Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш /2021.06.20/ Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна. 2021 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдрийн /2021.06.19/ 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.
Сугалааны хонжворын дүн:
- Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
- Дөрвөн орон таарвал 100 мянган төгрөг
- Таван орон таарвал 500 мянган төгрөг
- Зургаан орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
- Долоон орон таарвал гурван сая төгрөг
- Найман орон таарвал 20 сая төгрөг хожно.
Холбоотой мэдээ