Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос /УОК/ Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.19) ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Friday, June 18, 2021
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт нийт 12865 хүнд шинжилгээ хийхэд 2635 хүнээс халдвар илэрч, 747 хүн эдгэрч, 14 хүн нас баржээ. Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас Улаанбаатарт 1577 орон нутагт 758 бүртгэгдсэн. Нас барсан хүмүүсийн тухайд:
- 35 настай нэг,
- 41-50 насны гурав,
- 51-60 насны нэг,
- 61-70 насны гурав,
- 71-80 насны хоёр,
- 80 насны дөрвөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19 халдварт өвчний нэн хүнд хэлбэрээр нас барсан.
Өнөөдрийн байдлаар нийт 11435 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 7211 , хүндэвтэр 2917, хүнд 2090 маш хүнд 217 хүн байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт 758 тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг задалч авч үзвэл:
• Архангай аймагт 52
• Баян-Өлгий аймагт 3
• Баянхонгор аймагт 43
• Булган аймагт 44
• Говь-Алтай аймагт 56
• Говьсүмбэр аймагт 12
• Дархан-Уул аймагт 45
• Дорнод аймагт 48
• Завхан аймагт 56
• Өвөрхангай аймагт 70
• Сүхбаатар аймагт 43
• Сэлэнгэ аймагт 21
• Төв аймагт 52
• Увс аймагт 24
• Ховд аймагт 12
• Хөвсгөл аймагт 42
• Хэнтийн аймагт 60 тохиолдол тус, тус илэрчээ. Зургадугаар сарын 18-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 9333 хүн вакцинжуулалтад хамрагдсан. Үүнээс нийслэлд 4459, хөдөө орон нутагт 4874 хүн хамрагдсан байна.
Холбоотой мэдээ