АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.19-нд нийтлэгдсэн

АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийнэ

АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийнэ

Улсын Их хурлын /УИХ/ Хууль зүйн байнгын хороо ирэх долоо хоногт Томилгооны сонсголын тов тогтоох тухай тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дэд даргыг томилох сонсгол зохион байгуулах юм байна. УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.

Авлигын эсрэг хуулийн 21.2-т "Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. Үүний дагуу АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийх юм байна. АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь өнгөрсөн арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж