Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг хойшлуулав | News.MN

Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг хойшлуулав

Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг хойшлуулав

Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг хойшлуулав

Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг өчигдөр /2021.06.18/ хойшлуулжээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны зургадугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцээд 16 дугаар тогтоол гаргажээ.

Уг тогтоолоор Covid-19 цар тахал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлттэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний сонгон шалгаруулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан 120 хоногийн дотор зохион байгуулах боломжгүй болсон байна.

Улмаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Гэвч Covid-19 цар тахлын  цар тахлын нөхцөл байдал хүндэрч зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар 17 аймагт бүрэн буюу хэсэгчилсэн хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласны улмаас зарим шүүгчид чуулганд оролцох боломжгүй болох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байгаа. Тиймээс нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр  цахимаар хуралдаж, чуулганы товыг тодорхой бус хугацаагаар хойшлуулах тухай тогтоол гаргажээ. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-19 192.82.68.159

шүүхийг төрийн албаны энгийн шатлалаар цалинжуул.

Avatar

Ард 2021-06-19 66.181.182.140

Сонгуулиа хийчэж чаддаггүй шүүгчдийн хурлыг бүрмөсөн татан буулгах. Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгаж үндсэн хуулиас ШЕЗ гэдэг үгийг хасах хэрэгтэй. Монгол шиг ШЕЗ ШСХ гэж үндсэн хуульдаа заасан тэнэг үндсэн хуультай улс дэлхийд хаач байхгүй.

Avatar

АРД 2021-06-19 66.181.183.83

Илжирч ялзарсан новшийн шүүгчид сөнөж устах болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж