Палестин хугацаа нь дуусах дөхсөн вакцин авах гэрээгээ цуцлав | News.MN

Палестин хугацаа нь дуусах дөхсөн вакцин авах гэрээгээ цуцлав

Палестин хугацаа нь дуусах дөхсөн вакцин авах гэрээгээ цуцлав

Палестин хугацаа нь дуусах дөхсөн вакцин авах гэрээгээ цуцлав

Палестины эрх баригчдын мэдээлснээр Израиль хугацаа нь дуусах дөхсөн "Pfizer" компанийн вакцинуудаа нийлүүлэхийг оролдсон тул гэрээгээ цуцалжээ. Эрх баригчид нийт нэг сая тун вакциныг Палестинд илгээхээр тохиролцсон гэрээ өчигдөр/2021.6.18/-өөс хэрэгжиж эхэлсэн байна. Гэвч эхний ээлжинд ирсэн вакцинуудын хугацаа нь тун удахгүй дуусах гэж байгааг хараад Палестины засгийн газар гэрээгээ цуцлахаар шийдсэн нь энэ юм.

Үүнээс өмнө Израилийн эрх баригчид бага хугацаа үлдсэн вакцинуудаа бага багаар Палестинд илгээж, царцаад буй вакцинжуулалтыг нь сэргээх, хариуд нь намар "Pfizer" компаниас илгээх шинэ вакцинуудыг нь авахаар тохиролцсон байжээ.

Гэвч Израилиас эхний ээлжийн 90 мянган вакцин өчигдөр очиход Палестины эрүүл мэндийн сайд Май Алкайла “Тэд гэрээнийхээ шаардлагыг хангасангүй. Илгээсэн вакцинуудынх нь хугацаа дуусахад хэдхэн өдөр л үлдсэн байна. Бид ингэж тохиролцоогүй” хэмээн мэдэгдсэн бол удалгүй Ерөнхий сайд Мухаммад Штайех “Гэрээг цуцлах хөдөлшгүй шийдвэр гарсан” гэжээ.

Түүнчлэн Палестины эрх баригчид "Pfizer" компаниас мөнгөө төлж захиалсан дөрвөн сая тун вакциныг аль болох яаралтай илгээж эхлэхийг шаардсан байна.

Гэрээ цуцлагдсан талаар Израиль одоохондоо албан ёсны хариу өгөөгүй байгаа ч эрх баригчид “Илгээсэн вакцинуудын хугацаа зургаа, долдугаар сарын сүүлчээр дуусах байсан. Тиймээс энэ хооронд Палестин эдгээр вакцинуудыг иргэддээ тарьж, хугацаа алдалгүй ашиглах боломжтой” гэж ярьсан гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-19 202.126.89.17

Манайд ирж байгаа файзер хугацааны асуудалтай байж болно.

Avatar

Зочин 2021-06-19 103.57.92.186

1 р эмнэлэг дээр 5 р сарын 5,6 нд хийсэн фпайзер вак-ын хугацаа 6 р сарын 1,2 нд бсан бз дэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж