"Хичээлийн шинэ жил наймдугаар сард эхлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.06.19-нд нийтлэгдсэн

"Хичээлийн шинэ жил наймдугаар сард эхлэхгүй"

"Хичээлийн шинэ жил наймдугаар сард эхлэхгүй"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.06.19/ мэдээлэл өглөө.


ТэрбээрҮндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхэд хэн ч халдах ёсгүй. Бүтэн 12 жил сурсан хүүхдэд ирээдүйн том алхамаа хийх дөрөвхөн хоног буюу Элсэлтийн Ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгөх өдрүүд бий. Үүнийг хэн ч зөрчиж, алагчилж, хулгайлж болохгүй. Халдвар авсан гэх шалтгаанаар нэг  ч хүүхдийг ЭЕШ-аас гадуур үлдээхгүй.

Үүнээс гадна хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд бидэнд дор хаяж гурван жил шаардлагатай. Гурван шалтгааны улмаас хичээлийн хоцрогдол үүссэн. Нэгдүгээрт. Цар тахал дэгдэхээс өмнө ч хичээлийн хоцрогдол байсан учраас гурван хүүхэд тутмын нэг л сайн сурч байсан. Үнэнийг хэлэхэд бодит байдал ийм л байна. Хоёрдугаарт цар тахлын улмаас танхимаар хичээллэж чадаагүй. Гуравдугаарт гэрэл цахилгаангүй, интернет, гар утасгүйн улмаас 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна. Хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-нд биш есдүгээр  сарын 1-нд эхэлнэ. 

Иргэдийн 60 хувь нь вакцинд хамрагдвал сүргийн дархлаа тогтдог болохыг судлаачид хэлж байна. Монгол Улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд бий. Насанд хүрсэн иргэдээ вакцинд бүрэн хамруулсан ч 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлснээр сүргийн дархлаа тогтох тооцоолол гарсан. Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайд оролцсон Ажлын хэсэг байгуулж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөж байна. Хүүхдүүдээ вакцинжуулахгүй гэх эцэг эхчүүд бас бий. Үүнийг өөр зорилгоор ч олон нийтийн эсрэг  турхирч байгааг үгүйсгэхгүй.  

Хэрэв хүүхдүүдээ вакцинжуулахгүй бол ирэх есдүгээр сард вакцин хийлгэсэн, хийлгээгүй гэсэн  хоёр тусдаа ангид хичээллэх хэрэг үү. Ийм зүйл байж болохгүй. Вакцинжуулалт бол үндэсний хэмжээний асуудал.

Өнөөдөр Монгол Улс шиг бүх вакцинаа татаад авсан, хоёр дахь тундаа орвол иргэдэд 50 мянган төгрөг өгнө гэдэг улс хаана ч байхгүй” гэдгийг онцоллоо. Тэрбээр Боловсролын үнэлгээний төвийн зарим албан тушаалтнуудын хариуцлаггүй мэдэгдлээс болж халдварын сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдсэн 2000 гаруй хүүхдүүд шалгалтад орохгүй гэх мэдээлэл тарсан. Энэ буруу мэдээллээс болж иргэдийн дунд бухимдал үүссэн. Би энэ мэдэгдлийг хийсэн хүнтэй хариуцлага тооцно. Сайдын хувьд хариуцлагатай мэдэгдэхэд энэ жил халдвар авсан гэх шалтгаанаар нэг ч хүүхдийг ЭЕШ-аас гадуур үлдээхгүй" гэв. 

Мөн "Улсын хэмжээнд ЭЕШ авах төв 48 байна. Нийслэлд 13 мянган орчим хүүхэд ЭЕШ өгөх бол бусад нь хөдөө орон нутагт өгнө. Дээрх 48 төв дээр гурван төрлийн анги бэлдсэн. Тухайлбал, халдваргүй хүүхдүүд шалгалт өгөх ангид 15-аас дээш хүүхэд хэтрэхгүй. Хоёрдугаарт халдварын сэжигтэй тохиолдол хөнгөн илэрсэн хүүхдүүдийн анги, гуравдугаарт халдвар аваад эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийг шалгалт өгөх төв дээр авчирна. Үүнээс гадна бид Солонгос улсад хэрэгжүүлж байгаа аргыг нэвтрүүлэхээр туршиж байна.

Тодруулбал, халдвар аваад эмнэлэг болон гэртээ эмчлүүлж байгаа хүүхдүүдэд ipad аваачиж өгөөд хяналтын мониторингийн камерын тусламжтайгаар тухайн хүүхэд шалгалт өгөх боломж бий. Энэ долоо хоногт туршиж байна. Хэрэв амжилттай болбол ирэх долоо хоногт нэвтрүүлнэ. Муугаар бодоход улс орон даяар хатуу хөл хорио тогтоох юм бол ЭЕШ-ыг хойшлуулахаас өөр аргагүй. Өнөөдөр Монгол Улс шиг бүх вакцинаа татаад авсан, хоёр дахь тундаа орвол иргэдэд 50 мянган төгрөг өгнө гэдэг улс хаана ч байхгүй. Боловсролын зээлийн санг цэгцлэхгүй бол ЖДҮ шиг эрх мэдэлд ойр хүний хамсаатан авдаг байж таарахгүй. Жилд 20-30 тэрбум төгрөгийн санхүүжилт боловсролын зээлийн санд төвлөрдөг. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад 100 хүрэхгүй хүүхэд л явдаг. Гэтэл зээлийн сангийн 15 тэрбум төгрөг нь 100 хүрэхгүй хүүхдэд зарцуулагддаг байж болохгүй. Нөгөө талдаа Монгол Улсад хэрэгцээ шаардлагатай тэргүүлэх мэргэжлээр сурч байгаа хүүхдүүдийг дэмжих ёстой. Боловсролын зээлийн сангаас орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад тусламж шаардлагатай 5000-6000 хүүхдүүдэд өгдөг гэхээр жилийн 10 хүрэхгүй тэрбум төгрөг байна. Энэ мэтээр боловсролын зээлийн санг ил тод нээлттэй болгох шаардлагатай. Хүүхдийн 100 мянган төгрөгийн 11 мянган төгрөгийг боловсролын салбараас татагдаж байна.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 50-60 мянган хүүхэд цэцэрлэггүй хүрэлцэхгүйн улмаас хамрагдаж чадахгүй. Монгол Улс болж л өгвөл боловсролын салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Төсвийн орлого үнэхээр хүнд байгаа ч боловсролын салбараас гар татаж болохгүй. Хичээлийн хоцрогдлоо нөхөж үдийн цайг, үдийн хоол болгох асуудал маш чухал. 1-5 ангийн хүүхдүүдэд энэ намар үдийн хоол өгнө. Үүнд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа учраас УИХ-аар шийдвэрлүүлнэ. Ирэх 2022 оноос 5-9 анги, 2023 оноос 9-12 ангийн үдийн цайг үдийн хоол болгоно. Жил бүр 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Засгийн газраас 2024 он хүртэлх хийхээр зорьж байгаа төлөвлгөөнд гурван ээлжийн сургуулийг хоёр ээлж болгосон ч эргээд гурван ээлж болчих гээд байгаа.

Гол нь нийслэл дээр асуудал байгаад байна. Тиймээс 2024 онд 270 орчим сургууль, 240 орчим цэцэрлэгийг барина гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний 30 хувийг 2022 ондоо барина гэсэн төсвийн саналуудаа өгсөн. Модон жорлонтой 820 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байраас 410-ийг нь Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж нь орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгосон” гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
211
ЗөвЗөв
77
БурууБуруу
50
ХарамсалтайХарамсалтай
48
ТэнэглэлТэнэглэл
30
ХахаХаха
20
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж