Хятад ба Пакистан шинэ сөнөөгчөө Иранд худалдана

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Хятад ба Пакистан шинэ сөнөөгчөө Иранд худалдана

Фото: Getty Images

Хятадын цэргийн технологийн гайхамшиг гэгдэх Chengdu JF-17 Thunder сөнөөгч онгоцыг Фарнборогийн үзэсгэлэн дээр харуулсны дараа хятадууд ба пакистанчууд өөрсдийн бүтээгдэхүүний худалдан авагчийг хайж байна.

Уг сөнөөгчийг хятад инженерүүд эхлээд Пакистаны армийн хэрэгцээнд зориулан бүтээсэн юм. Одоо уг төсөл анхны хүрээнээсээ халин олон улсын зах зээлд орж байна.

Индонезийн армид уг онгоцыг нийлүүлэх гэрээ хийгдэж байгаа ба Хятад, Пакистан хоёр уг зэвсгийг авах боломжтой гэх улс орны жагсаалтыг төлөвлөсөн ба түүнд нь Азербайжан, Бангладеш, Конго, Иран, Нигери, Египет, Шри-Ланка, Филиппин, Судан, Турк, Венесуэла ба Зимбабве бичигджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж