Хурал дээр ундаа хөдөлгөсөн багийг торгоно

Хуучирсан мэдээ: 2021.06.19-нд нийтлэгдсэн

Хурал дээр ундаа хөдөлгөсөн багийг торгоно

Хурал дээр ундаа хөдөлгөсөн багийг торгоно

"Евро 2020" тэмцээнд оролцож байгаа тамирчид хэвлэлийн хурлын үеэр ивээн тэтгэгчдийн бүтээгдэхүүнийг ширээн дээрээс хөдөлгөвөл багийг нь торгохоор болжээ. Учир нь сүүлийн өдрүүдэд Кристиано Роналдо, Пол Погба нар ширээн дээр байсан ивээн тэтгэгчдийн бүтээгдэхүүнүүдийг дуранд харагдахааргүй газарт холдуулан тавьсан нь компаниудын орлогод сөргөөр нөлөөлжээ.

Тухайлбал энэ долоо хоногт Португалийн багийн ахлагч Кристиано Роналдо өмнөө байсан хоёр шил Coca-Cola ундааг далд хийн, хүмүүст ус уухыг уриалсан билээ. Үүнээс болж "Coca-Cola" компанийн хувьцааны ханш дөрвөн тэрбум ам.доллараар унажээ.

Харин дараа өдөр нь Францын тамирчин Пол Погба дээрхтэй ижил байдлаар урдаа байсан нэг шил Heineken шар айргийг авч далд тавьсан бол Италийн тамирчин Мэнуэл Локателли мөн Coca-Cola ундааг усаар сольсон аж.

Харин тэмцээний зохион байгуулагчид энэ талаар “Тэмцээнийг дэлхий даяар дамжуулах, хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөөх үйлсэд ивээн тэтгэгч байгууллагуудын түншлэл салшгүй чухал холбоотой” хэмээн сануулжээ. Түүнчлэн тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мартин Каллен “Тамирчид холбооныхоо төлөө дагаж мөрдөх ёстой журмууд гэж бий. Погба тамирчин Исламын шашинтай учир урдаа шар айраг байлгаж болохгүйг бол бид ойлгож байгаа. Харин бусад баг,ЕХ тамирчиддаа сануулга өгсөн. Цаашид дээрх үйлдэл давтагдвал багийг торгох хүртэл арга хэмжээ авч магадгүй. Европын хөлбөмбөгийн холбоо тамирчдыг шууд торгох эрхгүй ч улсынх нь хөлбөмбөгийн холбоотой хариуцлага тооцож, хориг арга хэмжээ авах боломжтой. Тэгсэн тохиолдолд тухайн тамирчинд ямар шийтгэл ноогдуулах нь тухайн орны хөлбөмбөгийн холбооны шийдвэрээс шалтгаалж өөр өөр байх болно” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: 9GAG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
16
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж