Шувуу шиг нүүдэлчин эрвээхэй

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Шувуу шиг нүүдэлчин эрвээхэй

Шувуу шиг нүүдэлчин эрвээхэй

Тун саяхан Uujgii Sambuu хэмээх номын нүүр хаягтай шавж судлаач Өлзийгийн дэлгэсэн пост миний хэдэн жилийн тэртээх эрвээхэйн дүрсийг нэхэн санаж, бас дэлгэх үйлд өдөөсөн юм. Сэдэл өдөөсөн Өлзийд талархлаа. Нэн эмзэг хайрсан далавч нь салбарч, цөлийн чулуут гадаргад түр амсхийж буй энэ эрвээхэйн шинжлэх ухааны нэр Vanessa cardui.

Тэрээр тив дамнан алс нүүдэллэдэг тухай олон судалгааны ажил хэвлэгдсэн байдаг юм билээ. Магад, энэ далавч нь салбартал ниссэн эрвээхэй умард арктикаас өмнөд тийш нисэж яваад, монголын цөлд түр саатсан ч юм уу, эс мэдэх. Хүчирхэг булчин, жигүүртэй шувуу бус эмзэг материалаас бүтсэн далавчтай хэдий ч, өчүүхэн эрвээхэй дэлхийн биом дамнан нүүдэллэдэг нь гайхалтай.

Алс нисэж, амсхийж буй эрвээхэйг өчүүхэн төдий сонирхолд хөтлөгдөн уншиж буй ном завсраа бүү хийгээрэй! Тэр ирэх хавар буцаад, алс нүүдлийн үедээ таны нүдийг дахиад л баясгах болно.

Нийтлэлийг: Хөхтөн амьтан судлаач Н.Батсайхан

Түүний бусад нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвөлгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: Joinme.mn

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж