Яамдуудын 60 автомашиныг эрүүл мэндийн байгууллагад дайчиллаа | News.MN

Яамдуудын 60 автомашиныг эрүүл мэндийн байгууллагад дайчиллаа

Яамдуудын 60 автомашиныг эрүүл мэндийн байгууллагад дайчиллаа

Яамдуудын 60 автомашиныг эрүүл мэндийн байгууллагад дайчиллаа

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулж 14 яамнаас  60 авто машиныг дайчилгаанд хэрэглүүлэхээр хүлээлгэн өглөө.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:Засгийн Газар, УОК-оос шийдвэр гаргасны дагуу 14 яамны албан тушаалтны ашиглаж буй 60 автомашинуудыг татан оролцуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Ийнхүү өнөөдөр Нийслэлийн Эрүүл Мэндийн газарт машинуудыг хүлээлгэн өгч байна. Эдгээр машиныг хүлээн авснаар цаашаа дүүргийн эрүүл мэндийн төвүүд гэх мэт хэрэгцээ шаардлагатай байгаа газруудад түгээнэ. Гэрээр тусгаарлагдаж буй өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдана.

Эрүүл Мэндийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: Засгийн Газрын бүх яамдууд хамтарч Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд бусад яамдууд тус бүр тав таван машин хандивлаж байна. Нийслэийн Эрүүл Мэндийн газар, НОК хариу арга хэмжээний багт дайчлан ажиллаж байна.

Ингэснээр гэрээр эмчлэгдэж буй иргэддээ болон ойрын хавьтлуудыг тандах, эмнэлгийн тусламж үзүүлэх гэх мэт олон үйл ажиллагаанд эдгээр автомашин тус дэм болно. Одоогийн байдлаар эмч, эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал маш их байна. Мөн техник хэрэгслийн дутмагаас болж иргэддээ хүрч ажиллах тусламж үйлчилгээ хүндрэлтэй байсан.

Хариу арга хэмжээний баг маань техник, хэрэгслийн хомсдолд орсон басйан ч улмаар шийдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-19 103.229.123.215

Turuucheesee ter mashinuud ni evdreed motor tsohison bn

Avatar

зочин 2021-06-19 192.82.89.99

… Яамд тус 5 таван машин хандивлаж байна гэнэ үү? Яамдын машинууд чинь төрийн өмч шүү дээ.
Төрийн өмчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зориулалтаар холбогдох байгууллагад шилжүүллээ гэвэл
арай зөв уншигдана.

Avatar

Зочин 2021-06-19 203.91.115.47

ЯАМ – ЯАМД – ЯАМДУУД
НӨХӨР – НӨХӨД – НӨХДҮҮД

Avatar

Bn 2021-06-19 202.126.90.89

Yaamnch zarim ni ajiltai baidag
Ternii orond 76 giin mashin
Huduu ajlin mashinig avah heregteishd

Avatar

Бүгдийг ковидийн эсрэг зориулж, богино хугацаанд дарж ав. Чадна шүү дээ. Дарга нарын Сэтгэл дутаж бна 2021-06-19 202.126.89.6

УИХ, бүх яам тамгын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ намрын их ажлаас өмнө, ганцхан Ковидийн эсрэг ажилла. Хөл хориог чанартай тогтоо. Ард түмэн Вакцинд сайн хамрагдсан учир нэг удаа сайн хөл хорио тогтооход ковидийг зогсоож чадна. Ард түмэн чинь өвдөж байхад ИХ хурлын хууль хэнд ч хэрэггүй.

Avatar

Зочин 2021-06-19 192.82.68.159

76-н машинуудыг авч хэрэглэ. яамдуудын яг ажилдаа хэрэглэдэг гол унааг нь булааж авах хэрэг байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж