ЕВРО 2020: Хамгийн залуу болон ахмад багууд

Хуучирсан мэдээ: 2021.06.19-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

ЕВРО 2020: Хамгийн залуу болон ахмад багууд

ЕВРО 2020: Хамгийн залуу болон ахмад багууд

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээгээд долоо хоногийн хугацаа өнгөрөөд байгаа билээ. Бид та бүхэнд энэ удаагийн тэмцээнд оролцож буй дундаж насаараа хамгийн ахмад болон залуу багуудыг танилцуулж байна.


Хамгийн залуу баг

Энэ удаагийн тэмцээнд олны анхаарлын төвд буй гурван удаагийн ЕАШТ-ий аварга Испани улсын шигшээ багийн дундаж нас 24.1 байгаа нь хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг болж байгаа аж. Тэдний бүрэлдэхүүнд багтаж байгаа хамгийн залуу тоглогч нь Барселона клубын  хагас хамгаалагч Педри. Тэрбээр энэ улиралд 52 тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсан амжилттай байгаа аж. Харин хамгийн ахмад тоглогч нь Серхио Бускетс, Хорди Алба нар. Тэд хоёулаа 32 настай. Испанийн шигшээ багаас өөр онцлох нэг залуу нь Английн Манчестер Сити клубын жигүүрийн довтлогч 2000 онд төрсөн 21 настай Фэрран Торрес билээ. Тэрээр энэ улиралд 36 тоглолтод оролцож 13 гоол оруулжээ. 

Хамгийн ахмад баг

Хал үзэж хашир суусан тоглогчдоор багаа бүрдүүлсэн Шведийн шигшээ баг энэ удаагийн ЕАШТ-ийг зорьж ирлээ. Тэдний дундаж насжилт нь 29.2 байгаа нь  энэ тэмцээний хамгийн ахмад бүрэлдэхүүнтэй баг болж байна. Хамгийн залуу тоглогч нь Ювентус клубийн хагас хамгаалагч Деяан Кулушевски бол хамгийн хөгшин нь багийн ахлагч  өдгөө 36 настай Андреас Грангвист ажээ. Шведийн шигшээ багийн хувьд энэ тэмцээнд бүх цаг үеийн мэргэн бууч Златан Ибрахимович (62 гоол) нь бэртэлтэй учраас оролцохгүй байгаа нь залуу тоглогчдод том боломжийг үүсгэж байна. Испаний Реал Сосьедад клубийн үзүүрийн довтлогч 21 настай Александр Исак Златаныг хэрхэн орлохоос шалтгаалж шигшээ багийн амжилт шалтгаална. Дараагийн ЕАШТ-д бид залуу бүрэлдэхүүнтэй Шведийн шигшээг харж магадгүй.

Дашрамд дурдахад, энэ ЕАШТ-д дуудагдсан хамгийн залуу тоглогч бол Польшийн шигшээ багийн тоглогч Качпер Козловски (17) бол хамгийн ахмад нь хуучин Реал Мадрид клубын тоглогч бидний сайн мэдэх Португалийн шигшээ багийн хамгаалагч Пепе (38) ажээ.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж