"Хүчит шонхор"-т нууцаар тоглоомын газар ажиллуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

"Хүчит шонхор"-т нууцаар тоглоомын газар ажиллуулжээ

"Хүчит шонхор"-т нууцаар тоглоомын газар ажиллуулжээ

Чингэлтэй дүүргийн нутаг, “Хүчит шонхор” захад зөвшөөрөлгүй тоглоомын газар ажиллуулсан зөрчил илэрчээ. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан хяналт шалгалтаар өчигдөр тус захад дээрх зөрчлийг илрүүлсэн аж. Мөн Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагааг нь хориглосон “Хос” дэн буудал нууцаар тоглоомын газар ажиллуулж байжээ.

Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн хяналтын улсын байцаагчидтай хамтран өчигдөр 2112 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхийг шалгажээ. Аж ахуйн нэгжүүдээс 717 зөрчил илэрснээс 558 нь Covid-19-өөс урьдчилан сэргийлэх түр журмыг зөрчсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж