Жирэмсэн болон хөхүүл эхчүүд гэрээсээ ажиллах заалтыг дэмжив | News.MN

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд гэрээсээ ажиллах заалтыг дэмжив

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд гэрээсээ ажиллах заалтыг дэмжив

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд гэрээсээ ажиллах заалтыг дэмжив

Улсын их хурлын /УИХ/  өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.  Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн батална. Уг хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлж байжээ. 

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ДАГАЛДАХ ХУУЛЬД НЭМЖ ОРУУЛАХААР ДЭМЖСЭН ЗҮЙЛ, ЗААЛТУУД

  • Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлага, Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам, Ажилтан мэдээллээ хамгаалуулна.
  • Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг, Ажилтны нууц хадгалах үүрэг, Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг зохицуулна.
  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
  • Жирэмсэн, хөхүүл, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.
  • Дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлнө.
  •  Төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
  • Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно, 20 жилд ажлын хоёр өдөр,  25 жилд ажлын дөрвөн өдөр, 31 жилд ажлын зургаан өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын  есөн өдөр байна.
  • Хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг агуулгыг тусгажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж