Preview: Гоолоор цангасан тулаан | News.MN

Preview: Гоолоор цангасан тулаан

ЕВРО-2020

Preview: Гоолоор цангасан тулаан

Preview: Гоолоор цангасан тулаан

Испани-Польшийн багуудын тоглолт өнөөдөр/2021.06.19/ шөнө 03:00 цагт тоглоно. Испанийн шигшээ багийн ахлагч Сэрхио Бүскэтс Covid-19 тест нь сөрөг гарсан учраас бэлтгэлдээ эргэн орсон байна. Гэхдээ эдгэрээд удаагүй учраас гарааны бүрэлдэхүүнд багтахгүй нь ойлгомжтой. Луис Энрикэ Шведтэй хийсэн тоглолтоос довтолгооны бүст өөрчлөлт оруулж магадгүй. Тэд илүүрхэл тал дээр түүхэнд бичигдэхүйц онцгой байсан ч гоол оруулаагүй гэдэг нь энэхүү шинэчлэлийг хийхээс өөр аргагүй болгож байна. 

Польшийн зүгээс Криховиак торгуулийн улмаас оролцохгүй. Тэрdээр өмнөх тоглолтод улаан хуудас авсан учраас энэ тоглолтыг өнжиж байна. Польшоос өөр ямар нэгэн торгуультай, бэртэлтэй хүн алга байна. 

Польшийн хувьд эхний тоглолтдоо заавал оноо авах ёстой байсан боловч хожигдол хүлээсэн. 2018 оны дэлхийн аваргад маш чанартай тоглолтыг үзүүлсэн Швед, форм өндөр байгаа Испани зэрэг хүчирхэг багууд хүлээж байгаа нөхцөлд Словакаас заавал оноо салгах ёстой байсан.

Өчигдөр Швед Словакийг хожсоноор Швед дөрвөн оноотой болж хэсгийг тэргүүлэх болоод байна. Тиймээс өнөөдөр хожигдсон багийн хувьд нөхцөл байдал хүндрэх нь тодорхой. 

Магадлалтай гарааны 11

Испани

Арын хамгаалалтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хамгаалалт өөрөө маш эмзэг байрлал учраас нэг тоглогчийн өөрчлөлт хүчтэй нөлөөлдөг. Испанийн хувьд Шведийн эсрэг хамгаалалтаа шалгах боломж үүсээгүй учраас дахин тэр гараагаа гаргах нь гарцаагүй.

Хагас хамгаалалтын олон хувилбар байгааг өмнөх нийтлэлүүдээр бид дурдаж байсан. Өмнөх тоглолтод Родри, Педри, Коке гэсэн хувилбар гарсан. Энэ удаад Тиаго Алкантара гарах боломж байгаа. 

Довтолгоонд энэ удаад Алваро Мората сэлгээнд сууж Херардо Морено гарах нь гарцаагүй биз ээ. Шведийн эсрэг Испаничууд довтолгоо мундаг байсан ч гүйцэтгэл дээр дутаж байсан нь энэ өөрчлөлтийг хийх хангалттай шаардлага болж байна. Херардо Морено энэ улиралд ла лигт 23 гоолыг оруулсаныг дахин онцолъё.

Польш

Польшийн зүгээс Криховиакыг Брайтоны Якуб Модер орлох боломжтой. Бусдаар тийм их өөрчлөлтийг оруулахгүй байх. Польшоос шилдэг тамирчид төрөн гардаг ч гарааны бүрэлдэхүүний өрсөлдөөн тийм хүчтэй байдаггүй. Залуу тамирчид шинээр гарч өндөөр үнэлэгдэнэ гэгддэг ч гарааны тоглогчидтойгоо өрсөлдөх хэмжээн байж чаддаггүй нь харамсалтай.

Тоглолттой холбоотой статистик:

  • Испани Польшийн тааран тоглосон сүүлийн 10 тоглолтод Испани 8 хожиж, 1 тэнцэж, Польш 1 хожсон байна.
  • Энэ тоглолт хоёр багийн хоорондох том тэмцээнд таарч буй анхны тоглолт
  • 2010 онд Испани Польшийг талбайдаа хүлээн авахад 6-0-ийн харьцаатайгаар буулган авч байжээ.

Испани

  • Испани Шведийн эсрэг 917 дамжуулалт хийж 830-ийг нь амжилттай болгожээ. Дамжуулалт өгсөн тоо, амжилттай болгосон тоо аль аль нь Еврогийн түүхэн дэх дээд амжилт болжээ.
  • Бөмбөг эзэмшилтийн хувьд мөн 85% байсан нь дээд амжилт болжээ. 
  • Испаний сүүлийн гурван тоглолтынхоо хоёрд нь гоол оруулж чадаагүй байна. 
  • Мората шигшээгийн сүүлийн 4 тоглолтод гоол оруулж чадаагүй
  • Гэвч тэрбээр Испанийн сүүлийн 4 гоолын 3-ийг нь оруулсан байна.
  • Мората 2016 оны Еврогоос хойш Испанийн хамгийн их гоол буюу 32 тоглолтод 16 гоолыг оруулсан.

Польш

  • Польшууд Еврогийн сүүлийн 12 тоглолтоос ердөө 2 хожил байгуулж, 6 тэнцэж, 4 хожигдсон байна.
  • Тэд сүүлийн 12 тоглолтдоо нэгээс их гоолыг оруулж үзээгүй байгаа
  • Польш хожигдвол 4 дэхь Евродоо эхний хоёр тоглолт дараалан хожигдол хүлээнэ
  • Роберт Левандовски шигшээдээ том тэмцээнд хийсэн тоглолтдоо сүүлийн 35 цохилтоос ердөө 2 гоол л оруулсан байна. Хамгийн сүүлд том тэмцээнд 2016 онд л Португалын эсрэг гоол оруулжээ. 

 

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж