Тоглолтын өмнө: Кокастигийн эсрэг Чехийн шигшээ

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Кокастигийн эсрэг Чехийн шигшээ

Тоглолтын өмнө: Кокастигийн эсрэг Чехийн шигшээ

Евро-2020 тэмцээний "D" хэсгийн ээлжит тоглолт өнөөдөр (2021.06.18) шөнө 00:00 цагт Хампден Парк цэнгэлдэх хүрээлэнд явагдах гэж байна. Чехийн шигшээ эхний тоглолтдоо Шотландын шигшээг 2-0 харьцаатай хожсон бол Хорватын шигшээ хүчирхэг Английн шигшээд 1-0 гэсэн харьцаатай хожигдсон.

Өнөөдрийн тоглолтоос Хорватын баг заавал оноо зулгаах шаардлагатай. 

Златко Даличийн залуус эхний тоглолтод зохион байгуулалтын хувьд тийм ч өндөр харагдаагүй. 2018 онд дэлхийн аваргад дэд байр эзлэх үедээ өндөр зохион байгуулалт, тоглогч бүрийн өндөр форм, өлсгөлөн байдал тун том түлхэцийг өгч байлаа. Нөгөө талд Чехийн шигшээ форм сайтай байгаа гэдгээ харуулж, Шотландын шигшээг төвөггүйхэн буулган авсан. Хэрвээ тэд энэ тоглолтод хожвол шөвгийн 16-д шалгарах магадлал маш өндөр болох учир ач холбогдол өгнө. Урьдчилсан шатанд хамгийн их агаарын тулаан хийсэн Чехийн шигшээ баг үүгээрээ гол давуу талаа үүсгэж байна.

Шотландыг буулган авахад Патрик Шик мөргөж, гоол оруулсан билээ. Хоёр багийн тоглолт гоол арвинтай болдог гэх статистик дагаж байна. Аль аль нь гэмтэл бэртэл багатай байгаа учир бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох хуваарьтай байгаа.

Боломжит гарааны бүрэлдэхүүн

Чех

Тэдний хаалгыг Испаний Севилья клубын хаалгач Томас Вачлик манаж байна. Севилъягийн гараанд өмнөх хоёр улиралд дараалан гараад байсан бол энэ улиралд ердөө таван тоглолтод л оролцсон нь муу мэдээ. 

Хамгаалалтын хувьд Владимир Куфаль тэргүүтэй тогтвортой олон жил тоглосон тоглогчдоос бүрдсэн. Нэг онцлох тоглогч байгаа нь Слава Прага клубийн хамгаалагч, 2000 онд төрсөн Девид Зима гэх залуу бий. Тэрбээр цаашдаа Чехийн шигшээ багийн хамгаалалтын шугамыг авч явах ирээдүйтэй тоглогч гэгдэж байгаа. Дундын шугамд онцлохын аргагүй эрхэм бол Английн Вестхем Юнайтэд клубийн хагас хамгаалагч Томас Саучек. Тэрбээр энэ улиралд Прьемер лигт маш сайн тоглолт үзүүлсэн бөгөөд бүх тоглолтод оролцсон байна. 

Довтолгооны шугамд гурван жилийн өмнөөс л том багуудын анхааралд өртөж эхэлсэн Патрик Шик тоглож байгаа бөгөөд эхний тоглолтод хоёр гоол оруулсан. Байер Леверкузен клубын тоглогч Патрик Шик энэ улиралд Бундеслигийн 29 тоглолтод оролцож, есөн гоол оруулжээ.

Хорват

Хорватын шигшээ багийн хувьд нэг сайн мэдээ байгаа нь хамгаалалтын гол тоглогч Деяан Ловрены бэртэл эдгэрсэн явдал юм. Мөн бүрэлдэхүүнд нь Лука Модрич байгааг мартаж болохгүй. 2018 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртэж байсан Модричийг ямар аюултай тоглогч болохыг дэлхий нийт мэдэж байгаа. Дасгалжуулагч Златко Даличийн хувьд ерөнхийдөө өнгөрсөн тоглолтонд гаргасан бүрэлдэхүүнээ дахин илгээх магадлал өндөр байна.

Тоглолтын статистик:

  • Хоёр баг өмнө нь гурван удаа учраа таарч байсан бөгөөд Хорватын шигшээ нэг тоглолтод хожиж, нөгөө тоглолт нь тэнцээгээр өндөрлөж байв.
  • Учраа таарсан гурван тоглолтод нь нийт 12 удаа хаалганы “тор хөдөлж” байжээ. Дунджаар нэг тоглолтод дөрвөн гоол ордог байна. 

Хорват:

  • Хорватын шигшээ баг бүх тэмцээний хүрээнд сүүлийн 14 тоглолтынхоо наймд нь хожигдоод байна. 
  • Тэд сүүлийн 10 тоглолтдоо ердөө хоёр л хожил байгуулжээ. 
  • Анте Ребич шигшээ багийнхаа төлөө сүүлийн 21 тоглолтдоо 31 цохилтын оролдлого хийж, ганцхан гоол оруулжээ.

Чех:

  • Чехийн шигшээ том тэмцээний сүүлийн 19 хэсгийн тоглолтдоо ердөө нэг удаа тэнцжээ. (9 хожил, 9 хожигдол) 2016 оны хэсгийн тоглолтод Хорватын шигшээ багтай тоглож 2-2 харьцаатай тэнцсэн байна.
  • Чехийн шигшээ баг түүхэндээ хэзээ ч том тэмцээний хэсгийн эхний хоёр тоглолтод дараалан хожил байгуулж үзээгүй. 

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж