Доноруудыг “Шударга журам” медалиар шагнана | News.MN

Доноруудыг “Шударга журам” медалиар шагнана

Доноруудыг “Шударга журам” медалиар шагнана

Доноруудыг “Шударга журам” медалиар шагнана

"Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны хүндэт доноруудыг “Шударга журам” медалиар шагнаж байхаар боллоо.

Цусны донорын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Цусны донорууд, хүмүүнлэгийн үйлстнүүд, цусны албаны эмч, мэргэжилтнүүдийн саналыг дэмжиж, “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн саналыг үндэслэн 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны “хүндэт донор”-уудыг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр буюу “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнаж байсугай.

2. Цусны аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тасралтгүй байдлыг хангахын тулд “Таны бэлэглэсэн цус бусдад амьдрал бэлэглэнэ” гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр цусны донорын үйлсэд нэгдэхийг өөрийн журамт үүрэг хэмээн үзэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд нэгдэн сайн дураараа цусаа бэлэглэх, сурталчлан таниулах, үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг төр, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтэд уриалсугай” гэжээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар  150 мянга гаруй цусны донор, үүнээс цусаа идэвхтэй бэлэглэж байгаа байнгын донор 36 мянга гаруй, 35 ба түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн “хүндэт донор” 2674 байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын нийт хүн амын 1.5 хувь  нь донорын хөдөлгөөнд идэвхтэй нэгдсэн байхыг зөвлөдөг бөгөөд төрөөс донорын хөдөлгөөнийг дэмжих талаар хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд нийт хүн амын 1.15 хувь Улаанбаатар хотын хүн амын 1.8 хувь, орон нутгийн хүн амын 0.5 хувь  нь цусны донорын хөдөлгөөнд нэгдсэн байдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ESUIGEN 2021-06-19 197.210.29.117

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?

Avatar

зочин 2021-06-19 139.5.218.145

Хэтэрхий том болзолтой жижиг шагнал байна хэдэн донор жилд 120 удаагийн болзол хангахаар тооцсон бол 20 жил тасралтгүй цус өгч 300 гаруй хүний амь нас аварчихаад дөнгөж энэ шудрага журам медал энэ төмөр амьдралд хэрэгтэй юу ГАЛААС нэг хүн авраад авдаг медал биздээ ДОНОРЫГ дэндүү үнэлгээгүй болгож байгаа юм биш үү Цусны албаны дарга нараа

ТҮҮНИЙ оронд амралтын хоног нэмэх тэтгэвэрийн хувь нэмэх зэрэг амьддралд хэрэгтэй зүйл баймаар байна шүү

Avatar

иргэн 2021-06-19 64.119.26.251

Энэ нэг одрн медаль гэсэн томроо боличихооч. Амьдралд нь хэрэгтэй оор урамшуулал огооч.

Avatar

Зочин 2021-06-19 202.126.89.252

Монголчуудын Төрөлх Зан Чанар нь АВАХ ИДЭХ ГОМДОХООС өөр юмгүй Бэлэнчлэх Сэтгэхүйтэй; Ахуй Орчиноо ч Өөд татаж Цэгцлэх Тэнхээгүй Унхиагүй байж ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Гэдэг Шагнал байдаг нь Инээдтэй Санагддаг шүү…..
✔ Залхуу Ард Түмэнтэй байж Яагаад ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Шагнал Байдгыг Бодоод Ойлгодоггүй…..!!!!

Avatar

Too SHAMEFUL !!! 2021-06-19 202.126.89.252

Нэг ч Олигтой Зөв Инжэнэрийн Төлөвлөлттэй Хот Суурингүй; Цахилгаан Станцгүй ; Төрөл бүрийн Орчин цагийн Инжэнэрийн Байгууламж БАЙХГҮЙ; БАЙЛАА Ч ЯДААД ГАДНЫ ХҮНИЙ ХИЙСЭН ЮМНЫ САЙН АШИГЛАГЧ ХЭРЭГЛЭГЧ БОЛООГҮЙ ХЭВТЭЦГЭЭЖ ЦӨМӨӨРӨӨ ТЭРГҮҮНТЙ БАРИЛГАЧИН; ТӨРИЙН СОЁРХОЛТ ИНЖНЭЭЭР; ГАВЪЯАТ БАРИЛГАЧИН БОЛЧИХСОН БАЙДАГ УУУУ ??? TOO SHAMEFUL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж