АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийнэ | News.MN

АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийнэ

АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийнэ

АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийнэ

Улсын Их хурлын /УИХ/ Хууль зүйн байнгын хороо ирэх долоо хоногт Томилгооны сонсголын тов тогтоох тухай тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дэд даргыг томилох сонсгол зохион байгуулах юм байна. УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.

Авлигын эсрэг хуулийн 21.2-т "Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. Үүний дагуу АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийх юм байна. АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь өнгөрсөн арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-19 192.82.68.159

ганбаатар хиншүүг тавьчихаач.

Avatar

Зочин 2021-06-19 66.181.161.22

Галзуу хүнд хутга бариулсантай адил юм болно!!!

Avatar

Зочин 2021-06-19 103.57.93.162

Хэнч болсон хэнд ямар хамаатай юм хүн үхээд байхад тоохгүй юм чинь

Avatar

Монгол улсын иргэн 2021-06-19 202.9.46.245

Авилгатай тэмцэх газар тэгээд хэдэн луйварчдыг илрүүлсэн юм болоо. Нэг л дарга байхад болоо бишүү. Бас дэд дарга ч гэх шиг. Нэг даргын арын хаалгыг яая гэж байхад бас дэд, орлогч, хэлтэс тасгийн дарга гээд бодохоор монголд авилгатай тэмцэж чадах уу. Бүх дарга нао нь луйварчин юм чинь. Хэн нь хэнийгээ илчлэх вэ дээ. Бөөн дуулиан болж байгаад л хэрэгсэхгүй болгодог биз дээ. Авилгатай тэмцэх газар хэрэг ч байхгүй. Харин авилгачдын холбоо байгуулбал сайн ажиллана даа. Мэргэшсэн юм чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж