Бүжигчин Б.Эрдэнэбаяр олон улсын наадмаас 3 шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.19-нд нийтлэгдсэн

Бүжигчин Б.Эрдэнэбаяр олон улсын наадмаас 3 шагнал хүртжээ

Бүжигчин Б.Эрдэнэбаяр олон улсын наадмаас 3 шагнал хүртжээ
Солонгосын Бусан хотод жил бүр зохион байгуулдаг Олон улсын бүжгийн 17 дугаар наадамд Үндэсний урлагийн их тeатрын бүжигчин Б.Эрдэнэбаяр Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцжээ. Тэрбээр Солонгосын урлаг, соёл, боловсролын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний "Этник" төрөлд тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон байна. Мөн "2021 BIDF The 3rd Korea Dance Grand Prix" олон улсын бүжгийн тэмцээний "Этник" төрөлд дэд байр, "BIDF видео бичлэгийн уралдааны" тэргүүн байрыг тус тус эзэлж энэ наадмаас гурван шагнал зэрэг хүртжээ.
Өнгөрөгч 2005 оноос Бусан хотын Олон улсын далайн эргийн бүжгийн наадам нэртэйгээр анх эхэлж, 2008 оноос  Олон улсын бүжгийн наадам болгож нэрээ өөрчилжээ.

Авьяаслаг залуу уран бүтээлч Б.Эрдэнэбаяр өмнө нь 2019 оны долдугаар сард БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаан”-ы ардын бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилтыг гаргаж байжээ. Мөн 2018 онд “UBS” телевизээс санаачлан зохион байгуулсан “Perfect dance” бүжгийн шоуны дэд байрыг хүртэж, БНСУ-ын Урлагийн их сургуульд суралцах эрхээр шагнуулан суралцаж, төгсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж