Энэтхэгийн тоочин Винэй Деолаликар (Vinay Deolalikar) мянганы гэх нэгэн бодлогыг шийдсэн гээд баримт болгон 100 хуудастай өгүүллийг хэвлэн нийтэлсэн байна. Уг өгүүлэлд P ба NP ангилал ээдрээгээ адилгүй гэж баталсан байна.
P ба NP ангилал ээдрээ адил гэсэн асуудал нь ийм томьёолол нь: хэрэв ямар нэгэн асуудалд эерэг хариултыг хурдан шалгаж болох юм бол уг асуудлын хариултыг хурдан олж болно гэдэг нь үнэн үү? гэсэн байв. Энэ бодлого компьютерын тооцоолон бодолт ба дагуул шинжлэх ухаанд тухайлбал нууц шифртэй бодлогыг шийдэхэд хэрэг болдог. Жишээлбэл, шифрийг зөв эсэхийг хурдан шийдэж болох бол түүнийг хурдан эвдэж болох уу гэсэн асуудал байна.
P ба NP ангилал ээдрээ өөр өөр гэсэн баталгаа нь дээрх хоёр асуудалд хариуг өгч байна. Нэг үгээр шифрийг шалгах ба түүнийг сонгох нь өөр ээдрээтэй ангиллууд болж байгаа юм.
Одоо Деолаликарын өгүүлэлд шинжээчид хариултаа хэлээгүй байна. Мөн тоочид энэ талаар өөрсдийн дүгнэлтийг гаргах ёстой.
Мянган жилийн бодлого гэгдэх долоон шийдвэрийн хариултыг олоход бодлого тус бүрт нь Клейн нэрэмжит математикийн институт нэг сая ам.долларын шагналыг амлаад байгаа юм. Паункарегийн таамаглалын баталгааг гаргасан Оросын тоочин Григорий Перельманд хамгийн анхны шагналыг олгосон ба тэрээр Клейны институтын шийдвэртэй санал нийлэхгүй гээд уг шагналаас татгалзсан байлаа.