Preview: Герман машинууд аваргуудыг ялж, нэр төрөө сэргээх үү?

Хуучирсан мэдээ: 2021.06.19-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Preview: Герман машинууд аваргуудыг ялж, нэр төрөө сэргээх үү?

Preview: Герман машинууд аваргуудыг ялж, нэр төрөө сэргээх үү?

Үхлийн хэсэг гэгдээд буй F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт өнөөдөр/2021.06.19/ 21.00 цагаас эхэлнэ. Хамгийн онцлох тоглолт гэвэл 2014 оны дэлхийн аварга Герман болон аваргаа хамгаалагч 2016 оны Европын аварга Португалын шигшээ багийн тоглолт бөгөөд Аленс арена цэнгэлдэх хүрээлэнд Монголын цагаар 00:00 цагаас явагдах юм. Герман Португалтай хийсэн сүүлийн дөрвөн тоглолтондоо (2006, 2014 оны ДАШТ, 2008,  2012 ЕАШТ) ялалт байгуулсан бөгөөд хожоод сурсан гэж хэлэхэд хилсдэхгүй.

Германы шигшээ багийн хувьд нэгдүгээр тойрогтоо Францын шигшээ багт 1:0-ээр хожигдсон бол Португал Будапештэд Унгарыг 3:0-ээр хожсон юм. Португалийн шигшээ Унгарыг хожих тоглолтод Криштиану Роналду хоёр гоол оруулж, Европын аваргад 11 гоол оруулан бүх цаг үеийн мэргэн бууч болжээ. 

Энэхүү тоглолтод Португал хожвол хэсгээсээ гарахаар байгаа бол Герман хожигдвол хэсгийн шатнаас хасагдах магадлал ихсэх учир аль аль багтаа маш чухал тоглолт болох юм.

Хоёр багийн бүрэлдэхүүний хувьд Германы баруун жигүүрийн хамгаалагч Лукас Клостерманн бэлтгэл дээрээ гуяны гэмтэл авсан бол Португалаас зүүн жигүүрийн хамгаалагч Нуну Мендеш мөн гуяны бага зэргийн гэмтэлтэй тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа бол бусдаар үндсэн бүрэлдэхүүнээрээ гарах төлөвтэй байна.

Магадлалтай гарааны 11 

Португал

Сүүлийн хоёр тоглолтодоо Израилийг 4:0, Унгарыг 3:0-ээр хожсон тэд 2017 оны арваннэгдүгээр сар хүртэл дараалан дөрөв хожихдоо гоол алдаагүй гэх амжилтыг эвдэхийг хичээж байгаа. Тэдний хувьд энэ тоглолт маш хэцүү тоглолт байх нь гарцаагүй. Учир нь 2000 оноос хойш Португалчууд Германы шигшээг хожиж үзээгүй бөгөөд нэг үгээр хэлвэл Германчууд Португалийг аргалаад сурцан гэж хэлж болно. Мэдээж хожвол хэсгээс гарах эрхээ авах учир амиа тавьсан тоглолт хийх нь гарцаагүй.

Гарааны хувьд хагас хамгаалалтын байрлал дээр Рубен Нэвэшийг сэлгээнд суулгаж Данила Перайра гарч ирэх магадлал өндэртэй байна. Бусад байрлал дээр Фернанду Сантош дасгалжуулагч өмнөх гараагаараа гаргана гэж үзэж байна.

 Герман

2018 оноос хойш уналтад ороод байгаа "Герман машинууд" өнгөрсөн арваннэгдүгээр сард Испанид 6-0 харьцаатай ялагдаж, ДАШТ-ий урьдчилсан шатанд Умард Македонийн шигшээд хүртэл ялагдсан нь шүүмжлэгчдийн хэл амны бай маш их болсон. Тэгвэл тэдний Францтай хийх тоглолт нэр төрөө сэргээх маш том боломж байсан ч тэд мөн л хожигдсон. Харин одоо Португалтай хийх тоглолтдоо ахин хожигдвол хэсгээсээ хасагдах магадлал ихэсч, олон хүмүүсийн итгэлийг алдаж, шигшээ багийн нэр хүнд унах учир сэтгэл зүйн хувьд маш том дарамттай тоглолт болох гэж байгаа нь мэдээж.

Гарааны бүрэлдэхүүний хувьд жигүүрийн довтлогч Кай Хавэртц сэлгээнд сууж Лерой Санэ гарах магадлал өндөртэй байна. Бусдаар хуучин гараагаараа гарна хэмээн бидний зүгээс таамаглаж байна. 

Тоглолттой холбоотой статистик:

  • Португал Германы эсрэг тоглосон сүүлийн ялалт нь Евро 2000-ийн хэсгийн шатны тоглолт байсан бөгөөд Сержио Консейсаугийн хет-трикээр 3-0-ийн харьцаатай ялалт байгуулсан байна. Энэ нь Германы том тэмцээнд нэг тоглогчоос +3 гоол алдсан хамгийн сүүлийн тохиолдол байсан юм. 
  • Португал, Германы хооронд болсон сүүлийн таван тоглолтонд 17 гоол орсон байдаг бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3,4 гоол ордог байна.  
  • Томас Мюллер Германы төлөө цорын ганц хет-трик хийсэн нь 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шат байсан бөгөөд Португалийн эсрэг тоглолт байв. Сонирхолтой нь Мюллер ЕАШТ-ий 12 тоглолтонд оролцсон ч гоол оруулж үзээгүй бөгөөд 27 цохилт хаалгаруу цохисон ч амжилттай болгож чадаагүй юм.

Португал

  • Португалчууд сүүлийн 30 тоглолтонд ердөө хоёр хожигдож, 19 ялж, 9 тэнцэж, 67 гоол оруулж, 19 гоол алджээ.
  • Хэрэв Португал улс өнөө шөнө хожвол аваргаа хамгаалах тэмцээндээ эхний хоёр тоглолтонд хожсон хоёр дахь баг болох юм. Өмнө нь Испанийн шигшээ баг  Евро 2016 дээр хоёр дараалж хожсон байна.

Герман

  • Германы шигшээ томоохон тэмцээнүүдэд хэсгийн шатны сүүлийн дөрвөн тоглолтондоо гурван ялагдал хүлээжээ. Тэд өмнө нь Евро 2000-д Англи,
  • Португалид хожигдсоноос хойш томоохон тэмцээний хэсгийн шатанд дараалан ялагдал хүлээж байгаагүй байна.
  • Хагас хамгаалагч Тони Кроос Францын хаалганд 100 дамжуулалт хийснээр сүүлийн гурван том тэмцээнд Герман тоглогч нэг тоглолтонд +100 дамжуулалт гүйцэтгэсэн зургаан тохиолдол гарсан бөгөөд бүгд Кроосын амжилт байна.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж