"Халдварын тоо өдөрт 4000-д хүрч магадгүй" | News.MN

"Халдварын тоо өдөрт 4000-д хүрч магадгүй"

"Халдварын тоо өдөрт 4000-д хүрч магадгүй"

"Халдварын тоо өдөрт 4000-д хүрч магадгүй"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт эрсдэлийн үнэлгээ хийж, “Маш өндөр” эрсдэлтэй гарчээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт халдварын эрсдэл маш өндөр гэж гарсан байна. Төвөөс алслагдсан байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хурд, хүртээмж, зардал зэргээс шалтгаалж цаашид нас баралт нэмэгдэх магадлалтай байгааг эрдэмтэн судлаачид анхааруулав. Энэ талаар УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргихтой ярилцлаа.

Вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа ч халдварын тоо улам нэмэгдэж байна. Covid-19 халдвараас болж 73 суманд хөл хорио тогтоолоо. Цаашид халдвар хумигдах янз байна уу?

-Бид өмнө нь зургадугаар сарын дундуур халдварын тархалт дахин оргил үедээ хүрч хүндэрнэ гэдгийг хэлж байсан. Яг  энэ байдал одоо анзаарагдаж байна. Гэвч хүлээлтээс илүү олон тооны халдвар бүртгэгдэж эхэллээ. Вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурахгүй байгаа нь дархлаажуулалт дуусаагүй байгаатай холбоотой.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц, иргэдийн аялал зугаалга, одон тэмдгийн баяр зэрэг нь  халдварын тархалтад ихээхэн нөлөөлж байгаа нь бүгдэд ойлгомжтой байна. Монголын хувьд насанд хүрэгчдийг вакцинжуулалтад хамруулахаар зорилтот бүлгийн тоог 2 сая 67 мянга гэж тогтоосон нь нийт хүн амын 62 орчим хувь бөгөөд үүнийхээ 90 хувьд нь хүрээд гацчихаад байна шүү дээ.

Хоёрдугаар тунд хамрагдсан хүн 49 хувь байгаа.  Тэгэхээр вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй 800 мянган хүн байгаа. Мөн дээр нь вакцины эсрэг заалттай, дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүмүүс маш өндөр эрсдэлтэй. Бас нийт хүн амын 1/3 хувийг эзлэх хүүхдүүдээ вакцинд хамруулаагүй учраас улс нийтээрээ тайвшрах огт болоогүй. Орон нутагт байдал их хүндэрч байна. Бодит байдал эмнэлгийн ачааллаас давж, гамшгийн хэмжээнд дөхлөө. Эмч эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байна шүү дээ. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо бодит байдал дээрээ 2000-4000-д хүрч магадгүй. Долоо, наймдугаар сараас вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЭЕРЭГ, АЯДУУ УУР АМЬСГАЛТАЙ СОНГУУЛЬ БОЛЛОО"

Улс төр судлаач, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.

Цар тахалтай нүүр тулсан хэцүү бэрхшээл дундуур монголчууд  Төрийн тэргүүнээ сонголоо.  Таны хувьд энэ удаагийн сонгуулийн онцлогийг юу гэж дүгнэв. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиас юугаараа ялгаатай байв?

-Улс төр судлаачид өөр, өөрсдийн байр сууринаас тайлбар өгөх байх. Миний хувьд Үндсэн хуульд орсон  нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаанд сонгох сонгууль болсон  гэдгээрээ онцлог боллоо гэж бодож байна. Ерөнхийлөгчөөр сонгогдсон зургаан жилийн хугацаанд  буюу  бүрэн эрхийнхээ  хүрээнд хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарал хандуулах нь чухал. Хоёрдугаарт, сонгуулийн кампанит ажлын хугацаа хамгийн богино буюу 15 хоног, сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 8.1 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Цар тахалтай холбоотойгоор  нэр дэвшигчид  сонгуулийн сурталчилгаагаа бүрэн гүйцэд хийж чадсан эсэх, мөрийн хөтөлбөртэй ард иргэд сайн танилцаж чадсан уу гэдэг нь  бүрхэг байлаа. Гуравдугаарт, эрх баригч намын нэр дэвшигчийн хувьд давуу байдал үүссэн байж болох талтай. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр бүх нэр дэвшигчдийн тойргийг орон нутгаар тойрсон. Тэгэхээр УИХ-ын сонгуульд ялсан тойрог бүрийн нөлөө, далд дэмжлэг  болох магадлал өндөр.

Дөрөвдүгээрт, улс төрөөс хөндийрсөн нэр дэвшигчийг гуравдагч хүчин нэр дэвшүүлсэн явдал байлаа.  Өмнө нь  энэ бол улс төрийн намыг үндэсний хэмжээнд таниулах стратеги гэж  дурдсанчлан тийм ч байж чадлаа. Улс төрийн орчинд шинэ хүчин, шинэ улс төрийн соёлыг хүсч байгаа гэдгийг иргэд харуулсан гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн сонгууль  харьцагүй нам тайван, бохир пиаргзй болж өнгөрсөн нь сонгуулийн сурталчилгаа цөөхөн буюу 15 хоног болж өнгөрсөнтэй холбоотой гэж харах хүмүүс байна. Эсвэл нэр дэвшигчдээсээ шалтгаалав уу. Энэ удаагийн нэр дэвшигчдийн ялгарлыг юу гэж харав?

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа гэхээс илүүтэй гурван нэр дэвшигчийн өөрсдийнх нь  улстөрчийн үнэлэмж үүнд нөлөөлсөн. Тухайлбал, нэр дэвшигч С.Эрдэнийн  хувьд Ардчилсан намын /АН/  хуваагдал, ялагдлын гол тоглогчдын нэг гэсэн дүр төрх нийгэмд илүү суусан бол У.Хүрэлсүх нэр дэвшигчийн  хувьд сайн удирдагч, намаа ялуулсан лидер гэх имиж хүчтэй. Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд хуучин бөгөөд шинэлэг. Гэвч орон нутагт танигдаагүй. Нийслэлд гурван нэр дэвшигч хангалттай сайн  танигдсан  учраас сөрөг  пиар явагдах шаардлага байсангүй. Тиймдээ ч өмнөх бүх сонгуулиас ялгаатай эерэг, аядуу уур амьсгалтай сонгууль боллоо.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ЧИНГИС ХААН МУЗЕЙН ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛААГҮЙ НЬ МАШ ТОМ АЛДАА"

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулахаар яаравчилж буй сурагтай. Гэвч музейн бүтээн байгуулалт олны шүүмжлэл дагуулав. Учир нь Монголын нэрийн хуудас болсон Чингис хааны музей байгуулахдаа улстөржсөн шийдвэр гаргаж, зураг төслийн уралдаан зарлахгүйгээр “Балданс” гэх компаниар зураг төслийг нь гаргасан гэдгийг судлаачид хэлж байна. Ингээд Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцсанаа хүргэе.


-Чингис хаан музейн бүтээн байгуулалт олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Та өмнө нь хуучин Байгалийн түүхийн музейн барилгыг Улаанбаатар хотод үлдсэн цөөн неокласизм загвартай барилгын нэг гэж хэлж байсан?

-Байгалийн түүхийн музейн барилгын буурин дээр шинэ музей барьсан нь ганц барилга, байшингийн асуудал биш юм. Улаанбаатар хотын өв буюу Сүхбаатарын талбай тойрсон барилгууд нь тухайн цаг үеийнхээ архитектурын оргил бүтээлүүд гэж хэлж болно. Ингэхдээ тухайн үеийн хамгийн шилдэг архитектор, инженер, зураач гэсэн мэргэжилтнүүдийг дайчилсан. Ялангуяа Байгалийн түүхийн музейн зураг төслийг Монголын анхны архитектор Б.Чимэд хийсэн. Энэ хүний алдартай хэд хэдэн бүтээл бий.  Тухайлбал, Байгалийн түүхийн музей, “Улаанбаатар” зочид буудал, Улсын драмын эрдмийн театрын барилга юм. Тэдгээр гурван барилга гурвуулаа неокласизмын үеийн Б.Чимэд архитекторын хамгийн оргил бүтээл. Он цагийн хувьд Байгалийн түүхийн музейг 1954 онд барьсан бол 1960 онд Улсын драмын эрдмийн театр, 1961 онд “Улаанбаатар” зочид буудлын барилгыг барьсан түүхтэй.

-Музейн зураг төсөл нь барьсан барилгаас өөр байна. Судлаачдын зүгээс Чингис  хаан  музейн барилгыг неокласизм загвартай барих саналыг тавьж байв уу?

-Анх олон нийтэд үзүүлж байсан Чингис хаан музейн зураг төсөл сая баригдсаны дараа харахад өөр байсан. Зүгээр л дөрвөлжин хайрцаг шиг барилга барьчихсан. Монголд барилгын сайн зураг төсөл хийдэг компаниуд байгаа. Гайхамшигтай зураг төсөл хийлээ гэж бодоход барилгачид энийг хийж чадахгүй юм байна гэдгийг харлаа. Барилгын салбарт ийм боловсон хүчин, хүний нөөц дутмаг, техник технологи, ур чадвар бидэнд хангалтгүй байгааг харж байна. Дараагийн том асуудал бол Чингис хааны музей баригдсанаараа хотын төвийн архитектурын ансамблийг алдагдуулж байна. Бид цаашид Бага тойруу дахь неозкласизм загвартай барилгуудаа буулгаад, орчин үеийн барилга босгоод байх юм уу. Дээрээс нь нэмээд УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг буулгах талаар ярьж эхэлсэн шүү дээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЗУСЛАНГИЙН НАЙЗУУД"-Д ТОГЛОСОН ЦАЛИНГААРАА МОТОЦИКЛ АВСАН"

Бүрх малгай хазгайдуу тавьсан атаман Чинбатыг санаж байна уу. Үзэгчдийн сэтгэлд хүүхэд насны гэнэн төрхөөрөө тодхон үлдсэн Г.Мөнхдөлийг энэ удаагийн Мартагдашгүй танил” буландаа зочноор урилаа. Анх “Зуслангийн найзууд” кинонд долдугаар ангийн сурагч байхдаа тоглож байсан Г.Мөнхдөл одоо 58 настай, хурандаа цолтойБи "Зуслангийн найзууд" кинонд тоглосны дараа 4100 төгрөгийн цалин авсан. Ээж минь бөөн баяр болоод л, хөөрхий. Тэр мөнгийг хадгалсаар байгаад намайг аравдугаар анги төгсдөг жил орос мотоцикл авч өгч байсан” хэмээн тэрбээр хүүхэд насаа дурсав. 

Зуслангийн найзууд” киноны атаман Чинбатыг хурандаа цолтой, цэргийн хүн болсон гэж дуулсан. Одоо хаана ажиллаж байна вэ?

-Би цэрэг болон цагдаагийн хурандаа цолтой хүн. Анх ОХУ-д Хилийн цэргийн дээд сургууль төгсч, эх орондоо ирээд, Дотоодын цэргийн 05 дугаар анги буюу “Одон тэмдэгт тусгай хороо”-нд 35 жил ажиллаж тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд байлдагчаасаа хурандаа цол авч, тэтгэвэртээ гараад зургаан жил болж байна. Одоо Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргаар ажиллаж байна.

Дотоодын цэргийн анги 2015 онд цагдаагийн байгууллагатай нэгдэхэд цагдаагийн хурандаа болж, хэлтсийн дарга хийж байлаа. Мөн хувийн хайгуулын компанийн захирлаар нэг хэсэг ажилласан. Саяхан он гарснаас хойш дүүргийн Ахмадын хорооны даргаар томилогдоод ажиллаж байна. Өмнө нь дандаа залуучуудтай ажиллаж байсан бол одоо ахмадуудтай ажилладаг хүн болсон доо. Хажуугаар нь Хууль сахиулахын их сургуульд гэрээтээр багшилна.

-Атаман Чинбат  болсон тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-“Зуслангийн найзууд” кинонд 14 настай, долдугаар ангийн сурагч байхдаа тоглосон. 1977 он гэхээр одоогоос 44 жилийн өмнө юм уу даа. Өчнөөн жил өнгөрчээ. Хуучнаар Найрамдлын район буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуульд сурч байлаа. "Монгол кино" үйлдвэр жил бүр 7-9 кино баталдаг. Тэрний нэг нь хүүхдийн кино зайлшгүй байдаг. Зуслангийн үерхэл нөхөрлөлийн тухай кино учраас нийслэлийн бүх сургуулиар явж, долоо наймдугаар ангийн сурагчдаас дүрийн сонголт хийсэн юм билээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ESUIGEN 2021-06-19 197.210.29.117

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?

Avatar

Зочин 2021-06-19 77.38.148.28

Луйварчид луйвраар гарсан Еренхийлегч нэртэй, ерселдегчгуй сонгууль

Avatar

зочин 2021-06-19 124.44.184.129

Ямар учир шалтгааны улмаас коронавирусын халдвар ийм их эрчтэй нэмэгдээд байгааг тайлбарлаач ээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ба сонгуулийн үеэр халдвар Монгол орон даяар хавтгай болчихсон юм биш үү? Сонгуулийн ажилд оролцоод халдвар авч ирээд гэрийнхээ бүх гишүүдэд халдаачихсан юм биш үү? Хичнээн хүний амь нас, эрүүл мэндээр дэнчин тавиад шинэхэн ерөнхийлөгчтэй болчихов оо? Халдварын бодит тоо мэдээлж байгаагаас хэд дахин их байгаа юм биш үү? Үзэх зөвлөх эмч олдохгүйг яах вэ?

Avatar

zo 2021-06-19 58.108.51.214

10 honohgoos aajmaar buurnaa Deglemee l sain bari

Avatar

mm 2021-06-19 203.217.139.240

Ene Ulamorgih gej hunee boliulaachee, coronog ulam orgiulaad baih yum

Avatar

Зочин 2021-06-19 46.27.145.211

Гандангийн лам нар чинь короног буцаах ном уншиж байгаа үр дүн нь сайхан гарнаа гэж ирээд хэл амаа таамшаалаад байсан даа 😤 тэр хүмүүсээс хариуцлага нэхээ

Avatar

Улам-Оргих, Уок гэж ёстой хэрэггүй 2021-06-19 192.82.68.68

Улам-Оргих, Уок гэж ёстой хэрэггүй хүн, хэрэггүй байгууллага байнаа. Мэдээж зүйл хэлнэ, ямар ч ач холбогдол байхгүй. Улсаас ингэж мөнгө суйлаад сурчихсан юмнууд монгол хэл, монголын түүхийн салбарт их байсан бол одоо физикт хүртэл нэвчжээ.

Avatar

харамсалтай 2021-06-19 64.119.19.179

УОК, НОК их мэдэгч нар. ЮМ асуух утас ч олдохгүй. ЯАХААРАА иргэдтэйгээ холбогдох дургүй байдаг хүмүүс юм. FACEBOOK аар асуухал хариулахгүй. ӨВЧЛӨЛ тоймгүй болсон. 10 000 аас л 2600 гарч байна. Монгол эдийн засгийн хувьд ч бүрэн дампуурах ойрхон байна.

Avatar

Зочин 2021-06-19 202.126.92.99

Энэ цар тахалыг 6-р сарын 15 гэхэд барьж, бүр бууруулна гэсэн хупал амлалт өгсөн ОЮУН-ЭРДЭНЭ ОГЦОР

Avatar

Зочин 2021-06-19 202.179.24.148

АЛЬ ХЭДИЙН 4000 БАЙТУГАЙ 10000 ХҮРЧИХЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.

Avatar

Зочин 2021-06-19 202.21.107.99

Вирусээр нь тариулсан юм чинь монгол хүний хүчтэй тэнгэрлэг генэнд ороод идэвхжээд байгаа юм биш үү. Уханий идэвхгүйжүүлсэн вирус чинь Монголд идэвхжээд монгол маягийн мутац болоод байгаа юм чинь өснө дөө. Хэлсэн хэлээгүй.

Avatar

Зочин 2021-06-19 66.181.176.105

ЗГ одоо хорио цээрээ зарлах нь хамгийн чухал алхам! 4000 хүрэх гэдэг таамаг биш. Тархалтын хурд, ЗГ-аас ковидын талаар баримталж буй бодлого, иргэдийн халдвар хамгаалалтын талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэх зэргийг тооцож буй. Өнөөдөр 12,865 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,635 халдвар авсан байна. Энэ тоон дээр үндэслэвэл 38595 хүнээс шинжилгээ авах нөхцөлд халдвар авах хүний тоо 7905 болохоор байна. Нэг халдвар авсан хүний ард хамгийн багадаа 4 хүн халдвар авсан байдаг.

Avatar

хүннү 2021-06-19 202.179.26.19

Өчигдөр 2746 байсан өнөөдөр 2635 болж 111-ээр буурсан байна. Аажим аажимаар холдвар буурах байлгүй дээ. Хүмүүс өөрснөө халдвар хамгаалалын дэглэмээ сайн барь. Тэгвэл маскаа тайлаад наадамын хушуураа иднэ.

Avatar

Зочин 2021-06-19 1.230.76.219

Индонезид 350 эмч хЯтад вхкцин тариулаад корона туссан байна.корона тараагаад байна

Avatar

Зочин 2021-06-19 66.181.176.105

Ийм мэдээлэл өгч буй нь гэмт хэрэг. Ямарч вакцин хийлгэсэн, хүн ковид тусах бүрэн боломжтой. Харин туссан нөхцөлд зовиргүй байх, хөнгөх тусах, амь насаа харин алдахгүй нь хамгийн гол үр дагавар. Ариун цэвэр, хамгаалалтын арга хэмжээ авахгүй бол ямар ч хүн ковид тусах болно, ковидын халдварын тараах бүрэн боломжтой.

Avatar

Дебиль эрдэмтэд. 2021-06-19 202.21.108.18

Энэ ш****г эрдэмтэн нэртэй эрдэмгүй архичдаас Монгол улс асар их хохирлоо. Шал дэмий халдваргүй байхад нь 2 жил хөл хорио хийж ААН үүдээ дампууруулсан. Ам орогнол нь дандаа зөрдөг. Эргүү Ухнын хүүхэд, сахиул 2 тоо л таарсан дебиль эрдэмтдээ зайлуул. Эрдэмтдийнхээ тоогоор хөгждөг бол Монгол цэнгэлийн манлайд гарсан.

Avatar

Иргэн 2021-06-19 192.82.76.123

Хятад вакцин хийсэн бүх орнуудад халдварын тоо буурахгүй харин эсрэгээрээ өсч байгаа.

Avatar

Зочин 2021-06-19 202.179.26.61

ялалтын баяраас хойш орос яаж баларч байна, лав хужаагаас болоогүй

Avatar

hujaa vaktsiniig odoo hiihee boliy.. 2021-06-19 103.57.92.40

haan orosd balaraad bna. orosiin 147 say hvnd 14000 garan gedeg tiim ih uu, getel 3 say hvntei mongold 2700 hvnd garahaar ih bn uu baga bn uu daa. orosd bol bvh zvils ni ongorhoi yamarch horigui bgaa. tiimees enhtheg mutats orj ireed hurdan tarlaa. orosuud odoo nam daran daa ..

Avatar

Зочин 2021-06-19 66.181.164.175

Энэ хүнээр мэдээлэл хийлгэхээ больмоор юм Мэргэжлийн биш халдвар 4000 хүрч магадгүй гээд таамаг яриад байдаг

Avatar

Зочин 2021-06-19 66.181.161.47

Timee delhiin 1 hun amt hytad ulsiin urd tahal uvchniihuu toogoor garlaa tsuuhun mongolchuud hujaagaas iluu gdgee batallaa gaihamshigt mal ard tumenshuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж