Вакцин нас баралт, хүндрэлээс 95 хувь хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.20-нд нийтлэгдсэн

Вакцин нас баралт, хүндрэлээс 95 хувь хамгаалж байна

Вакцин нас баралт, хүндрэлээс 95 хувь хамгаалж байна

Вакцин нас баралт, хүндрэлээс 95-99% хамгаалж байгаа аж. Тодруулбал,  бүрэн вакцинтай хүмүүс өвчлөлийн нэг хувь , эмнэлгийн хүндэвтэр  ангиллын 1.9 хувь, маш хүнд ангиллын 0.3 хувийг эзэлж байна.

Вакцинаар нь авч үзвэл,

  • Вероцелл вакцины дараа 0,51 хувь,
  • Астразенека 1,05 хувь
  • Файзер буюу Комирнэти 0,52 хувь,
  • Спутник хийлгэсэн хүмүүсийн 1,2 хувь нь халдвар авчээ.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн дундах өвчлөл /2021.06.17/-ны байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор Covid-19 халдварын эсрэг вакцины 3,588,146 тун тарьсан байна.   Үүнээс Covid-19 халдварын эсрэг вакцины II тунг хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон 1,392,571 хүн байгаагаас нийт 1.01 хувь (14,101) халдвар авсан байна.

Вакцины нэрХамрагдсан хүний тооӨвчилсөнХувь
Covid-19 /VeroCell127473211,5500.91%
Covid-19 /AstraZeneca103,4952,3942.31%
Covid-19 /COMIRNATY12,1511020.84%
Covid-19 /СПУТНИК2,193552.51%
Нийт1,392,57114,1011.01%

24-р долоо хоногт 7,627 хүн (0.54 хувь)-д Covid-19халдвар батлагдсан байна. Үүнийг вакцинаар авч үзвэл, вероцелл вакцины дараа 0,51 хувь, Астразенека 1,05 хувь,  Комирнэти 0,52 хувь, Спутник хийлгэсэн хүний 1,19 хувь  нь тус тус халдвар авсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж