Улаанбаатар-Шар Хөтөл-Орхоны замын ТЭЗҮ-г боловсруулж эхэлжээ | News.MN

Улаанбаатар-Шар Хөтөл-Орхоны замын ТЭЗҮ-г боловсруулж эхэлжээ

Улаанбаатар-Шар Хөтөл-Орхоны замын ТЭЗҮ-г боловсруулж эхэлжээ

Улаанбаатар-Шар Хөтөл-Орхоны замын ТЭЗҮ-г боловсруулж эхэлжээ

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд туссан "Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн /Орхоны гүүрнээс Төв аймгийн Жаргалант сум хүртэлх/ техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил эхэлжээ. Уг ажлын явцтай төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Батлут, ЗТХЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар танилцлаа.

"Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын гүйцэтгэгчээр “MCPCgr” ХХК шалгарчээ. Тус компани төслийн ТЭЗҮ-г энэ оны арванхоёрдугаар сарын нэгэнд бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө. Одоогоор хайгуулын ажил хийж байгаа талаар “MCPCgr” ХХК-ийн инженер Г.Энхцэцэг ярьсан юм.

Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд иргэд 400 орчим км зорчиж буй. Тэгвэл Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай авто зам тавьснаар 100 орчим км товч болно. Энэ нь Эрдэнэт хот болон Булган, Хөвсгөл, Төв аймгийн иргэдийн цаг, мөнгийг хэмнэх чухал хөрөнгө оруулалт гэж албаны хүмүүс тайлбарлалаа. Мөн Төв аймгийн Жаргалант сумын хоёр багийг дайран өнгөрнө. Ингэснээр тухайн суурин газруудын бизнес эрхлэгчдэд өгөөжөө өгнө гэж үзэж буй.

"Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Батлут ярихдаа “ТЭЗҮ боловсруулагдаж дууссанаар бид бүтээн байгуулалтын зардлыг ирэх оны төсөвт суулгах саналыг боловсруулж холбогдох газруудад хүргүүлэх ажлыг зохион байгуулна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-19 66.181.177.143

Тун зөв шийдэл байна. Энэ ньтөвийн баруун бүсийн ард иргэдэд хөгжлийг ижил тэгш хүртээмжтэй эдийн засгийн том бүтээл хөгжил болно. Санаачлагч нарт баяр хүргэс!!!

Avatar

Зочин 2021-06-19 192.82.73.26

Ийм үр ашиггүй төслүүдээ болье оо өр хэцүүдлээ

Avatar

Зочин 2021-06-19 66.181.161.26

Анх Эрдэнэт орохоор явахдаа, Дархан орчихоод буцаад явахад яагаад товчилсон зам хийдэггүй юм бол оо гэж бодож байлаа.

Avatar

Зочин 2021-06-19 66.181.161.61

Хөвсгөл .булган .орхон аймгийн ард иргэд зорчих байх замын газрын зурагаар харвал ойлгомжтой байх

Avatar

Зочин 2021-06-19 139.5.217.115

Хэдэн автомашин зорчих юм? Судалгаагаа ил болгох. Автозам өндөр өртөгтэй, гадаадын зээлээр автозам барих нь ЭЗ-т ашиггүй. Улс орон өрөнд баригдлаа.

Avatar

Дорж 2021-06-19 150.129.142.162

та нар битгий х** хамгийн хэрэгтэй зүйл хийж бна.цаг хугцаа хэмнэсэн.шал дэмий дарханы хажууд очоод буцдаг.цаг хугцаа шатхуундаа ч хэмнэлттэй.маш зөв зүйл шүү.

Avatar

Зочин 2021-06-19 66.181.190.219

Төрийн мөнгө илүүдээгүй л баймаар юм!! Энэ нэг хар хувалз, юм хийсэн нэр зүүх гэж ядах юм.

Avatar

Нэгээс нь эхлээчээ 2021-06-19 66.181.161.127

Хөөш хүүе хаая ӨГИЙНУУР – ӨЛЗИЙТ – ХАЙРХАН – РАШААНТ – ТОСОНЦЭНГЭЛ чиглэлийн шороон даланг нь тавьсан замаа дуусгаачээ. Дарханы замын өмнө нь эхлээ биздээ.

Avatar

Зочин 2021-06-19 58.108.51.214

Chuhal bish zam baina Uunees chuhal zamuud tavigdahgui baigaa

Avatar

ЗОЧИН 2021-06-19 66.181.176.237

Би Эрдэнэтийн иргэн л дээ. Энэ зам ойрын хугацаандаа тийм чухал биш байхаа. Эсхүл Монгол улсын төсөв багтаж ядаад байгаа юмуу. Батлутаа дахин нэр дэвших сонгогдох нүхээ ухах гэж жалга довны хандлага гаргахаа боливол яана. Улс оронд нэн чухал өчнөөн асуудал байхад УИХ -даа олигтой ажиллахгүй Орхоны Засаг даргыг давхар хийж Эрдэнэтэд байнга байдгаа боль.

Avatar

Asics Сү Батболдын тавиул нохой Доржханд 2021-06-19 192.82.72.159

Бат-Лут, хэн нь ч байсан яах вэ, хамгийн гол нь эхлүүлээд ашиглалтанд өгвөл Монгол улсын эдийн засагт үр өгөөжээ өгсөн ашигтай зам болно.

Avatar

Зочин 2021-06-19 202.126.90.110

энэ Батлут гэдэг нөхөр чинь нөгөө цензургүй сурвалжлагаар орсон аймгийн дарга байхдаа авлига албантушаалын бөөн хэрэг мандаасан гэдэг бцлхайтай этгээд мөнүү

Avatar

Дарханы зочин 2021-06-19 124.158.66.14

Батлут гишүүнд баяр хүргэе. УИХ-ын гишүүн ийм л томоохон чухал, дэд бүтцийн асуудалд анхаарч шийдвэрлэж байх нь улс орны хөгжилд хэрэгтэй. Энэ 100 км зам бол үнэхээр оновчтой зөв шийдэл шүү. Хурдан хийж дуусгаарай. Манай Дарханы зам шиг там болоод 10 жил болохвий дээ . Амжилт хүсье

Avatar

zam bol heregtei shuu.. 2021-06-19 103.57.92.40

ene zam mash ih heregtei shuu.darhanii zamiin achaalal bagasaj tsag hemnej bas dairan ongorch bui nutagiinhan hogjil abchiran daa..

Avatar

Зочин 2021-06-19 64.119.23.1

IШинэ баригдах замын тухай мэдээлэл оруулахдаа газрын зургийг нь тавьж бай гэж мөн олон удаа хэлэх юм даа, сэтгүүлч ээ? Тэр Шар хөтөл гээч нь хаа байгаа юм бэ?

Avatar

vnen shuu 2021-06-19 103.57.92.40

tiimee iim medee beltgej baival gazariin zuragiig ni hamt niitlej baih heregtei ch dee.ajildaa setgel gargahgui hvmvvs yumaa.yumiig yg tag bvren utagaar ni togs hiij surah heregtei ch dee. setgel dutaad baih yumaa.

Avatar

Бариад л байж гэнэээ 2021-06-19 139.5.216.223

ЗАА БАС БААХАН ХЯТАДУУД, БӨӨН ХУЛХИ БИЧИГ ЦААСТАЙ ЧЕНЖИЙН ХЯТАД КОМПАНИУД ОРЖ ИРНЭЭ, ДАРАА ХЭДЭН ОН ДАМНАСАН ЗАМ БАРИАД Л БАЙНА, ОН ЖИЛҮҮП ПАМНАСАН ЗАМ БАРИАД Л БАЙНА… БАРИАД Л БАЙНА…

Avatar

Зочин 2021-06-19 107.117.172.53

Олон жил мөнгө цавчих сайхан боломж шүү

Avatar

Зочин 2021-06-19 103.57.92.36

Мөнгөгүй бэ зам барина гэдгээ больчихоо.МАН үнэндээ АЖИЛ хийдэггүй гэдгийг ойлголоо.Дарханы 204 км замыг хэдэн жил нухаад ч байдаггүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж