, 1500 ор дэлгэнэ"

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн Засаг дарга нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай  өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар хэлэлцлээ.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, Covid-19-ийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудал энэ үеэр хөндөгдөж байв. Дүүрэг бүрт явуулын амбулатори ажиллаж эхэлснээр өвчтөнүүдийг хүнд, хөнгөн шинж тэмдгээр нь эрэмбэлж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч эхэлсэн талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцоллоо. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 0-18 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд олноор халдвар авч,  хүндэрч байгаа нь зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч орны хүрэлцээ муу байна гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд хүчилтөрөгчийн аппаратаар хангах асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан юм. “Нөхцөл байдал амаргүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна. Иймд цар тахлын галын шугамд цаг наргүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс онцгой анхаарч ажиллана.

Маргаашнаас эхэлж тодорхой байршлуудад 1500 орчим ор дэлгэгдэнэ. Эдгээр газруудыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах бэлтгэл ажлыг хангаж 1000 орчим баллон захиалсан байгаа. Цаашид ч хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Энэ үeэр худалдаа үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн үр дүнгийн талаар Мэргэжлийн хяналт,Цагдаагийн eрөнхий газраас мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-06-20 64.119.22.178

АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ГООЧИЛДОГОО БОЛИВОЛ ТААРНА.
ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА ЮМ УУ? ЕРӨӨСӨӨ ХИЙДЭГ АЖИЛ ЧИНЬ ЭНЭ ЮМ УУ?

Avatar

Зочин 2021-06-20 202.9.46.231

Эмнэлгийн тоног төхөөрөмжгүй ор дэлгэж худлаа тоо хэлэхээ болиочээ.

Avatar

Зочин 2021-06-20 192.82.85.209

Одооноос захиалга өгнө гэдгийг ойлгохгүй юм. Урьдчилсан арга хэмжээг авдаггүй юмуу. Тэр нь тэгээд хэзээ ирэх юм бэ

Avatar

Ganaa 2021-06-20 64.119.26.6

Бүтэн нэг жилийн өмнөөс урьдчилан бэлтгэж байхгүй ,яасан дүүрсэн амьтан бэ!
Тэр зөөврийн усаар ,сар ч ажилаагүй фонтанаа гурван тэрбумаар барьж байсний оронд.

Avatar

Зочин 2021-06-20 192.82.67.174

Ogtsor !!!! z**l !!!!!

Avatar

Зочин 2021-06-20 66.181.186.198

Ooroo tenegt ogtsor gxes oor ug medxu

Avatar

Irgen 2021-06-20 64.119.16.205

yun ch hojuu shiidver gargadag a yum be. Dulaan tsag bna. hurdan Shuurhai ajillaa sai bilee

Avatar

Zochin 2021-06-20 202.126.89.221

hul horidoggui ih l neelttei mundag uls boloh gd ene orniig tahald ezluullee. Ediin zasag chini tahal dund yaj sergeh yum bolloo.

Avatar

Зочин 2021-06-20 192.82.70.143

Халдвар авч эмчлүүлж байхын оронд халдвар авхууоахгшй байх арга хэмжээ аваач үүний тул хатуу хөл хорио тогтоогооч та нар ажиллаа хийж чадахгүй байна шүү дээ чаддаг хүмүүст ньажлаа өгөөч

Avatar

Зочин 2021-06-20 66.181.186.198

Bitii so ym yri chi xiij chadxu xoriod ch xeveeree l bdg tsagdaa l manaxgui bol teneed bdg Shu chadlaaraa ajillaj bxd chi xii erguu mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж