Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.06.18/ жирэмсэн эх, 16-17 насны 2215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунд хамрагдаад байна. Ингэснээр Улаанбаатарт Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 1938, хоёр дахь тунд 2433, нийт 4371 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.6 хувь буюу 968.373 нь эхний тунд, 89.5 хувь буюу 853.595 нь хоёр дахь тунд хамрагдаад байна.
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.06.19/ явуулын долоо, суурин 23 цэгт 47 багийн 261 эмч, ажилтан ажиллаж, 6201 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Ингээд дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.