Хятад 2025 оноос хүүхдийн тоо хязгаарлах бодлогыг хална

Хуучирсан мэдээ: 2021.06.19-нд нийтлэгдсэн

Хятад 2025 оноос хүүхдийн тоо хязгаарлах бодлогыг хална

Хятад 2025 оноос хүүхдийн тоо хязгаарлах бодлогыг хална

Хятадын эрх баригчид нэг өрхөд байж болох хүүхдийн тоог хязгаарладаг бодлогыг 2025 онд бүрмөсөн халах тухай хэлэлцэж эхэлсэн талаар эх сурвалжууд онцолжээ.

Засгийн газартай ойр ажилладаг нэгэн эх сурвалжийн мэдээлснээр дээрх бодлогыг халахдаа шинэ төрөлтийн тоо хамгийн багатай орон нутгуудаас эхэлж магадгүй гэнэ. Түүнчлэн гэр бүлүүдэд хүүхэдтэй болохыг илт дэмжсэн бодлого хэрэгжүүлэх тухай хэлэлцэж байгааг зарим эх сурвалжууд баталсан юм.

Хятадын зүүн умард нутгийн Жилин мужийн нэгэн судлаач “Эрх баригчид хүүхэд төрүүлэхийг дэмжсэн бодлого баримталж эхлэх шаардлагатай. Зөвхөн хүүхдийн тоо хязгаарлах бодлогыг халах нь хүн амын тоо буурч байгааг зогсооход хангалтгүй. Тиймээс шинээр хүүхэд төрүүлэхийг дэмжсэн, хөрсөн дээр буусан бодит бодлого хэрэгтэй байна” хэмээн бичжээ.

Хятадын хүн ам жилээс жилд улам хөгширсөөр байгаад сүүлийн үед эрх баригчид санаа зовж, түүний эсрэг олон арга хэмжээ авахаар хэлэлцэх болсон билээ. Эрх баригч Коммунист намын хурал дээр Ши Жиньпин Хятадын хүн ам хөгширсөөр буйг үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал гэж тодорхойлсон юм.

Хятад улс анх 1980-аад онд хүн амын хурдтай өсөлтийг хязгаарлахын тулд өрх бүр нэг л хүүхэдтэй байх ёстой гэсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хожим тус бодлого 2016 онд өөрчлөгдөж нэг өрх хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн юм. Харин өнгөрсөн сард эрх баригчид энэ бодлогыг эргэн харж, нэг өрхөд байж болох хүүхдийн тоог гурав болгов. Гэвч эдгээр өөрчлөлт хүн амын тоо өсөхөд төдийлөн нөлөөлж чадахгүй байгаа бөгөөд ард иргэд ч хүүхдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байгаа аж.

Эх сурвалж: NATIONAL REVIEW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж