Безосыг дэлхийд буцаж ирүүлэхгүй байхыг 15 мянган хүн дэмжив | News.MN

Безосыг дэлхийд буцаж ирүүлэхгүй байхыг 15 мянган хүн дэмжив

Безосыг дэлхийд буцаж ирүүлэхгүй байхыг 15 мянган хүн дэмжив

Безосыг дэлхийд буцаж ирүүлэхгүй байхыг 15 мянган хүн дэмжив

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Жефф Безос сансарт ниснэ гэдгээ зарлаад удаагүй байгаа билээ. Гэтэл түүнийг сансарт нисмэгц буцаж дэлхийд буух зөвшөөрөл олгохгүй байх уриалгыг аль хэдийн 15 мянга гаруй хүн дэмжиж, гарын үсэг зуржээ.

Жефф Безосын зарласанчлан тэрбээр долдугаар сарын 20-нд өөрийн "Blue Origin" компанийн зохион байгуулах нислэгээр ах Маркийн хамт сансарт аялах юм. Ах Марк Безос нь сансарт аялахын тулд 28 сая ам.доллар төлсөн гэдэг.

Харин Безосыг "Amazon" компанийнхаа ажилчидтай зүй бус харьцдаг, жишээлбэл, хүргэлтийн жолооч нарыг ажлаа амжуулахын тулд машин дотроо шилэнд бие засахыг зөвлөсөн зэргээс нь болж маш олон хүн эсэргүүцэн, зэвүүцдэг билээ. Тиймдээ ч шүүмжлэгчид Безосыг дэлхий дээр эргэж ирэлгүй нэг мөр сансартаа үлдээсэй хэмээн уриалга дэвшүүлсэн байна. Уриалга дээр Жефф Безосын араншинг шүүмжлэхээс гадна маш олон хуйвалдааны онолтой холбон буруутгажээ. Тодруулбал, "Энэ л бидний түүнээс салах сүүлийн боломж” гэж бичсэн байх аж. Уриалга гараад удаагүй боловч богино хугацаанд 15 мянга гаруй хүний дэмжлэг, гарын үсгийг цуглуулжээ.

Мэдээж тэглээ гээд Жефф Безосыг эргэн дэлхийд ирэхийг нь хориглох боломжгүй. Боломжтой байлаа ч 15 мянган хүний гарын үсэг тийм шийдвэр гаргахад хангалтгүй юм. Тиймээс дээрх уриалга бол жинхэнээсээ Жефф Безосыг дэлхийгээс хөөх бус, эсэргүүцдэг хэр олон хүн байдгийг харуулах гэсэн үйлдэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Безос сансарт нисэх тухайгаа “Дэлхийг гаднаас нь харах хүнийг өөрчилдөг гэсэн. Тухайлбал, дэлхийг харснаараа хүн эх байгальтайгаа, хүн төрөлхтөнтэй, бүх зүйлтэй харьцах хандлагаа өөрчилдөг гэх. Би энэ бүгдийн төлөө л сансарт нисэхийг чин сэтгэлээсээ мөрөөдсөөр ирсэн. Энэ бол миний хувьд маш чухал зүйл” гэж тайлбарласан юм. Түүний энэ үгийг сонсоод зарим хүмүүс Безосыг сансарт нисээд, эргэн ирэхдээ илүү сайхан сэтгэлтэй болсон байж магадгүй хэмээн найдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөдөлмөр хүнийг бий болгоно 2021-06-19 202.126.89.196

сэтгэлээр уналтгүй шүү Бизос. Компаниа аваад Монголд хүрээд ир ээ. Бид нар чамайг үзэн ядахгүй. Тэртээ тэргүй бид нарт хангалттай олон үзэн ядах хүмүүс байгаа

Avatar

Зочин 2021-06-19 202.21.103.158

Бүр муу хүн болоод ирвэл яанаа ккк

Avatar

Kkkk 2021-06-19 24.13.36.85

Yostoi jinkhene utgaar ni delkhiigees z**l gej baigaa yum bna. Hahaha

Avatar

ESUIGEN 2021-06-19 197.210.29.117

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?

Avatar

Ezen 2021-06-19 64.119.25.44

Goy shaadgiin be l** chini

Avatar

boor zarchii s** 2021-06-19 202.126.89.218

booroo zarchaad deesher haraad hewtej bdiimuu. awmaar baiwal horoolliin urguu dr ireed zalga togloh hereggvi

Avatar

Зочин 2021-06-19 202.126.89.196

Зайл.

Avatar

Хонь 2021-06-19 66.181.161.22

Хонины бөөр авбал ав. Эргүү с**

Avatar

ЧИНГИС 2021-06-19 66.181.183.83

Монголчуудыг 2004 оноос хойш талцуулж, Монголоос 1.2 тэрбум доллар хулгайлсан, Орос болон Хятадын бууны нохой ТӨВД ЖАНхууг сансарт нисгэж нэг мөсөн үлдээмээр байна.

Avatar

Зочин 2021-06-19 192.82.89.203

Чиний дэмжээд бгаа мангарыг явуулмаар бна

Avatar

зочин 2021-06-19 64.119.23.54

Монголоос 76 малаа нисэгчих юмсан.буцааж авахгүйгээр,….Тэгвэл МУ хөгжлийнхөө шат руу хурдан орно доо.

Avatar

Зочин 2021-06-19 103.80.210.183

тойрог замд гарах түлштэй гээр хөөргөчих. зөвшөөрсөн ч бууж ирж чадахгүй.

Avatar

ЗОЧИН 2021-06-19 202.9.46.73

САНСАРТ АВААЧААД ЦӨЛЧИХМӨӨР НЭЛЭЭД ХЭДЭН ХҮМҮҮС МОНГОЛД БАЙНА. ТЭДНИЙГ ЯВУУЛААД ТЭНД НЬ ҮЛДЭЭЧИХЬЕ.

Avatar

Зочин 2021-06-19 66.181.178.199

Ноён Женког сансарт нисгэе ээ

Avatar

Зочин 2021-06-19 124.158.66.83

Энийг Монголдоо буулгая энэ тэр гэж хөөцөлдөж байгаад хэдэн цаас салгачих ухаан байхгүй л дээ манай тэнгэр заяат үхэр монголчуудад

Avatar

Зочин 2021-06-19 202.9.47.34

Чи босгооч, оркоо.

Avatar

Зочин 2021-06-19 203.91.115.49

Тэр ч юу л бол доо. Манай Гүррагчаагаагаар бодоход авах идэхийн дон шүглэсэн үзмэрийн амитан л болж хувирдаг шиг билээ. Цадна ханана, одоо болно гэх юм байхгүй. Бүр өмнө байснаасаа ч шал дордоод ирэхийг байг гэх газаргүй.

Avatar

Зочин 2021-06-19 202.126.89.164

Манай Гүррагчаа эисгэгч азтай юм аа!!!

Avatar

Зочин 2021-06-19 202.9.46.205

хаха манай монголд ч бас дэлхийгээс зайлуулаад сансарт нисгэчихмээр хүмсүүд их олон байгаа

Avatar

Zochin 2021-06-19 66.181.184.94

Ah ni 28say USD tuluuguishudee. Bezos Bezosin ah 2 toi niseh neg hun 28say USD tulsun dahiad 2 ch hun avch yvna gesb bgaaa

Avatar

Зочин 2021-06-19 202.55.188.34

Манай хэдэн томчуудыг нисгэхсэн….тэгвэл тэд ирээд бид хэд ч жаргалд умбах байх даа.

Avatar

zochin 2021-06-19 59.153.115.91

Тэр томчуулаа дахин дахин сонгодгоо л больчих. Хамаагүй хямд тусна

Avatar

Зочин 2021-06-19 59.153.115.168

Ataarhuu Monglochuud bvgd gariin vseg zurna daa !

Avatar

Зочин 2021-06-19 67.81.184.102

Ер нь харгис,шуналтай, баячуудыг тэр ч бүү хэл зарим хоригдлуудыг сансарт явуулж…дэлхийн хүмүүсийн саналаар тэднийг яахыг шийддэг болохыг би хүрч б.а

Avatar

Зочин 2021-06-19 66.181.161.36

Humuus iim l muu sanaat adgiin s***r chutguruud bgndaa tamiin togoonuud sain yavj bgaa negendee urgelj ataarhaj horsoj us honzon sanaj yavdag buzar hun surguud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж