"Арбидол"-ын үнийн дээд хязгаарыг 36 мянган төгрөгөөр тогтлоо

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

"Арбидол"-ын үнийн дээд хязгаарыг 36 мянган төгрөгөөр тогтлоо

"Арбидол"-ын үнийн дээд хязгаарыг 36 мянган төгрөгөөр тогтлоо

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Covid-19 цар тахлын эсрэг эмчилгээнд хэрэглэж буй эмийн үнийг худалдаалах хязгаарыг тогтоожээ. Тодруулбал, "Арбидол" (ОХУ-д үйлдвэрлэсэн) эмийн жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг 36000 төгрөг, бөөний үнийг  27720 мянган төгрөгөөр борлуулах юм. Мөн БНХАУ-аас импортлож буй "Арбидол" эмийн жижиглэнгийн үнийг 15000 төгрөг, бөөний үнийг 19500 төгрөг байхаар тус тус зохицуулсан талаар өнөөдөр (2021.06.18) мэдээллээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.ЦЭЦЭГСАЙХАН:

-Covid-19-ийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарлалтыг тогтоосноор үнэ хөөрөгдөх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Сүүлийн үед вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэ нэмэгдсэн гэх асуудал гарсан учраас үнийн хязгаарыг тогтоож байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийн үнийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно гэж заасан ч маш олон жил хэрэгжээгүй. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний үнийн  тухай хуульд эмийн үнийн зохицуулалтыг заасан нэг бүлэг тусгасан. Эмийн үнэд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай байгаа нь Covid-19-ийн үед эмийн үнийн хөөрөгдөл харуулсан.


"ФАВИВИР" ЭМИЙН ҮНИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ 30-38 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТУСГАЖЭЭ

Тус газраас вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж буй гурван төрлийн эмийг үйлдвэрлэгчээс гарч байгаа үнэ, лиценз авахдаа бичигдсэн үнэ зэрэг дээр судалгаа хийснээр үнийн хязгаарлалт тогтоожээ. Тодруулбал, эмийн сангуудаар:

  • Украйн улсад үйлдвэрлэсэн "Арбивир" эмийн жижиглэнгийн үнэ  21500 төгрөг, бөөний үнэ 2795 төгрөг
  • БНХАУ-аас импортлодог "Арбидол" эмийн жижиглэнгийн үнэ 19500 төгрөг, бөөний үнэ 15000 төгрөг
  • ОХУ-д үйлдвэрлэсэн "Арбидол" эмийн жижиглэнгийн үнэ 36000 төгрөг, бөөний үнэ 27720 мянган төгрөгөөр тус тус худалдаалахаар болж байна.

Covid-19-ийн үед эмнэлзүйн шинж тэмдэг хүндэрсэн тохиолдолд эмчилгээнд хэрэглэж буй "Фавивир" эмийн үнийн дээд хязгаарыг 30-38 мянган төгрөг байхаар тусгасан бол "Ремдесивир" эмийг 140-199 мянган төгрөгийн хооронд борлуулахаар шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж